Анх удаа орон сууц худалдан авсны, оюутны сургалтын төлбөр төлсний татварын буцаан олголт авахад бүрдүүлэх МАТЕРИАЛ



Анх удаа орон сууц худалдан авсны, оюутны сургалтын төлбөр төлсний татварын буцаан олголтын материалыг жил бүр нэгдүгээр сараас эхлэн хүлээн авдаг. Орон сууц худалдан авсны татварын хөнгөлөлт 6 сая хүртэлх төгрөг буцаан авна.

Энэ жил албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайлангаа 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн:

 

23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

 

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

 

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.


НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

 Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

 

1."Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат 

2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

 3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат. 

4.Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.

 5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

 Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 1. "Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/ 

2. Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. 

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ 

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

 

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ: 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

 1. "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат 

2. НД-ын лавлагаа” ХУР системээс автомат 

3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

 4. "Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

 Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. 

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

 4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.


ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

 1. Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

2. "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

3. "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

4. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.


 Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 1. "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

2. "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.


ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

 Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана. 

1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

 2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

3. Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

 а. "Худалдах, худалдан авах гэрээ”

 b. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах 

c. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ d. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

 

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ? Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. "Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2."НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

3.Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/

4.Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар

5.“Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/ Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

 2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

 Шаардлагатай тохиолдолд:

 a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/ 

b. Орлого нотлох баримт

 

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

 1.Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

2."Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

3."НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

4."Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай тохиолдолд:

 a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/ 

b. Орлого нотлох баримт

 Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

2.Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/

3.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4.Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

 1."Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2.НД-ын лавлагаа” ХУР системээс автомат Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/

3.Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ 

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө