С.Амарсайхан: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой гэсэн Ажлын хэсгийн дүгнэлт гарсан


Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

-Миний тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Тэд энэ сарыг хүртэл ажиллан, иргэдэд ипотекийн зээл хүрч байна уу, цаашид ямар арга хэмжээ авах уу гэдгийг судлав. Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд журамд өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс цугларсан 170 тэрбум төгрөгийг хууль бусаар, зориулалтын бус зүйлд зарцуулжээ.   Үүнтэй холбогдуулан Монголбанкны удирдлагуудыг оролцуулсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан.  

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Төвбанк ипотекийн зээлийг цаашид санхүүжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Иймд 2019 онд БХЯ, СЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, энэ асуудлын шийдлийг танилцуулах ёстой байсан ч удааширсан.    Төв банкны удирдлагууд өмнө нь илэрхийлж байсан байр сууриа Засгийн газрын хуралдаанд үгүйсгэлээ. 

Уг нь найман хувийн хүүтэй, ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой, урьдчилгааг 30-аас 20 хувь руу бууруулах боломжтой гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан юм.  Энэ дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Гэвч Монголбанк одоо ч энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Тус банкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байгаад одоо найман хувиар олгож байна. Төвбанк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн атлаа зээлийн хүүг 8-аас 6 хувь болгох ажлыг дэмжихгүй байна. "МИК" зөвхөн Төв банк,  Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн, зээл олгох ёстой. Төв банк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. 

Засгийн газар Төв банкны үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Бид асуудлыг хамтран шийдье хэмээн мэдээллээ. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18