Н.Энхцэцэг: Хувийн хэвшил үүсэж, хөгжсөн 30 жилийн түүх “Grand Awards”-аас харагдана


Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Энхцэцэгтэй ярилцлаа.

 

-“Grand Awards” наадмыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?

-2008 оноос. Энэ жил гэхэд арванхоёрдугаар сарын 30-нд “Grand Awards” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ нь зар сурталчилгааны кампанит ажил юм. Бизнесийн байгууллага бусад салбарыг нэгтгэдэг маркетинг ажиллагаануудын нэг гэсэн үг л дээ. Цар тахалтай учир сүүлийн хоёр жил ажил хэрэгч хүмүүсийг нэг дор цуглуулах боломжгүй байлаа. Онлайн хэлбэрт оруулж болох боловч уламжлалаа эвдэхийг хүсээгүй. Учир нь, энэ нь тухайн жилийн сурталчилгаанд хамрагдсан шилдэг аж ахуйн нэгжүүдийн шинэ жил болчихсон. Хамтдаа шинэ оноо угтдаг, амжилтаа дүгнэдэг, найрсаг уур амьсгалд нэг оройг өнгөрүүлдэг уламжлалдаа оролцогчид илүү дуртай байдаг учраас бидэнд “амьд” уулзалт илүү үр дүнтэй байдаг юм.

-Бизнес эрхлэгчдийн хувьд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

-Жил өнжихөд л өнгөрсөн жилээс материалаа ирүүлж эхэлсэн. Хамтын зар сурталчилгаа хамгийн чухлыг мэдэрч, хэмнэлттэй ажиллах нь тэдэнд үргэлж таалагддаг. Зарим арга хэмжээ шагнал гардуулаад намждаг бол “Grand Awards” ёслол ажлын зөвхөн эхлэл байдаг. Жилийн турш маркетингийн зөвлөх үйлчилгээ өгч, сургалт судалгаанд хамрагдах, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэргээр үргэлжилсээр дуусдаг. Энэ хамтын ажиллагаагаа үгүйлсэн тухайгаа илэрхийлсэн бизнес эрхлэгч цөөнгүй.

-Өмнө нь маш олон байгууллага шалгардаг байсан. 200-300 орчим санагдана. Ерөөсөө 50 компанийг онцолдог нь ямар учиртай вэ?

-Тэр үед олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг гэдгээр мөн л анхдагч, тэр чинээгээр хамрах хүрээ нь өргөн байлаа. Одоо бизнесийн салбар бүр маш өрсөлдөөнтэй, дээр нь бүгд пэйж ажиллуулан, түүндээ найдлага тавьдаг. Хэрэглэгчид ч тэндээс хэрэгцээт мэдээллээ хялбархан олоод авчихдаг болсон. Энэ үсрэнгүй хөгжлийн үед тоог биш чанарыг эрхэмлэх нь чухал юм. Олон дундаас ялгарлаар л танигдана. Онцлог нь юу вэ, яагаад давуу талтай вэ гэдгийг экспертүүд хэдэн жилийн турш судалсаар байдаг. Богино хугацаанд ялгараад цойлдог оновчтой маркетингтай байгууллагууд ч бий.

-Бизнесийн байгууллагуудаас аль салбарынхан илүү хамрагддаг вэ?

-Жил бүрийн өнгө аяс өөр байдаг. 2017 онд эрүүл мэнд, гоо сайхны салбарынхан их хамрагдсан. 2018 онд экспортлогч компаниуд гэх мэт. Энэ жил барилга, үйлдвэрлэлийн салбарынхан илүү өрсөлдөөнтэй байгаа. Шоу энтертайнмент салбарынхан зар сурталчилгаанд ач холбогдол өгдөг болсон. 2008 онд дэлгэцэнд хэдэн монгол кино гардаг байсан билээ, 2022 онд хэчнээн кино гарч байгаа билээ дээ. Тэгэхээр арга ч үгүй юм. Сургалтын төв, цэцэрлэгүүдийн өрсөлдөөн ч их. Тэнд шилдэг боловсон хүчнүүд өндөр үнээр цалинжих жишээтэй. Эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадна хувь хүний хөгжлийн сургалтуудад анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Технологийн салбарынхан хамгийн өрсөлдөөнтэйд тооцогдох болсон. Цаг, мөнгө хэмнэсэн маш олон аппликейшн зах зээлд хэрэглэгдэж эхэллээ. Манай улсын үнэт зүйл болох энэ салбарын хөгжилд гол анхаарлаа хандуулж, оюуны экспортыг улам л нэмэгдүүлэх боломж байна. Youtuber-үүд өсвөр насныхны боловсрол, хүмүүжилд эергээр нөлөөлж, үй олон танин мэдэхүйн контент үйлдвэрлэдэг.

-Жил бүр уриа үг нь өөр харагддаг. Энэ жилийн хувьд?

-Энэ жилийн “Grand Awards”-ын уриа “Тогтвортой хөгжил-Тогтмол амжилт”. 1992-2022 он хүртэл бүх салбарт гарсан ахиц дэвшил, шинэчлэл, сэргэлтийн түүх буюу хувийн хэвшил үүссэн 30 жилийн түүхийн судалгаа явдагдаж байна л даа. Энэ түүхийг бүтээсэн анхдагч бизнес эрхлэгчдээр Монголын маркетинг менежментийн хүрээлэн “50 Чухал хүн” номыг эмхэтгэн хэвлүүлсэн. “Номин холдинг” ХХК-ийн захирал А.Шагдарсүрэн, “Алтан жолоо” группийн захирал В.Энхбаатар, “Монос” группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар, “Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулагч С.Баярмөнх, АН-ын дарга асан С.Эрдэнэ, анхны сүмоч Б.Батбаяр нараар дамжигдаад шилжилтийн цаг үеийн нэн сонирхолтой амьдралыг номонд үлдээсэн. 

-“Next Generation” наадмыг арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулсан. “Итгэлцлийн зээл” аяныг эхлүүлэх тухайгаа гэнэт зарлахад старт ап-ууд их баярласан байх аа?

-“Next Generation 100”-д шалгарсан эхний 50 аж ахуйн нэгж, хувь хүнийг урамшуулсан. “Итгэлцлийн зээл” аяны нээлт байлаа. Жилийн хугацаатай, хүүгүй зээл олгох зорилготой.

-Төрийн байгууллагатай хамтрах уу?

-Төрийн байгууллагатай хамтрах төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ зарим нэг агентлагийн дарга нар сонирхож асуусан. Бид огт өөр төсөөллөөр томоохон бизнес эрхлэгчидтэй санал солилцсон юм. “Та старт ап компанид итгэж зээл олгох уу. Танд хохиролгүй шүү дээ. Хүүгүй зээлнэ. Графикийн дагуу мөнгөө буцаагаад авна” гэдэг санал тавихад нэлээд хэдэн хүн зөвшөөрсөн тул энэ аянаа зарласан юм. Хэн хэн нь хариуцлагатай байх үүднээс телевизийн цуврал контент болгохоор төлөвлөсөн. Энэ контентыг цацах эрх сошиал, телевизийн аль ч сувагт нээлттэй. Үүнийг дан ганц үндэсний үйлдвэрлэгчдэд олгох зээл гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Манайд үйлдвэрлэлийн түвшин ямар гэдгийг хүн бүхэн мэднэ л дээ. 

-МММ-ийн хүрээлэнгийн давуу тал юу вэ?

-Маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад газраас ялгагдах онцлог гэвэл хэвлэл, мэдээллийн байгуулагынхан нэгдэж үйл ажиллагаа явуулдаг. Манай удирдах зөвлөлийнхөн хэвлэлийн менежер, сэтгүүлч нар. Энэ жил бүх төсөлд Монголын сайтын холбоо хамтран ажиллаж байгаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллагын зар сурталчилгааны борлуулалтын тухайд юу гэж боддог вэ?

-Хэвлэл мэдээлэл оршин тогтнох үндэс нь зар сурталчилгааны борлуулалт гэдгийг энэ салбарынхан мэднэ. Гэхдээ зар сурталчилгааны менежерүүдийг бэлтгэж, чадавхжуулах хэрэгтэй. Бизнес контентгүй хэвлэлүүд байна шүү дээ. Мэдээж, тухайн хэвлэл зар сурталчилгааны нийлүүлэлт сайтай байхад тэвчээр, уйгагүй ажиллагаа, багийн ойлголцол гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.

-Цаашдын зорилго, төлөвлөсөн ажлуудаасаа дурдаач?

-Цаашдын зорилго гэвэл юуны түрүүнд эхэлсэн ажлуудаа чанаржуулах. Илүү хүртээмжтэй болгох. Зорьсон, төлөвлөсөн шинэ ажил их л байна.      

  Т.ХҮСЛЭН

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө