Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...

unen
3 цагийн өмнө

Тавилга үйлдвэрлэлийн салбарт богинохон хугацаанд хүч түрэн орж ирж байгаа “KhFurniture” компанийн захирал Цэрэнмядагийн Хангайтай ярилцлаа.

 

-Бизнес эхэлсэн түүхээсээ хуваалцана уу?

-2020 оны арваннэгдүгээр сард буюу “Ковид”-ын хатуу хөл хорио тавигдахаас 14 хоногийн өмнө л анх энэ байрандаа орж ирж байлаа. Унаж байсан машинаа зараад хэдэн гар багаж, жаал зугаа материал цуглуулж аваад хов хоосон өрөө түрээсэлж аваад, нэг талыг нь үзүүлэнгийн танхим нөгөө талыг нь үйлдвэрийн зориулалтаар тоноглоод нэг оёдолчин эгчтэй ажлаа эхлүүлсэн.

-Өмнө нь ийм төрлийн бизнес эрхэлж байсан ямар нэг суурь байсан юм уу, бүр цоо шинээр хийж эхэлсэн юм уу?

-Би анх 2005 онд арван жилээ дүүргээд тухайн үед Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байсан хятад мэргэжилтний буйдан, модон эдлэлийн үйлдвэрт дагалдангаар ажилд орж энэ бизнестэй танилцсан. Миний аз таарахад тухайн хятад мэргэжилтэн ажлаа халтуурддаггүй, маш хянуур няхуураас гадна загвар дуурайлгаж хийх талд онцгой хүн байлаа. Дэлхийд тавилгын зах зээлийн гол тоглогчдын нэг бол Хятад улс. Урдаас оруулж ирсэн тавилга, буйдангуудыг деталь, деталиар нь салгуулж яг тэр хэлбэр хэмжээ, хийцээр нь дуурайлгаж энд хийдэг байлаа. Тэр хятад мэргэжилтнийг дагаж үйлдвэрт нь ажилласны хүчинд суурь нь маш сайн тавигдсан юм байна билээ. Таван жил хэртэй ажиллаж байгаад тусдаа гарч өөрөө хувиараа тавилга хийж эхэлсэн л дээ.

-Арван жил төгсөөд л тавилгын бизнес рүү орсон юм байна. Энэ чиглэлээрээ мэргэжил эзэмшсэн байх гэж бодогдож байна?

-Би тэс ондоо мэргэжилтэй шүү дээ. (инээв) Аялал жуулчлалын талын мэргэжил эзэмшсэн ч тэр мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй. Сургууль соёлын мөр хөөж хажуугаар нь хувиараа бизнес эрхэлж яваад 2015 оноос харуул хамгаалалтын алба байгуулж ажиллаад 2018 онд бизнесийн хувьд уналтад орсон. Эр хүний л туулдаг зам. Унана босно. Ингээд эргээд л буйдан руугаа орж ирсэн.

-Эр хүн, өрхийн тэргүүний хувьд юу ч хийгээд явж байж мэднэ. Гэхдээ өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ тууштай хийгээд явж чадсан нь унасан ч эргэж босоод, амжилтад хүрээд байх шиг санагддаг?

-Би түрүүн танд хэлж байсан даа. Миний суурь сайн тавигдсан юм шиг байгаа юм гэж. Үүнээсээ ч болсон юм уу миний хийж байсан ажлууд тавилгын бизнесээс нэг их холдоогүй. Хуучнаар бол ганзагын наймаа гэж хэлж болох бизнес маань ч буйдантай холбоотой. Хятадаас буйдан, буйдангийн материал, матрасны бэлдэц оруулж ирнэ. Бизнес хийж байхад надад “Бид Монголдоо энэ бүгдийг хийж болохгүй юу” гэж л бодогддог байлаа.

-Энэ үзүүлэнгийн танхимд байгаа буйдангууд онцгой содон загвартайгаас гадна хөөлт сайтай талх шиг хөвсгөр, бамбагар шийдэлтэй харагдаад байна?

-Бид хамгийн сайн чанартай, бат бөх материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна манай бүтээгдэхүүн айл өрхөд тав тух мэдрүүлэх мөн хүүхдэд ээлтэй байх ёстой. Материалын хэмнэлт гаргахгүй өнцөг буланг нь хүүхэд мөргөөд уналаа гэхэд бэртэж гэмтэхгүй байхаар бодож зохион бүтээсэн байдаг. Хоёрдугаарт маш шинэлэг загваруудыг хэрэглэгчдэд өгөхийг зорьдог. Матрасаа хүртэл загварууддаа зориулж өөрсдөө хийдэг.

-Их сонин содон загварууд харагдаад байна л даа. Жишээлбэл, энэ бөөрөнхий хэлбэртэй ор ч байх шиг, хэвтэх зориулалттай юм уу гэмээр сандал бас харагдаж байна?

