​ Я.Эрдэнэсайхан: Төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгохыг хориглосон


Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.ЭрдэнэсайханААС  дараах зүйлийг тодрууллаа.

 

-Жижиг, дунд үйлдвэрийн газрын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогддог зээлийн сонгон шалгаруулалт эхэлчихсэн байгаа. Хэд хоног үргэлжлэх вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай санг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 10-ныг дуустал 30 хоног цахим системээр хүлээн авч байна.

-Жил бүр тодорхой салбар чиглэлийг онцолдог. Энэ жил аль салбарыг, зээлийн ямар нөхцөлтэйгөөр онцолж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”  гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна. Энэ жилийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 28.4 тэрбум төгрөгийн зээл олгогдохоос нийт зээлийн 70 хувь нь хүнс үйлдвэрлэгчдэд олгогдоно.

-Ямар шалгуур хангасан аж ахуйн нэгжүүдийг онцолж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” , “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын бичиг баримтад тулгуурлан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутаг тийш шилжин суурьших иргэдийг дэмжих зорилгоор орон нутаг тийш шилжсэн аж ахуйн нэгж болон шилжин суурьшсан иргэнийг ажиллуулсан, импортыг орлох экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, баяжуулсан органик бүтээгдэхүүн, инновац шингэсэн, байгаль орчинд ээлтэй, хөдөө аж ахуйн загвар болсон аж ахуйн нэгжүүдийг онцолж байгаа.

-Сонгон шалгаруулалт урьд жилүүдийнх шигээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд ил тод нээлттэй болох байх?

-2020 онд сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт орсноор Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээлийн сонгон шалгаруулалт ил тод, шилэн нээлттэй болсон. Аж ахуйн нэгжийн төслийг цаасаар авахгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж биечлэн шалгадаг болсон. Сонгон шалгаруулалтын долоон гишүүний дөрвийг ТББ-ын төлөөллөөс сонгон ажиллуулдаг. Энэ нь улс төрөөс хараат бус байх боломжийг олгож байгаа юм. Үүнээс гадна төрийн өндөр албан тушаалтан буюу Улсын их хурлын гишүүн, яам, агентлагийн дарга сайд нар, аймаг сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг зээл авахыг бүрмөсөн хориглосон. Бүх үйл ажиллагаа хууль, дүрэм журмын дагуу явж жинхэнэ ажил хийж буй аж ахуйн нэгжүүдэд зээл маань очиж байгаа гэдэгт эргэлзэх явдалгүй. 2022 онд Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын дунд хийсэн үнэлгээгээр Жижиг, дунд үйлдвэрийн газар нэгдүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт бидний үйл ажиллагааны шилэн, ил тод байдлын илэрхийлэл болсон болов уу.

ЖДҮҮЭ -ийн төсөлд бүрдүүлэх материалууд:

5.9.ЖДҮҮЭ нь төсөлд дараахь материалуудыг хавсаргасан байна:

5.9.1. Зээлийн өргөдөл (Баталсан загварын дагуу);

 5.9.2. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;

 5.9.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний

5.9.4. Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.9.7. Сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс);

5.9.8. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

5.9.9. Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

5.9.10. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.9.12. Энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт;

5.9.13. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.9.11. Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

5.10. Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч ЖДҮҮЭ бүрэн хариуцна. Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримт

5.9.6. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

5.9.5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар; хуулбар, шаард­лагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний...

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах тухай:

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.

ХХААХҮ-ийн ёайдын 2023 оны А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна. 

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт:                                                                         Үндсэн хөрөнгө оруулалт

Зээлийн хугацаа:                                                                                            5 хүртэл жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:                                        12 хүртэл сар

Зээлийн хүү:                                                                                                     3 хувь

Зээл олгох салбар:

1. Хүнсний үйлдвэр:

Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;

Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан:

Хүлэмжийн аж ахуй-мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/ “Тэрбум мод” хөдөлгөөн/

Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах

3. Хөнгөн үйлдвэр:

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр

Арьс ширэн бүтээгдэхүүнийн үйлдвэр;

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Мал аж ахуй:

Гахай, шувуу, зөгийн аж ахуй

Эрчимжсэн мал аж ахуй

Мал эмнэлгийн үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ

№           Ангилал*            Ажилчдын тоо                 Зээл олгох хэлбэр         Борлуулалтын орлого

/төгрөг/               Зээлийн хэмжээ /төгрөг/

                                                                                доод     Дээд

1              Бичил   1-9          Сангаас шууд олгоно    0-100 сая хүртэл              20,000,000           100,000,000

                                                                100-200 сая хүртэл         20,000,000           200,000,000

                                                                200 саяас  дээш                20,000,000           300,000,000

2*           Жижиг  10-49     Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн  санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”            300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл        20,000,000                800,000,000

                Дунд     50-199                   1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл                   

Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо https://burtgel.sme.gov.mn/цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийнжилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.sme.gov.mn веб хуудас,

“Жижиг дунд үйлдвэрийн газар /SMEAgency of Mongolia” пэйж хуудас,

“77485555-1”дугаарын утас,Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас лавлана уу.

Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг төсөл хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил , Төрийн банканд шууд хандана.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнийг сонгон  шалгаруулах тухай

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороонд ажиллахыг урьж байна.

Дээрх журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:

эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;

жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;

сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй

Сантай бизнесийн холбоогүй

зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга

Иргэний үнэмлэхийн лавлагаа

Төрийн албан хаагчийн анкет

Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт

Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа

Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.

Хүлээн авах хугацаа, байршил:

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Засгийн газрын 9-дүгээр байрны 1 давхар 102 тоот Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.sme.gov.mn веб хуудас,

“Жижиг, дунд үйлдвэрийн газар / SM

E Agency of Mongolia” пэйж хуудас,

“77485555-1”  дугаарын утас,

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР


ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө