Энгийн бус зураас


Native american cow boy, cow girl загварт дуртай тэрбээр загвараа тухайн үeд нь зохиогоод тэр үеийн сэтгэл хөдлөлөөрөө байгаа матeриал дeталиудаар хослуулж хийдэг дахин давтагдашгүй цор ганц дүрэм журамд баригдахгүй хайрцаглагдаагүй handmade загварыг урлах дуртай BOHO брэндийг үүсгэн байгуулагч Алтын Уянгатай эрх чөлөө, загвар, хүүхэд нас гэх мэтчилэн чөлөөт ярилцлага өрнүүлснээ толилуулъя.

 

-BOHO брэндийг үүсгэн байгуулагчтай ярилцах болсноо мэдээд  пэйж хуудас руу чинь орж баахан зураг үзлээ. Эрс тэс өнгөний сонголт, этгээд чамин донж маяг гээд өөр ертөнц рүү яваад орчих мэт мэдрэмж төрлөө?

-Эрээн мяраан өнгөний сонголттой л доо. Миний хувьд загварын чиг хандлага дээр тийм байх ёстой, ингэж мөрийг нь гаргана, энгэр гэж ийм, энэ өнгө ийм өнгөнд уусна, тэр өнгөтэй зохицно гэсэн тогтсон хэв маягийг дагахыг хүсдэггүй. Ямар сайндаа л загварынхаа чиглэлээр сургуульд суусан чинь хайрцаглагдаад байгаа юм шиг санагдаад сургуулиа орхилоо. Миний төрсөн дүү А.Бямба-Оюунтай хамтрагчид. Дүү маань “Эгчээ таны загвар биш болоод байна. Танаас чинь төрдөг тэр сүнслэг мэдрэмжтэй уран бүтээл гарахаа больчихлоо” гэхээр л сая анзаарсан.


-Багш нар чинь юу гэж байх юм?

-Багш нар бол ерөнхийдөө хайран хүүхэд ахиад цааш сурах ёстой байсан, маш сайн өгөгдөлтэй гээд харамсах өнгө аястай байсан. Харин хоёр багш маань миний шийд­вэрийг дэмжсэн шүү. “Зөв. Чи өөрийнхөө хэв маягийг эвдэхгүй, ямар нэгэн тогтсон дүрэм журамд баригдахгүй явах ёстой. Загварын ертөнцөд ийм нэгэн тод өнгө байх нь хэрэгтэй. Та хоёр өөрийн гэсэн брэндтэй болчихсон хэв маягаа бүрдүүлчихсэн. Үүнийгээ хаяж болохгүй” гэж дэмжихэд нь ямар их баярласан гэж санана.

-Нэг ярилцлагадаа “Дүү бид хоёр багаасаа л зүгээр хувцас өмсөж чаддаггүй. Өөрсдөө янзалж тордоод өөрчилж өмсдөг. Бусдаас өөр зүйл өмсдөг охид байлаа” гэж ярьсан байсан. Тэр бусдаас өөр содон сэтгэлгээ хаанаас бий болов. Огт суурьгүй байна гэж байхгүй дээ?

-Миний өвөө Содном гэж зураач хүн байлаа. Гэрийн модон тавилга, тооно унь, хаалга хээлж будаад л сууж байдаг. Би тэр хүний дэргэдээс салахгүй. Эрээн мяраан хээ хуар, хурц тод өнгөн дунд хүүхэд нас минь өнгөрч дээ.

-Аан тэр хурц тод өнгөний сонголтын учир тайлагдлаа?

-Өвөө маань зураач, эмээ ээж хоёр маань үйлчид. Эмээ маань маш уран хүн байлаа. Насаараа л урлагийнхны хувцас хунарыг оёсон доо.

-Тэгвэл танай гэр бүлийн орчин таныг ч бүтээж дээ?

-Тэгж хэлж болно шүү. Ээж маань бас их дэгжин хүн байсан тухайн үеийнхэн нь хуучилж байхыг би сонссон. Өөрөө хувцсаа оёод өмсчихдөг, бусдыг дуурайдаггүй өвөрмөц сонин хийцтэй хувцасладаг хүн байсан гэдэг. Нэг хувцас оёод өмслөө гэхэд л хүмүүс худалдаж авдаг. Дараагийнхаа хувцсыг оёж байхад л худалдан авагч гараад ирчихсэн байдаг. Одоо хэр нь дүү бид хоёрын өмссөн хувцас дээр ажиллана шүү дээ. Энийг нь ингээд өөрчилчихвөл, тэрийг нь тэгээд засчихвал гээд л зөвлөнө. Хэлснээр нь хийгээд өмсөхөд угаасаа л тийм загвартай байсан юм шиг зохицсон байх нь гайхалтай. Тэгээд ийм хүмүүсийн дэргэд өсөж хүмүүжсэн болохоор хар багаасаа л этгээд хувцаслахыг хүсдэг болж өссөн. Ийм чиглэлээр явах гээд байна уу даа гэдэг мэдрэмж тэр үед л төрж эхэлсэн санагддаг.