-Ер нь манай анхны зорилт бол худалдан авагчдадаа ямар нэгэн загвар тулгах биш. Хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлаж ганцхан хувь загвар үйлдвэрлэж өгөх. Хэрэглэгчдийн хувьд 70-аас илүү хувь нь манайхыг зорьж ирдэг. “Танайх л ийм загвар хийж чадна гэж байна” гээд зураг ч юм уу сэтгүүл бариад ирдэг. Энд л нөгөө хятад мэргэжилтэн зааж сургасан чадвар туршлага хэрэг болно. Гадаад брэндийг дуурайлгаж хийлгэх гэсэн ийм хэрэглэгч сэтгэл хангалуун гардаг. Таны заагаад байгаа сандал “Кама сутра” нэртэй загвар. Маш их эрэлттэй олон захиалагчтай бүтээгдэхүүн. Бөөрөнхий хэлбэртэй буйдан орны хувьд би анх хосуудад зориулан бүтээсэн юм. Гэтэл Улаанбаатар хотын орон сууцны барилгын дийлэнх хэсэг унтлагын өрөө зай багтаамж муутай бага метр квадраттай байдаг учраас орон зайны хувьд жаахан тохиромж муутай юм байна. Гэхдээ энэ загварыг маань зочид буудлууд захиалдаг.

-“KH Furniture” компани үнийн хувьд харьцангуй уян хатан бодлого барьдаг гэж танай пэйж хуудсыг дагадаг хэрэглэгчид ярьж байхыг сонссон?

-Мэдээж худалдан авагчид  боломж бололцооны хувьд янз бүр л байдаг. Би ихэнхдээ пэйжээрээ дамжуулж бүтээг­дэхүүнээ борлуулдаг байсан л даа. Хүүхдийн мөнгөө хурааж байгаад танай орноос худалдан авч өгөх гэж байгаа юм одоо төдөн төгрөг дутуу байна гэсэн харилцагчдаа “одоо байгаа мөнгөө шилжүүлээд хүргүүлээд ав л гэдэг юм” хүмүүс маш эерэг хандлагатай хүлээж авдаг. 2 сая 400 мянган төгрөгийн буйданг нэг сая 700 мянгад аваад яв гэхэд итгэж ядаад л байдаг. Мэдээж энэ 100 хувь алдагдал болохгүй. Харьцангуй бүх бүтээгдэхүүнийхээ үнэд уян хатан байхгүй. Орыг бол 40 хувь хүртэл хямдрал зарлаад сардаа олон тоогоор гаргахыг боддог. Яг тогтсон ханш барьж ашиг их олъё гэдэг бодлогоор биш брэндээ илүү олон хэрэглэгчтэй болгоё гэсэн, шинэ загвараа турших гэсэн зорилго яваад байна. Бид зардлаа танаад ч юмуу ханшаа буулгах маш олон арга зам бий шүү. Хааяа пэйж хуудсаараа дамжуулаад өөрийнхөө төрсөн өдөр, хүүхдийн баяр гэх мэт онцгой баяруудаар нэг бүтээгдэхүүнээ шууд бэлэг болгодог.

-Хоёрхон жилийн дотор бүтээгдэхүүнүүд чинь маш олон захиалагчтай болж. Тусдаа үйлдвэрийн байртай болж үзүүлэнгийн танхимаа томсгосон гээд чамгүй амжилттай яваа юм байна. Анхны худалдан авагчаа санаж байгаа байлгүй саяхны түүх болохоор?

-Анх нэг ийм байр түрээсэлж авчихаад өөрийнхөө нүүр номоор лайв хийгээд эхлэхэд хүмүүс их гайхаж хүлээж авч байж билээ. Би ажлынхаа хажуугаар бодибилдингээр хичээллэдэг. Энэ талын найз нөхөд олонтой. Тэр найз нөхөд маань фитнес клуб байгуулах  гэж байгаа юм уу гэх мэтээр маш эргэлзээтэй асуулттай эхэлж байсан. Анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаад зураг хөргийг нь аваад тавихад клубийн найз маань найз худалдаж авсан. Найз маань хоёр дахь худалдан авагч болсон. Одоо хэр нь тэр найзынхаа гэрийн бүх тавилгыг би хийж өгдөг дөө.

-Одоо болтол чамаар тавилгаа хийлгэдэг гэхээр чанарын талд сэтгэл хангалуун байж дээ?

-Нээрээ одоо бодоход тийм байх нь.

-Өрсөлдөөн хэр байна, өрсөлдөгч хэр олон байна?

-Манай салбар харьцангуй чимээ шуугиан багатай салбар. Манай компанийн бараа бүтээгдэхүүн зах зээлд гарч эхэлснээс хойш яг адилхан менежменттэй, бүтээгдэхүүн, загвар хийцтэй арваад компани байгуулагдсан байдаг. Үнийн хувьд хүртэл бидний 80 гэдэг сондгойрлыг хуулаад тавьчихдаг. Адилхан бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөгч нар илүү олон болоосой. Надаас илүү олон загвар, надаас илүү чанартай хийгээсэй. Нэг үгээр хэлбэл би орны бизнест өөрийнхөө таазыг тогтоочихсон байгаа юм. Миний тогтоосон таазанд тулаад ирвэл би дээш цөм цохиж өшөө илүү өндөрт гарах гарц нээгдэх ч юм билүү.

-Илүү олон хэрэглэгчтэй болж, өндөрт гарахыг хүсье. Ярилцсанд баярлалаа.

 Тав тухыг таны гэрт 

УЛААНБААТАР, Баянгол Дүүрэг, 11-р хороо, Өргөө-гудамж, 33-р байр  1 давхарт 

Утас: 7700 1000

И-мэйл: khangaifurniture@gmail.com

Фэйсбүүк: KhangaiFurniture

Инстаграм: Khangaifurniture

 

Трамп ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/

 



Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...
Ц.Хангай: Би бизнест өөрийнхөө таазыг тогтоочихлоо...

0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө