Балчир гурван ес шувтрах тийшээ хандаж дөнөн үхрийн эвэр хуга хөлдөм дөрвөн есийн хүйтэн ид тачигнаж байна. Хүйтрэх тусам эр хүн, чоно хоёрын сор нь босож хийморь нь сэргэдэг гэдэг. Үнэгэн лоовууз хулгавчилж, цантай уурга барьсан идэр эрс тарган азарганы нуруунд талын жавар сөрөн исгэрнэ. Эрт дээр үеэс л талын язгууртан монголчууд үнэт үслэг эдлэлээр гоёж, бэлэг бэлгийн дээд болгон солилцож ирсэн түүхтэй. Суусар, халиу, булга, элбэнх, минж, ондатр зэрэг үслэг эдлэлийн тансаг, гоо үзэсгэлэн, түүний эмзэг зөөлөн байдал нь олон зууны турш дэлхийн өнцөг булан бүрд байгаа эмэгтэйчүүдийн анхаарлыг татсаар ирсэн. Урьд өмнө нь үслэг эдлэл зөвхөн дулаацах, эсвэл бараа солилцох хэрэгсэл байсан бол (Орост үргэлж алдартай байсан үслэг эдлэлийн худалдааг санаарай) өнөөдөр үслэг эдлэл нь эзнийхээ гоо үзэсгэлэн, нэр хүнд, эрхэмсэг тансаг оршихуйг илтгэх болжээ.
Үнэт үслэгүүд дотор усны булга нь үслэг ид шидийг урлуулдаг гэж зүй ёсоор тооцогддог. Усны булганы бүтэц, нягтрал, арьсны нарийн ширхэг нь тэргүүлэгч дизайнеруудад дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг урлах боломж олгодог. Үнэт үслэгээр олон янзын загвартайгаар малгай урлаж, үслэг эдлэл гэхээсээ илүү донж маяг, урлаг болгож хувиргадаг нэгэн бол“Халиу булга” брэндийг үүсгэгч Алтангэрлийн Нарангэрэл. Бид бүгд хамгийн шилдэг нь байхыг хүсдэг учраас хүн бүрийн царайнд тохирсон донж хэв маягийг урлаж өгнө гэнэ. Зөвхөн үслэг эдлэлийн урлалаар 29 жил дагнан ажилласан “Халиу булга” брэнд Монголдоо хамгийн олон загварын малгай үйлдвэрлэж байна.
Дэлхийн олон оронд, ялангуяа Азид үслэг эдлэл, ангийн үс гэдэг тансаг хэрэглээ, нийгмийн байр суурь, зэрэг зиндааг илтгэх чухал үзүүлэлт хэвээр байсаар л байгаа. Монгол хүүхнүүдийн хувьд ч ялгаагүй. Хятад улс энэ салбарын гол тоглогч нь. Үслэг эдлэлийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хамгийн том нийлүүлэгч орон гэдэг нь гарцаагүй. Гэхдээ бид үслэг эдлэлийн хэрэглээний том соёлтой ард түмэн. Тийм ч учраас үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших нь эдийн засагт хийгээд, өөрсдийн гэсэн ганц ч болов үнэт зүйлээ хадгалж үлдэх оролдлогод тус дэмтэй байх болов уу.
Дэлхийн үнэт үслэгийн зах зээлд жилд дунджаар 40 тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн тооцоо бий. Монголд яг нарийн гаргасан судалгаа тооцоо бий эсэхийг мэдэхгүй юм. Дани улс 2020 онд 17 сая булгыг ковид туссан гэсэн шалтгаанаар устгалд оруулсан. Ингэснээр булга, үслэг эдлэлийн зах зээлд хомсдол үүсч, дагаад үнийн өсөлт хурдацтай байна. Өнгөрсөн жил үслэг эдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдож байсан бол энэ жил булга үслэгийн үнэ маш хурдацтай өссөн тойм мэдээтэй байгаа. Ойрын 4-5 жилийн хугацаанд тогтворжихооргүй байна. Үслэг эдлэлийн энэ хомстол дулаан цагт хямдардаг гэсэн ойлголтыг тэр чигээр нь өөрчиллөө. Үндсэндээ өмнөх цаг үеэс эсрэгээрээ яг одоо л үслэг эдлэлээ худалдан авбал ашигтай болжээ.
Цаг хугацааны хувьд ч монголчуудын гангараагаа дэлгэж хотол олноороо цуглан онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэдэг Цагаан сар айсуй. Бид бэлгэдлийн соёлтой ард түмэн учраас шинэ ондоо элбэг баян, өнгөтэй зүстэй орохыг хичээцгээдэг. “Халиу булга” брэнд монголчууд биднийг өөрсдийн урласан өнгө чанар сайтай, үндэсний уламжлал шингэсэн үнэт үслэг малгайгаараа гоёно. "Хүйтэн өвөл гэж байдаггүй харин муу үслэг эдлэл гэж байдаг" хэмээн орос бүсгүйчүүд ярих дуртай. Хүйтэн өвлөөс айх бус дулаахан, аятайхан малгай худалдаж авахдаа л анхаарах хэрэгтэй болж байна.
“Халиу булга” брэнд өөрийн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар танилцуулан борлуулж эхлээд байгаа бөгөөд Алтангэрлийн Нарангэрэл захирал энэ тухайгаа ярихдаа “Амархан ажил гэж байхгүй. Тэр дундаа онлайн бизнес эрхлэх амар биш. Хамгийн гол нь бизнес эрхлэгч, харилцагчдын хоорондын итгэлцэл. Онлайн үйлчилгээ эрхэлж байгаа фэйсбүүк хуудсаа тогтвортой ажиллуулж өөрийнхөө болон бараа бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг маш тодорхой үнэн бодитоор чин үнэнээр хүргэх. Үнэт үслэг эдлэл бол үнэтэй бараа бүтээгдэхүүн. Тийм учраас манай хэрэглэгчид надад итгэж их хэмжээний төлбөр тооцоогоо шилжүүлдэг. Энэ бүхнээс их урам зориг авдаг даа” гээд үргэлжлүүлэн манай “Халиу булга” брэнд бол маш чанартай үйлдвэрлэгдэж хэрэглэгчдийн гар дээр очдог. БНХАУ-аас оруулж ирсэн бөөнөөр үйлдвэрлэх дамжлагаар хийгдсэн өмсгөл муутай, оёдол сул малгайнуудын дэргэд чанарын тал дээр айх юм байхгүй” хэмээн хүүрнэж байна.
Цагаан сар дөхөж хятад улс хилээ нээлээ. Монголчууд бид өөрсдийн үндэсний үйлдвэрлэгчдээ хөл дээр нь бат зогсоохын тулд валютаа эх орондоо үлдээж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эх оронч худалдан авалт хийх хэрэгтэй байгаа юм. Хямралтай, ядууралтай байгаа үед эдийн засгийн эргэлтээ дотроо эргүүлсэн нь дээр биз дээ! "Угтаж мэдэн тосон бэлдэнэ" гэдэг их учиртай үг. Цагийг нь тулгаж сандарч гүйхгүйн тулд ухаантай хүмүүс эртнээс бэлтгэж эхэлдэг. Монголчууд бидний эртнээс өмсөж эдэлж ирсэн уламжлалт, үнэ цэнтэй гоёлын нэг бол үнэт үслэг ангийн арьсаар урласан малгай билээ. Суулт сайтай хөнгөн, оёдол болон чанар хийц маш сайтай Монгол үндэсний малгайнуудыг таны хүссэн өнгө загвараар урлаж өгөх газар бол “Халиу булга” брэнд юм билээ.
1990-ээд оноос тарваган малгай урлаж эхэлсэн хуучнаар “Дэнжийн 1000”-ийн захаас эхлэлтэй малгай урлаачдаас одоо тун цөөхөн хүн үлджээ. Үндсэндээ одоо үлдсэн, гарын таван хуруунд багтах хэмжээний тоотой малгай урлагчид хийхээ болилоо гэхэд бид 100 хувь урд хөршийн бүтээгдэхүүн хэрэглэх болох нь. А.Нарангэрэл энэ тухай яриад “Бид гарын шавь нар бэлдэх санаа их байх юм. Хэдэн залуус аваад зааж сургаад ажиллуулъя гэхээр олон цаг суугаа ажилладаг болохоор тэсвэрлэх хүн ховор болжээ” гэж санаа зовнингуй өгүүллээ. 30-аад жил малгай урласан туршлагадаа дөрөөлөөд үнэт үслэг арьсаар хийж болох бүх төрлийн бүтээгдэхүүн урлаж эхлэх тухай ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулсан. Халиуны арьсан бүтээгдэхүүн хамгийн удаан буюу 20 жил хүртэл эдэлгээтэй. Эдэлгээний хувьд халиуны дараа минж зүй ёсоор орно. Минжийг та гамтай хэрэглэвэл 18 жил ч өмсөж болох ажээ. Үүний дараа булга, элбэнхийн арьсан эдлэл орох бөгөөд тэдгээрийг арваас ихгүй жил өмсөж хэрэглэж болох гэнэ. За тэгээд каракуль, үнэг, ондатрын арьсыг бол хамгийн ихдээ таван жил хэрэглэдэг.
Хамгийн дулаан ангийн арьсанд булга, үнэгний арьс ордог. Халиу, минж, каракуль бас дутахааргүй илч дулаан барьдаг. Харин хамгийн илч багатай нь үен, тарваганы арьс юм байна. Ямар ч ангийн арьсыг анх боловсруулахдаа үс, сорыг нь тэгшилж тайрвал илүүтэй гоёмсог сайхан харагдах хэдий ч амархан дааруулаад байдаг муу талтай. Эдгээр үнэт үслэг арьсаар “Халиу булга” брэнд 29 жилийн туршлагаар сэтгэлээ шингээж оёсон бүсгүйчүүдэд зориулсан 40 гаруй загвар, гоёлын эмэгтэй, эрэгтэй болон халиу, буудаг булган, эрчүүдэд зориулсан халиу лоовуузнаас эхлээд булганы хар арьсаар хийсэн 32 ширмэлтэй монгол буудаг малгай, хараацай загвар, сээтэн малгайнууд загварын малгай, мөн суусар, халиу, булга, элбэнхийн арьсаар хийсэн 32 ширмэлтэй, дөрвөн талт болон монгол буудаг загварын малгайнууддаа хямдрал зарласан гэнэ.
Удахгүй болох хаврын тэргүүн сарын шинийн нэгний баяр эрүүл энх, гэр бүлээрээ уулзаж, аз жаргалаа мэдрэх баярын хамгийн сайхан хэлбэр. Ахмад настан буурлуудаас эхлээд ах дүү, амраг саднаараа хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны жаварт толгой дулаан өвөлжиж эсэн мэнд учран золгоорой.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/