-Энгийн бус зураас гэдэг үг сэрхийгээд л ороод ирлээ. BOHO хандлага, философийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй?

-Бохогийн энгийн, тайван, албан бус, ер бусын байдал нь миний сэтгэлийг татдаг. Бид хорвоо дэлхийд ганцхан хувь бүтээгдсэн. Хэн ч бидний амьдралаар амьдрахгүй. Хүн болж төрснийх өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд түүгээрээ аз жаргалаа эдлээд л хорвоог барна. Дуртай ажлаа хийж чадахгүй бол хүн стресстэй явдаг шүү дээ. Би нэг хэсэг орчуулагч, ерөнхий тогооч зэрэг ажил хийж үзсэн. Тухайн ажлуудаа хийж байх даа мөнгө олох тухай л бодож байснаас аз жаргал мэдэрдэггүй байж. Бугуйн цаг руугаа хялалзаж байгаад ажлын цаг дуусгалаа орой гэртээ бөөн уур ундууцах болсон хүн л орж ирнэ. Тэгээд миний хань надад нэг удаа “Чи дуртай, хиймээр байгаа ажлаа л хий. Би чамайг хоёр, гурван жил харлаа, чамд асар их авьяас байна. Үүнийгээ л хөгжүүл” гэсэн. Ханийнхаа үгийг сонсоод гэнэт л сэрсэн хүн шиг эргэн тойрноо, болон өөрийгөө харсан. Гэр орны халуун дулаан уур амьсгал алга болчихсон, өөрөө ядарчихсан ийм л байдалтай болчихож. Ингээд утас зүүтэйгээ нөхөрлөөд эхэлсэн. Гэрийнхээ нэг өрөөг урлан болгоод өөрчилчихсөн. Тэндээ зургаа зураад, загвараа зохиогоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүн л сууж байдаг. Хань минь надад хэлдэг юм. Чамаас хоёр хүн харагдаад байдаг чи дуртай юмаа хий л гэсэн.  Одоо бол би үргэлж инээмсэглэж явдаг. Энэ чинь л бидний аз жаргал, эрх чөлөө байхгүй юу. Дуртай ажлаасаа  аз жаргал мэдрээд баярлах сайхан. Хүн хэт мөнгө хөөгөөд ирэхээр аз жаргалаа танихаа байчихдаг. Өөрийгөө болон цаг хугацаагаа алдаж, амьдарч үзэхгүй өнгөрөөнө гэсэн үг. Дуртай зүйл рүүгээ хүртэл хэт улайраад эхэлбэл дуртай зүйл минь биш ажил болчих байхгүй юу. Юмны хэмжээ тунг тааруулж сурах бас чухал шүү.

-Таны загваруудаас хамгийн сонирхол татсан загвар бол энэ монгол дээлний загвар дээр Boho хэв маягийг оруулсан нь. Монгол дээлний үс дотогшоо харсан байдаг, гэтэл энэ хормой хэсгээрээ гадагшаа харчихсан хэрнээ маш чамин, дэгжин харагдаад байгаа?

-Дүү бид хоёр загвараа дор хаяхад таван үндэстний онцлогийг шингээж байя гэж ярьдаг юм. Ер нь Boho загвар чинь цыганчуудаас гаралтай гэж үздэг. Цыганчуудын хувцаслах хэв маяг маш хурц тод өнгөний сонголттойгоос гадна оруулга, чимэглэл ихтэй. Тэгвэл Boho загварыг үндэснийхээ хувцсанд яаж шингээж өгөх вэ гэж бодсон. Монгол дээл олон өнгөний сонголттой, оруулгатай хувцас. Түүн дээр өнгөний сонголтыг нь жаахан өөрчлөхөд л монгол дээл гэрэлтээд асаад л эхэлж байгаа юм.

-Зарим загварын дээл чинь цаатнуудын хувцас ч юм шиг харагдаад байх юм?

-Манай хувцаснууд дор хаяхад таван үндэстний онцлогийг шингээсэн байдаг нь сонирхолтой. Хүн ямар хувцас гэж харна түүнийхээр харагдана гэсэн үг. Хамелеон шиг ч юм уу. Нэг хэрэглэгч маань би нэг гоё ковбой хувцас аваад өмсчихлөө гэхэд хажууд нь зогсож байгаа хүн түүнийг янзтай бөөгийн хувцас байна даа гэж харах жишээтэй. Гэх мэтчилэнгээр маш онцгой харагддаг үндэстнүүдийн хувцасны деталиудыг оруулж өгдөг.


-BOHO брэнд хэрэглээ юү, сонирхол уу?

-Хэрэглээ биш, энэ бол сонирхол. Манайхаас жилд нэг, хоёр удаа хувцас авдаг нэг худалдан авагч байдаг. Тэр хэрэглэгч маань надад хэлэхдээ Boho загварын хувцас дотоод энергитэй, сахиустай гэж хэлсэн. Хар цагаан хэл ам, элдэв муухай бүхнээс энэ хувцас маань хамгаалаад байдаг гэж ярихад нь би ихэд гайхаж билээ. Гэтэл ганц хүн тэгж яриад явдаггүй юм байна. Олон хүн ингэж ярихыг би сонссон. Ер нь манай үйлчлүүлэгч нар хэв маягтаа маш үнэнч хүмүүс байдаг. Гол худалдан авагчид маань Европ чигээс ирдэг л дээ. Нэг жишээ хэлэхэд л Германы анхны “Хиппи” нар манайхаас хувцсаа авдаг. Одоо 60,70 дөхчихсөн хэрнээ л тэр хэв маягтаа ямар үнэнч гэж санана. Тэд BOHO брэндээр эрх чөлөөгөө тунхаглаж өөрсдийгөө илэрхийлдэг юм. Энэ бол эрх чөлөөний илэрхийлэмж.

-BOHO брэнд хэрэглээ биш сонир­хол ч биш, бүр сахиус болж таарлаа. Нээрэн эрх чөлөө гэснээс энэ тухай таны ойлголтыг асуухгүй өнгөрвөл алдас болно. Эрх чөлөө гэж таныхаар юу вэ?

-Ямар нэгэн хэв маягт баригдахгүй сэтгэлгээний эрх чөлөөг хэлнэ. Харахад хөл нь дөнгөгүй, гар нь гавгүй эрх чөлөөтэй мэт гүйгээд байвч мөнгө, эрх мэдэл гэдэг зүйлсээр сэтгэлгээгээ дөнгөлснөө мэддэггүй хүмүүс их болж. Эрх чөлөө тэгэхээр хүний тархинд л байгаа юм. Тархиараа хүн өөрийгөө алж ч болно өөртөө эрх чөлөөг өгч ч болно.


-BOHO брэндийн хэтийн төлөвлөгөөний талаар ярих уу?

-Би ярилцлагынхаа эхэнд хэлж байсан даа. Монголчууд биш гадаадынхан манай гол үйлчлүүлэгчид. Тэгэхээр тэр зүгийн сонирхолд дөхүүлээд брэндээ хөгжүүлье гэж дүүтэйгээ яриад судалгаа хийгээд явж байна. Эндээс Европ руу гаргана гэдэг гааль татвараас эхлүүлээд асуудал их гардаг. Тэгэхээр тэнд нь эхлээд ядаж нэг дэлгүүр нээе, дараа нь Итали, Франц гээд загвар өндөр хөгжсөн зах зээлд ойртох бодолтой байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ирээдүйн хүсэл зорилго нь өөрийнхөө дотоод чанарыг алдахгүй байх, бүх хийхийг хүссэн загвараа хийж олон хүнд хүргэж, өөрийн гэсэн гоё дотоод eртөнцийг илэрхийлсэн дизайнтай BOHO урландаа эртний загвар хийцийг алдагдуулалгүй орчин цагийн өнгө аяс хэв маягийг хослуулж илүү сүнслэг, артист, амьд хөгжмийн хэв шинжийг агуулсан бусдаас содон загваруудаа урлаж явахыг хүсье.

 

Дэлгүүрийн хаяг :

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж 23, Имарт 6-р давхар

Утас: 96068778

Мэйл:  altanu565@gmail.com

Пэйж хуудас: Bohomongolia

Инстаграм: boho Mongolia


  ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/


0
angry
7
care
3
haha
2
liked
4
love
0
sad
5
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө