Кандинскийн зураг Польш, Германыг сөргөлдүүллээ


Оросын зураач Василий Кандинскийн нэгэн бүтээлийг Германы “Грисебах” дуудлага худалдааны ордон 310 мянган еврогоор худалдсан билээ. Гэвч  Польшийн эрх баригчид энэхүү бүтээлийг 1984 онд Варшавын Үндэсний музейгээс алдагдсан зураг гэж мэдэгдсэн.  “Грисебах” ордны зохион байгуулагчид Польшийн Соёлын яамны нэхэмжлэл, бусад баримтыг хянасан ч дуудлага худалдааг үргэлжлүүлжээ. 

Берлин дэх Польшийн консул Марчин Крол “Хулгайлагдсан урлагийн бүтээлийн тухай Интерполын мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Германы дуудлага худалдааны ордныхон эл бүтээлийг Польшийн музейгээс алдсаныг мэдсэн ч ёс зүйгүй хандаж олон улсын стандартыг үл тоон худалдсан. Бид Кандинскийн зургийг эргүүлэн авахын тулд хууль ёсны арга хэмжээ авна” гэжээ. 

Польш улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистуудын олзлон булаасан урлаг, түүх соёлын дурсгалуудыг эргүүлэн өгөх, нөхөн олговор төлөхийг Германы талаас шаарддаг. Польшийн Засгийн газар Берлин рүү дипломат ноот илгээж, 1.4 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохыг хүссэн юм. ЗСБНХУ болон Зүүн Германы хооронд 1953 онд байгуулсан гэрээний дагуу Польшийн тал нэхэмжлэлээсээ татгалзсан учир  Германы засгийн газар дайны нөхөн төлбөр төлөх шаардлагагүй гэж мэдэгджээ. Харин Польш улс тухайн үед ЗХУ-аас хараат бус байсан тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үздэг.

Х.ЗАЯА

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр