Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд


Захиалагч:  Танай “Ashid” пэйжээс бүтээгдэхүүн харлаа. Арьсан үүргэвчтэй цүнх захиалъя.

Үйлдвэрлэгч: Та ямар хэмжээтэй, ямар өнгөөр хийлгэх вэ. Манайд ирээд загвар, өнгөө сонгон захиалж болно. Бас чатаар илгээж болно.

Захиалагч: Танай дэлгүүр  хаана байдаг вэ?

Үйлдвэрлэгч: Бид одоогоор үйлдвэр дээрээ борлуулалтаа хийж байна. Манай хаяг III, IV хорооллын 1000 нэрийн барааны чанх ард 21 дүгээр байранд байрлаж байна...


“Ashid”  арьс, шир, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэр дээр очиход захиалга ихтэй,  захиалагчид нь залгаж, утас нь тун завгүй угтлаа. Үйлдвэрээс боловсруулсан арьс ширний будагны  эхүүн үнэр ханхийх нь содон.

“Ashid” арьс, шир, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрийг Пэрэнлэйн БАТСАЙХАН, Алтансүхийн АЛУНГОО нарын гэр бүлийн залуус үүсгэн байгуулжээ. Үйлдвэрийн хана дагуу энгийн даруу, чамин, гоёмсог төрөл бүрийн хийцтэй цүнх, үүргэвч, түрийвч, тэлээ зэрэг бүтээгдэхүүн харагдана.

А.Алунгоо: “Ashid”  брэнд монголчууд арьсан эдлэлээр юу хийж чаддагийг харуулна

“Ashid”  арьс, шир, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрийг үүсгэн байгуулагч А.Алунгоо СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг Арьс урлалын дизайнер мэргэжлээр 2012 онд төгсжээ. А.Алунгоо дипломын ажлаа спортын үүргэвчээр хамгаалсан байна. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Ashid”  арьс, шир, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрийг үүсгэн байгуулагч А.АЛУНГОО:

-Би багаасаа зураг зурах, юм оёх дуртай хүүхэд байсан. Курсын ажлаа цүнх хийж хамгаалж байлаа. Дараагаар нь дипломын ажлаа мөн цүнх хийж хамгаалсан. Спорт цүнхээ оруулаад эмэгтэй, эрэгтэй таван төрлийн хийцтэй цүнх хийсэн. Ингэхдээ цүнхэн дээр үндэсний хээ шигтгэж өгсөн нь шалгалт авч байгаа багш нарт их таалагдсан гэдэг.

-Үйлдвэрээ өргөжүүлэх ирээдүйн зорилт юу вэ?

-“Ashid”  брэндээ дэлхийд гаргахыг мөрөөдөж,  зорилгоо болгоод явж байна. Хэдийгээр өнөөдөр манай хүн бид хоёр орон сууцны хонгил түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа ч цаашдаа өргөжүүлнэ. Үйлдвэрийн байртай болно, бүтээгдэхүүнээ төрөлжүүлнэ. “Ashid”  брэндээ дэлхийд гаргаж, монголчууд арьсан эдлэлээр юу хийж чаддагийг харуулна.

-Арьсан эдлэлээр хэчнээн төрлийн бүтээгдэхүүүн гаргаж байна вэ?

-Төрөл бүрийн эрэгтэй, эмэгтэй, спорт, аяллын цүнх, түрийвч, тэлээ, түлхүүрийн оосор гээд 50-60 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гуталнаас бусдыг л арьсан эдлэлээр хийдэг хэмээн хүүрнэв.

 

П.Батсайхан: Манай бүтээгдэхүүнийг Америк, Франц, Швейцариас захиалж авдаг

А.Алунгоогийн нөхөр П.Батсайхан уг нь өөр мэргэжилтэй нэгэн. Залуу хосууд тус тусын ажлаа хийхийн зэрэгцээ хувиараа цүнхний үйлдвэрлэлээ  үргэлжлүүлсээр иржээ. Ингээд 2020 онд албан ёсоор “Ashid”   арьсан эдлэлийн компаниа байгуулж, үйл ажиллагаагаа явуулсан байна.

-Яагаад компаниа “Ashid”   гэж нэрлэсэн бэ?

“Ashid”  арьс, шир, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрийг үүсгэн байгуулагч П.БАТСАЙХАН:

-Компаниа байгуулахдаа хүүхдийнхээ нэрээр нэрлэсэн. Ашидын бэлгэдэлтэй монголчууд арьсан эдлэлээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг бид олон улсад таниулна.

-Танай бүтээгдэхүүний анхны хэрэглэгч хэн байв? Бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхний захиалга ирэх сайхан мэдрэмж байх.

-Компаниа дөнгөж байгуулсны дараа анхны захиалгыг улсын гарьд М.Бадарч, улсын начин Э.Ванданцэрэн нараас авч  байлаа. Тэд спортын цүнх захиалсан. Ер нь спортын цүнхийг бөхчүүд төдийгүй аялалд, томилолтоор  авч явахаар хүмүүс хэмжээ, загвараа өгч их захиалдаг. Бид анх боди, штанг өргөдөг хүмүүүст зориулж спорт цүнхээ үйлдвэрлэж байлаа. Хөдөө орон нутагт ажилладаг, уул уурхайн компаниудаас мөн захиалж хийлгэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд спорт цүнх их захиалж байна.

-Бүтээгдэхүүнээ дэлхийд гаргана гэж байна. Захиалга гадаад орноос ирдэг үү?

-Манай бүтээгдэхүүнийг Америк, Франц, Швейцариас ирж захиалж авдаг. Монголчууд ямар дэгжин, чанартай бүтээгдэхүүн хийдэг юм бэ гэж захиалагчид маань магтахад бидэнд урам төрдөг. Бас байгууллагууд ажлын цүнх хийлгэх захиалга өгдөг. Хувь хүмүүс пэйж хуудсаар дамжуулан ирж захиалдаг. Бид бүтээгдэхүүнээ чанартай, хийц сайтай үйлдвэрлэхийг эрхэмлэдэг. Учир нь нэг худалдан авалтын ард хоёр хэрэглэгч байдаг. Тиймээс ч өмнө нь манай бүтээгдэхүүнийг захиалан авч байсан хүмүүс дахин ирж үйлчлүүлж, дараагийн загвар, захиалгаа өгдөг. Бас хэрэглэгчдээр дамжуулан захиалга өгөхөөр хүмүүс ирдэг. Иймд бид чанартай, дэгжин, хийц, эдэлгээ сайтай арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

-Хэчнээн ажилтантай вэ?

-Одоогоор хоёр ажилтантай. Бид үйлдвэрийн байртай, тусдаа хүүхэд харах үйлчилгээтэй, гал тогтоотой болж өргөжүүлнэ гэж боддог. Хүүхдээ хардаг ээжүүд  хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгч, ажлаа хийх бололцоогоор хангах юм. Энэ бол бид хоёрын ойрын зорилт.

-ЖДҮХС-гаас зээл авч байв уу?

-Үгүй ээ, харин дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн газраас зарласан зээлд төслөө өгсөн боловч сонгогдоогүй. ЖАЙКА олон улсын байгууллагын төсөлд шалгарч, хамрагдаж байсан. ЖДҮХС-гийн гурван хувийн хөнгөлөлттэй зээл ажлын байрны барьцаа шаарддаг юм билээ.

-Танай бүтээгдэхүүний ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудаас ялгарах онцлог юу вэ?

-Пэйжээр, утсаар захиалга өгч байгааг харахад хийц, загвараас гадна оёдол их хардаг юм билээ. Танай бүтээгдэхүүний оёдол сайн байна гэж захиалагчид маань их хэлдэг. Манай бүтээгдэхүүний үнийн хувьд хямд.

-Үзэсгэлэнд оролцож байв уу?

-Өнгөрсөн есдүгээр сард болсон Сүхбаатарын талбай дахь, мөн “Корпорейт”-д болсон үзэсгэлэнд оролцсон. Үзэсгэлэнд оролцсоноороо бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна хэрэглэгчид юу хүсэж байгааг мэдэж, бусад үйлдвэрлэл эрхлэгчдээсээ бид ямар түвшинд явж байгааг хардаг юм билээ. Бас хоорондоо туршлага солилцох нь давуу тал болдог.

Ийнхүү “Ashid”  арьс, шир, гар урлалын үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар зорьж, ажиллаж байна. Өрсөлдөөнтэй энэ салбарт чанар, эдэлгээ, хийцээрээ онцгойрон эдэлгээ даах, чанартай бүтээгдэхүүнийг танд зориулан урлаж байна.

Н.Энхлэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/


Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд
Дипломын ажлаас эхлэлтэй дэлхийд гаргах “ASHID” брэнд

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө