Эртний Хятадаас үүсэлтэй цайны соёл өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Баялаг түүхтэй энэхүү соёл нь үндэстэн бүрийн өвөрмөц чанар, соёл, зан заншлын томоохон илэрхийлэл болсон төдийгүй эрүүл мэндэд нэн тустай ач холбогдлоороо илүүтэй хөгжиж байна. Амин дэмээр баялаг ургамлын цай хүний бие махбодыг хоргүйжүүлж, олон төрлийн зовиураас ангижруулах ид шидтэй. Энэ агуулгаараа олон төрөл болон хөгжиж буй цайны брэндүүд байгаагаас хэрэглэгчдэдээ аль хэдийнэ танигдсан “Тархины шидэт цай”-г энэ дугаартаа онцоллоо. Эрүүл мэндэд ач тусаа өгсөн давуу чанараараа Монголд аль хэдийнэ хэрэглэгчийн зах зээлээ бий болгож чадсан цайг танилцуулсан хүн нь Зоригоогийн Одончимэг юм. Толгой нь таллаж өвддөг, өвдсөн үедээ заавал эм ууж зовиураа намдаадаг байсан тэрбээр “Тархины шидэт цай”-г өөрөө хэрэглэж ач тусыг нь мэдэрсэн нэгэн аж. Ингээд түүнтэй уулзаж, ярилцлаа.
-“Тархины шидэт цай”-г анх хэрэглэж ач тусыг нь мэдсэн хүн бол та. Яагаад энэ цайг уух болсон шалтгаанаа уншигчдад маань сонирхуулж болох уу?
-Тавдугаар ангид байхад миний толгой өвдөж эхэлсэн. Эмнэлэгт үзүүлээд намайг мигрень өвчтэй гэж оношилсон. Хүүхэд байхад толгой таллаж өвдөөд хичээлээ хийхэд хэцүү байдаг байлаа. Толгойны өвчнөө намдаахын тулд олон ч зүйл хэрэглэсэн. Гэхдээ олигтой үр дүнд хүрэхгүй байсан учраас сүүлдээ өвчин намдаах эм уудаг болчихдог юм билээ. Ийм байдалтай, энэ зовиуртай 15 жил амьдарсан. Харин сүүлд магистрын зэрэг хамгаалахаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод очсон нь миний амьдралд олон өөрчлөлтийг авчирсны нэг нь “Тархины шидэт цай” байдгийг олж мэдсэн явдал юм.
-Ийм цай байдгийг мэдэхээс өмнө толгойны өвчнөө хэрхэн намдаадаг байсан юм бэ?
-Ярилцлагад эмийн нэрийг хамаагүй хэлж болох эсэхийг мэдэхгүй юм. Ер нь олон жил цитрамон уусан. Шалтгаангүй толгой өвдөх их зовиуртай. Өвчнөө намдаахын тулд болж өгвөл олон цагаар унтдаг. Өдөржингөө унтсаны маргааш нь сэрэхдээ толгойны өвчин намдчихсан босож ирдэг. Ингэж аргацаасан байдалтай олон жил явсан. Нэг ёсондоо толгой өвдөхгүй байх нь л миний хувьд аз жаргал болчихсон байсан юм.
Багшийнхаа зөвлөснөөр “Тархины шидэт цай”-г анх ууж байлаа
-Толгойны өвчинд тустай ийм цай байдгийг та өөрөө олж мэдсэн үү. Эсвэл хэн нэгэн хүн танд уугаад үзэхийг зөвлөв үү?
-Өвөрмонголд сурч байхдаа багшаасаа толгойны өвчнийг хамгийн сайн анагаадаг эмнэлэг хаана байдгийг асуусан юм. Тэр үед багш маань “Тархины шидэт цай” уугаад үзэхийг зөвлөсөн. Хэрвээ энэ цайг уугаад ямар нэг үр дүн гарахгүй бол маш сайн эмнэлэгт хандах шаардлагатайг хэлсэн. Багшийн хэлснийг тухайн үед ёстой “Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихсан” байсан. Цайг олж авснаас биш ууж эхлээгүй байсан юм. Тэгээд нэг их удалгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, монгол оюутнууд гэртээ ирсэн.
-Тэгээд яг хэзээнээс “Тархины шидэт цай”-г хэрэглэж эхлэв?
-Монголд ирээд толгойны өвчин намдахгүй байхаар нь цайгаа тууштай ууж эхэлсэн. Нийгмийн асуудал, нийтийг хамарсан бухимдлаас шалтгаалсан уу хэлж мэдэхгүй юм. Монголд ирсний дараагаас толгой өвдөх нь эрс нэмэгдсэн. Тиймээс “Тархины шидэт цай”-г өдөр бүр уух болсон юм.
-Олон жил толгой өвддөг зовиуртай байсан хүн цай уугаад өвчингүй болно гэдэгт хэр итгэлтэй байв. Бас цай уух хугацаандаа өөр эм бэлдмэл хэрэглэсэн үү?
-“Тархины шидэт цай”-г уух хугацаандаа нэмэлтээр ямар ч эм, бэлдмэл хэрэглээгүй. Яагаад гэвэл толгойны өвчинд үнэхээр үр дүнтэй эсэхийг нь мэдэхийг хүссэн. Цайны найрлагад дандаа ургамал багтсан байсан учир биед хор хөнөөлгүй гэдэгт итгэж байсан юм.
-Та цайгаа ямар хугацаанд уусан бэ. Үр дүн нь хэзээнээс мэдрэгдэж эхэлсэн бол?
-Миний хувьд “Тархины шидэт цай”-наас нэг хайрцгийг л уусан. Хүн толгойны өвчнөө мартчихаар цай уухаа больчихдог юм билээ. Үүнийг ганцхан би биш миний хүрээллийн, намайг таньдаг хүмүүс мэдсэн. Нэг мэдэхэд надаас гадна хэд хэдэн хүн намайг цайгаа захиж авахад хамт уухаар болчихсон байсан.
-Та тэдэнд цайг нь захиалж өгсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Толгой өвдөх ямар хэцүүг мэддэг учраас нэг ч болсон хүн над шиг өвчнөөсөө салаасай гэж бодоод өөрөө авахтай зэрэгцэн нэлээд хэдэн хүнд “Тархины шидэт цай”-г авч өгсөн. Тэгсэн хэсэг хугацааны дараа олон хүн цай авахаар надад хандаж өнөөдрийн эхлэлийг тавьсан юм.
Цай уугаад үр дүн гарахгүй бол мөнгөө буцааж авч болно
-Арилжааны шинжтэй болжээ дээ?
-Үгүй шүү. Энэ ажлыг эхлүүлэхдээ анхнаасаа л ашиг олъё гэж бодоогүй. Харин ч “Тархины шидэт цай”-г боломжийн үнээр олон хүн хэрэглэж эрүүл энх, өвчин зовлонгүй болоосой гэж бодсон. Цай уугаад ямар нэг үр дүн гарахгүй бол мөнгөө буцааж авах боломжтой. Тэгээд ч 28 мянган төгрөг бага мөнгө биш. Хүн бүрийн биеийн онцлог өөр учир манай цай хэн нэгэнд таарахгүй байж болно. Тиймээс сарын дараа ч гэсэн бид цайгаа буцаан авах боломжтой гэдгийг танай сониноор дамжуулан хэрэглэгчдэдээ уламжилъя.
-Таны хөтөлдөг пэйжийг сонирхож үзлээ. Зургаан мянган гишүүнтэй юм байна билээ. Өнгөрсөн хугацаанд тэдгээрээс цайгаа буцааж өгсөн тохиолдол хэр болон байдаг бол?
-Ганц, хоёр хүн бий. Нэг хэрэглэгч маань 10 ширхэг цай аваад хоёрыг нь буцаагаад өгч байсан. Нөгөө нэг нь эхнэр нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс мэдрэг учир нөхөр нь цайг ууж байгаа гэсэн. Түүнээс биш “Үр дүнгүй байна” гэдэг ч юм уу асуудал ярьж надад хандаж байгаагүй. Ер нь ургамлын гаралтай зүйлд мэдрэг хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид хүмүүс хандахад уян хатан хандаж, санал бодлыг нь сонссон. “Тархины шидэт цай”-ны үйлчлэл 7-10 хоногт мэдэгдэнэ. Зааврын дагуу буцалган хандалж уух шаардлагатай. Цай 28 мянган төгрөгийн үнэтэй, 3-6 сар ууж хэрэглэнэ.
-Та пэйждээ энэ цайг уусан хүмүүсийн сэтгэгдлээс оруулсан байсан. Тэдний дунд олон жил өвчин намдаах эм ууж байгаад толгойны өвчин нь илааршсан хүмүүс ч байхыг харлаа?
-Цайг хэрэглэгчдийн үр дүн хөндлөнгийн хүнд сурталчилгаа шиг санагддаг байх. Гэтэл тэд “Тархины шидэт цай” уугаад гарсан өөрчлөлтөөсөө бусадтайгаа хуваалцсан хэрэг. Би “Энэ цайг заавал авч уугаарай” гэж хэлэхгүй. Бидний ууж байгаа цайг сурталчлах ямар ч шаардлагагүй гэж боддог. Одоо манай цайг мэддэггүй хүн ховор байх. Толгойны шидэт цай хэрэглэгчдийн цахим групп маань одоогоор 6000 гишүүнтэй. Ер нь цай уугаад өвчин нь эдгэрсэн хүмүүс нэг нэгнээсээ сонсоод бидэнтэй холбогддог юм.
“Тархины шидэт цай”-г ууснаар Нойргүйдлийг шийдвэрлэх боломжтой
-Ажиглахад ямар өвчтэй хүмүүст илүү үр дүн үзүүлж байна вэ?
-Судасны нарийсал, мигрень, ослын болон харвасны дараах өвчин, толгой таллаж өвдөх, чихээр хатгуулах, хуян хөөрөх, өтгөн хатах зэрэгт ууж хэрэглэнэ. Мөн нүдний ухархайгаар хатгуулж өвддөг хүмүүс ч энэ цайг уухад тохиромжтой. Одоо асуудал болоод байгаа нойргүйдлийг “Тархины шидэт цай”-г ууснаар шийдвэрлэх боломжтой. Тэгээд цайны ач холбогдлыг сонирхож байвал “Толгойны шидэт цай” пэйжээр зочилж, цай уусан хүмүүсийн сэтгэгдлийг уншиж танилцаж болно.
-Нэг хүний сэтгэгдлийг тогтож уншсан юм. Тэр хүний бичсэнээр татаж унадаг байсан хүн “Тархины шидэт цай”-г хэрэглээд эерэг үр дүн гарсан гэж?
-Тийм ээ. Манай цайг авч хэрэглэсэн хүн тийм сэтгэгдэл бичсэн байсан. Түүнээс гадна энэ цайны бас нэг авууштай тал нь ургамлын найрлагад хавдартай болохоос урьдчилан сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, хаван, хавдар биш л бол “Тархины шидэт цай” эсийн түвшинд хүний биеийг эрүүлжүүлнэ. Мөн ямар ч нэмэлт бүтээгдэхүүн ороогүй учраас таваас дээш насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл эх хүртэл уух боломжтойгоороо давуу талтай.
-Цайнаас хэдэн хайрцгийг уувал нэг курс болох вэ?
-Танил асуулт байна шүү. “Тархины шидэт цай”-г төдөн удаа уувал нэг курс болно гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний өвчин, биеийн онцлогоос шалтгаалах асуудал шүү дээ. Толгойгоор нь хатгуулж өвддөг хүн манай цайнаас нэг хайрцгийг уугаад ч илааршиж болно. Цайны оронд тогтмол хандлаад уух ч боломжтой. Та намайг хар л даа. Би “Тархины шидэт цай”-г бүтэн нэг жил уугаад толгойны өвчнөө мартсан. Түүнээс хойш цайгаа хааяа л уусан. Түүнээс биш өвчнөөсөө салснаас хойш зорьж уухаа больсон.
-Бидний ярилцлагыг орон нутгийн иргэд уншина. Тэд “Тархины шидэт цай”-г хэрхэн захиалах боломжтой вэ?
-Орон нутагт манай цайг борлуулдаг хүмүүс бий. Тухайлбал, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Эрдэнэт зэрэг аймагт “Тархины шидэт цай”-г 28 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/