“Чингис бонд”-ын төлбөрийг бүрэн төлж дууслаа


2012 онд гаргасан 10 жилийн хугацаатай 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төлснөөр хугацаанд нь бүрэн төлж дууслаа.

Чингис бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон бол 24.0 хувийг эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус тус зарцуулжээ.

Мөн Хөгжлийн банк 2013 онд 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иен буюу өнөөдрийн ханшаар 751.5 тэрбум төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай. Үүнийг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бүрэн төлөх боломжтой болж хугацаанаас нь нэг жилийн өмнө Монголбанканд байршуулсан байна.

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сараас хойш 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Гэрэгэ, Номад болон Сенчури өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авчээ. Үүний нэг нь “Finance Asia”-ийн “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” болсон явдал юм.
Ийнхүү Монгол улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлснөөр Монгол улсын олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүнд өсгөж хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх эерэг нөлөөтэй гэнэ.

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18