“Эрдэнэбүрэн УЦС” төсөл сэргээгдэх эрчим хүчний хамгийн найдвартай, тогтвортой, ногоон төсөл юм


Эрдэнэбүрэнгийн  усан цахилгаан  станц бол  Монгол  Улсын стратегийн  хамгийн  чухал ач холбогдолтой  төсөл юм.  Анх 1964 онд  Зөвлөлтийн  “Электросеть”   институт  сонирхож  анхны судалгаа  хийсэн  байдаг ч  цаг нь болоогүй  байснаас  тэр үү  тэгсгээд  орхигдсон  гэдэг.

XXI зуун гарч  дэлхий  даяарчлагдаж улс  орнуудын  эрчим  хүчний  үйлдвэрлэлт, хэрэглээнд өөрчлөлт гарч “Ногоон эрчим хүч”  гэх  шинэ  ойлголт  бий болж  өдгөө олон улс орнууд  усан, салхин, нарны гэх мэт  сэргээгдэх  эрчим  хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.  Сэргээгдэх  эрчим  хүч нь  байгаль  дээрээ  нөхөн  сэргээгдэж  байдаг бөгөөд  Монгол  орны  тухайд  усан цахилгаан  станц нь байгаль  цаг агаарын  нөхцөлөөс  бага хамаарах нөхцөлийг усан сан бүрдүүлж бий болгодог.   Дэлхий  нийтийн  чиг хандлага  ч  усан цахилгаан станцыг  илүүд үздэг байна.  Монгол  Улсын  эрчим  хүчний  өнөөгийн  өсөн нэмэгдэж  байгаа  хэрэг­лээнээс   үүдэж  эрчим  хүчний  шинэ найдвартай, хямд   эх үүсвэрийг  гарцаагүй  барих  шийдвэрийг  Монгол Улсын  Засгийн газар  зоригтой  эхлүүлж  2018 оны тавдугаар сард 160 дугаар тогтоолоороо  дэмжиж  БНХАУ-ын  Засгийн газрын  хөн­гө­лөлттэй  зээлээр барихаар  батал­жээ.  Энэхүү  төсөл нь  Монгол  Улсын  хэмжээнд  сүүлийн  30-аад жилд  анх удаа  хэрэгжиж  буй  байгаль  орчинд  ээлтэй  мега төсөл  тул  хоёр улсын  олон  улсын  тавцанд оруулж  буй  хувь нэ­мэр, хариуцлага  өндөр гэдгийг та­лууд ойлгож буй. Төслийн ТЭЗҮ нь олон улсын  стандарт нормын дагуу боловсруулагдсан  гэдгийг  салбарынхан  нь  онцолж байна.  2021 онд тус төслийн   барилга  угс­ралтын  ажлын гүйцэтгэгчээр  БНХАУ-ын  төрийн өмчит компани шалгарч түлхүүр гардуулах нөх­цөлтэйгөөр  61 сарын хугацаанд  барьж  дуусгах гэрээ хийсэн байна.

 

“ЭРДЭНЭБҮРЭН  УЦС” –ЫН  ТӨСӨЛ  БА  ЭДИЙН  ЗАСГИЙН  ҮР АШИГ


 “Эрдэнэбүрэн Усан ца­хилгаан станц” төслийн  нэгж  2015 онд байгуулагдаж  бэлтгэл ажлаа хийж эхэлжээ.  Төслийн  байршил нь  Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумаас 25 км, Баян-Өлгийн  Баяннуур сумаас 54 км зайд орших  Ховд голын  Шижигтийн  хавцал  гэх газарт баригдах бөгөөд  төсөл  хэрэгжих  нийт 28000 га газрыг  Засгийн газрын шийдвэрээр  улсын  тусгай хэрэгцээнд  авсан  байна. Үүний  9.7  га газарт нь усан сан бүхий  хиймэл нуур үүсгэх юм.  Энэхүү төсөл нь  Монгол  Улсын  эдийн  засаг нийгмийг хөгжүүлэх  Шинэ сэргэлтийн  бодлоготой  нягт  уялдаж  буй бөгөөд  эцсийн  зорилго нь баруун  бүсийг  эрчим  хүчний  хараат  байдлаас  чөлөөлж  улмаар  бүс нутгийн төдийгүй  улсын  эдийн засгийн үр ашиг чадавхыг дээшлүүлэн  “Ногоон  эрчим  хүч” үйлдвэрлэх  технологид  шилжих  суурь болох юм.   Өдгөө  “Баруун  бүсийн  эрчим хүчний систем”  нь  цахилгаан эрчим  хүчний  хэрэглээнийхээ  74 хувийг ОХУ-аас,  24 хувийг Дөргөний УЦС-аас,  хоёр хувийг БНХАУ-аас авч байгаа. ОХУ-аас  нэг кВт  эрчим  хүчийг  280-315 төгрөгөөр авдаг   бөгөөд   түүнд  улсын  төсвөөс  жилд  дунджаар  23  тэрбум  төгрөг  төлж буй.  Баруун бүсийн эрчим хүчний  хэрэглээ  233 сая кВт. цаг  бөгөөд   “Эрдэнэбүрэн” УЦС-ыг  ашиглалтад  оруулснаар 90 мВт хүчин чадлаар ажиллаж  жилд 366 сая кВт  эрчим  хүч үйлдвэрлэнэ.  Ингэснээр Тө­вийн бүсийн эрчим хүчний  ачааллыг  ч дэмжих боломжтой гэж  тооцдог. 

Усан цахилгаан станц  нь  өндөр газраас нам  дор газар руу  усыг урсгаж  турбины  тусламжтайгаар  генераторыг  эргүүлж  цахилгаан  үйлдвэрлэх  технологитой  бөгөөд  Ховд  гол дээрх  Шижигтийн  хавцал нь газарзүйн  байршил, голын  усны нөөц  болон  бусад үзүү­лэлтээрээ  тохирч  буй.  Төс­лийг  хэрэгжүүлснээр  улсад  эдийн засгийн ямар үр ашиг авчирч болохыг  холбогдох  мэргэжлийн  байгууллагууд, эрдэмтэд  тооцоол­сон  байна.  Үүнийг өмнө ашиг­лалтад  орсон  Дөргөн, Тайши­рын  станцуудын  туршлага, үр аш­гийн  үзүүлэлт  ч баталж бай­гаа. Тухайлбал:

 -ОХУ-аас  авдаг импортын  эрчим  хүч  тэглэгдэж  татаасанд  төл­­дөг  байсан  23 тэрбум төгрөг  до­­тоод­­доо  үлдэнэ.

-Баруун  бүсийн  таван аймгийн хэрэглэгчид    дотоодын  хямд, найдвартай  эрчим  хүчийг  1 кВт-ыг  нь  21 төгрөгөөр  авдаг болсноор  зарлага  хумигдаж  орлого нэмэгдэнэ. Үйлдвэр  анхны  хөрөнгө  оруулалтаа  нөхсөний  дараа эрчим хүчний өөрийн өртөг нь буурна.

-Хүнд  болон хөнгөн  үйлдвэрлэл,  үйлчилгээ  олшрохын  хэрээр   эдийн  засгийн үр ашиг нэмэгдэж  хязгаар нутагт ажлын байр нэмэгдэнэ.

-Усан цахилгаан  станцын ба­рилга  угсралтын  үед  800-1000 хүн ажлын байртай болно. Ашиглалтад орсны дараа 80 орчим  хүн  байнгын ажлын байраар хангагдана.

-Ховд  аймгийн  Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад  сумдад  усал­гаатай  газар тариалан хөгжих боломж  бүрдэнэ.

-Усан цахилгаан  станцын  ашиг­лалтын  зардал бага байдгаа­раа онцлогтой ба шаардлагатай засвар үйлчилгээг  нь  хийгээд  явахад  найдвартай, аюулгүй, 60-100  жил,  түүнээс  удаан  жилийн насжилтайд  тооцогддог байна.

-Улсын  үндэсний  татварын ор­лого нэмэгдэнэ.

-Бүсийн  хэмжээнд  улсаас авах татаас багасна.

-Бусад нар салхины цахилгаан стан­цуудын сул талыг нөхөж дэм­жин ажиллах бололцоо бүрдэнэ.

-Монгол  Улсын  эрчим  хүчний  системд  горим  тохируулагчаар  ашиг­лагдах  боломж  бүрдэнэ.

 

БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ҮР АШИГ 

“Эрдэнэбүрэн  Усан цахилгаан станц”  төсөл нь  зөвхөн эдийн засгийн үр ашгаас гадна бай­галь орчинд эерэг нөлөөтэй. Тухайлбал:

-Баруун  аймгийн хэрэглэгчид  100 хувь  ЭКО цахилгаан  эрчим  хүч  хэрэглэнэ. Байгаль  орчинд  хор хөнөөлгүй.

-Цэвэр  усны  нөөцийн  санг нэмэгдүүлж  хүлэмжийн  хийн  ялгаруулалтыг  330 мянган тонноор багасгана.  

-УЦС  -тай  бүс нутагт  ган гачиг болдоггүй  байна. Сүүлийн  үед  манай улс  их хуурайшилтай болсон. Тус станцыг  ашиглалтад  оруулснаар  орон  нутгийн  уур амьсгалд  эерэг  өөрчлөлт  гарч  агаарын чийгшил, хур тунадас  нэмэгдэж  бэлчээр, ургамалд  тустай.

-Усалгаатай  газар тариалан  хөгжиж усан  сангийн дагуу  аялал  жуулчлал, загасны  аж ахуйг  хөгжүүлэх  боломж  нээгдэнэ. 

-Бүс нутгийн  дэд бүтэц  сайжирна.

 

БҮС  НУТАГТ  АРХЕОЛОГИЙН  СУДАЛГАА  ХИЙЖ,  ТҮҮХИЙН  ДУРСГАЛТ  ОЛДВОРУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ 

  Улсын  тусгай хэрэгцээнд  авсан бүс нутагт буй  соёлын өв, түүхийн  ховор олдвор,  хөшөө  дурсгалын  газруудыг  авран хамгаалах зорил­гоор  ШУА-ийн Түүх археологийн  хүрээлэн, Соёлын  яам  хамтран  гэрээ хийж  нүүлгэн  шилжүүлэх  ажлыг хариуцаж  буй. Ингэхдээ  гурван  жилийн дотор хийж  дуус­гах төсөв зардлыг нь улсын төсөвт суулгасан байна.

 

БҮС НУТГИЙН  270 ӨРХ, 1241 ИРГЭНД  НӨХӨН  ОЛГОВОР ОЛГОНО 

Улсын  тусгай хэрэгцээнд  авсан  газарт Увс аймгийн Өмнөговь сум,  Ховд аймгийн Мянгад, Эрдэнэ­бүрэн,  Баян-Өлгий аймгийн  Баян­нуур  сумын 28 мянган га газар багтаж буй. Энэ бүс нутагт амьдарч буй 270 өрх,  тэдний  үл  хөдлөх хөрөнгийг  үнэлэн  нөхөн төлнө.  Мөн  иргэн бүрд  15.2 сая төгрөгийн  олговор олгохоор  Засгийн газраас шийд­вэрлэж    улсын  төсөвт  тусгасан  байна.  Гэхдээ  иргэ­дийг нэг ху­га­цаанд  нэг дор биш,  гур­ван  жилийн хугацаанд  нүүлгэн шилжүүлж  шинээр байгуулсан  баг, сууринд  төвлөрүүлж  суурь­­­шуулах аж. 

 Харин  иргэн  өөрөө  хүсвэл  амьд­рах  газ­раа  сонгож Мон­гол Улсын  хаана ч очиж  суурь­шиж эрх­тэй, үүнд нь  “Эрдэнэбүрэн Усан цахилгаан станц”-ын төсөл хэрэгжүүлэх нэгж ту­хайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаа.  Одоогоор   150 өрх­тэй нүүл­­гэн шилжүүлэх,   нө­хөн олго­вор ол­гох  гэрээг хийгээд  байгаа. 

 

“ЭРДЭНЭБҮРЭН  УЦС”  төслийн  удирдагч  Ч.Гантулгаас  дараах  асуултад хариулт  авлаа.

 

-“Эрдэнэбүрэн  УЦС”  төсөл бол  Монгол  Улсыг олон  улсын  тавцанд өргөх  хариуцлагатай  мега төсөл. Яагаад заавал Эрдэнэбүрэнг  сонгосон бэ гэх асуулт иргэдэд  байх шиг байна.   Төсөл амжилттай  хэрэгжинэ  гэдэгт  хэр  итгэлтэй  байна?

-Тийм ээ. Тантай санал нэг байна. Сүүлийн 30 жилд хэрэгжиж  байгаагүй томоохон төсөл.  Яагаад заавал  Эрдэнэбүрэнг сонгосон бэ  гэвэл  хариулъя. Баруун  бүсийн хэрэглэгчид  олон жил  импортын эрчим хүч хэрэглэсээр ирсэн. Энэ нь өндөр үнэтэй, бас зарим үед  найдвартай ажиллагаа нь тасалддаг.  Улс  импортын  эрчим хүчний  төлбөрт жилд  багагүй мөнгө төлдөг. Тиймээс  эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим  хүчний  өөрийн өртөг багатай,  “Ногоон эрчим хүч”   үйлдвэрлэдэг  Усан цахилгаан станцтай болъё гэж Эрдэнэбүрэнг  сонгосон.

-Яагаад заавал  Ховд голыг сонгосон бэ гэж асуусан иргэд байсан?

-Ховд гол нь Алтай  таван богдоос эх авч Ховд, Баян-Өлгий, Увс аймаг руу урсдаг, олон  гол нуурууд  илүүдэл усаа  Ховд гол руу цутгадаг, гадагшаа урсгалгүй  “эх оронч”  гол юм.  Нөгөөтэйгүүр  Ховд  голын  Шижигтийн  хавцал нь  газарзүйн хувьд  өндөрлөг, цэвэр усны нөөц сан бүхий тун тохиромжтой газар юм.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Экспорт-Импорт банктай тусгайлсан зээлийн хэлэлцээр үргэлжилж дуусах шатандаа ороод байна. 2023 онд үндсэн барилга угсралтын ажлыг хийж 61 сарын хугацаанд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тиймээс төслийг  хэрэгжүүлэхэд  оролцож  буй  байгууллага, иргэд,  мөн  улсын  тусгай  хэрэгцээнд  нутаг нь багтсан  бүс нутгийн  иргэд та бүхэн  бидний  ажлыг дэмжээсэй  гэж уриалах байна.  Хамтдаа бүтээж  хамтдаа урагшилъя гэж хүсье. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт та бид итгэлтэй байна.

 Ж.Намжил

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө