Монгол махыг дэлхийд таниулсан “Очирдагинас”

unen
13 минутын өмнө

Одоогоос 18 жилийн өмнө Монголын хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ үйлдвэр нэмэгдсэн нь “Очирдагинас” байв. Анхнаасаа л чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилго өвөртөлсөн тэдний хүсэл жилээс жилд, аажим аажмаар нэмэгдсээр байгаа юм. Дөрвүүлээ нийлж дөрвөн төрлийн хиам үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхлүүлсэн “Очирдагинас” компанийнхан өнөөдөр 100 гаруй хүнтэй болж, 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа манлайлагчдын нэг болжээ. Байгуулагдсан цагаасаа л үйлдвэрлэлдээ технологийн шинэ шийдэл, дэвшилтэт тоног төхөөрөмж ашигласаар ирсэн тэд өдгөө үндэстэн дамнасан жишиг үйлдвэр бий болгох зорилгын төлөө урагшилсаар байна. Тус компани хоногт дунджаар найман тонн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дээд хүчин чадал нь 15 тонн аж. 2007 онд үйлдвэрийн байраа анх ашиглалтад оруулж байсан бол таван жилийн дотор таван давхар өргөтгөлийн барилгаа хүлээн авч байсан гэдэг. Олон улсад экспортлогч компани болж чадсан “Очирдагинас”-ын үйлдвэртэй танилцаж, ямар орчинд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг сурвалжиллаа. 

 

Ариун цэврээ сайтар сахь. Үгүй бол дотогш бүү нэвтэр 

“Чанартай бүтээгдэхүүнд сурталчилгаа хэрэггүй” гэсэн орчин цагийн егөө үг байдаг. Уг шаардлагыг хангасан цөөхөн хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн нэг нь “Очирдагинас”. Бид тус компанийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг эрхэм зорилго болгоогүй. Харин ямар орчинд хиам, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчийн гарт хүргэдгийг харуулахыг зорьсон юм. Дөнгөж ажлын үүдээр орохоос эхлээд бүх зүйл тогтоосон ёс журмын дагуу явагдана. Ажилчид өглөө ирээд хувцсаа солихоос тэдний шинэ өдрийн ажил эхлэх аж. Үйлдвэр рүү орохдоо нэг удаагийн малгай, амны хаалт зүүхээс эхлээд гараа угаах, ариутгах, ариутгагч аппаратад орох зэрэг шат дамжлага явагдана.


Ерөөсөө л “Ариун цэврээ сайтар сахиж чадаагүй бол үйлдвэрлэлийн орчинд бүү нэвтэр” гэдэг энгийн зарчмын шаардлагыг тус компанийн удирдлагууд тавьдаг ажээ. Энэ үг өдөржин хэрэгжих “заалттай”. Үйлдвэрлэлийн орчноос түр хөндийрсөн л бол эргэж орохдоо заавал гараа угааж, ариутган, ариутгалын аппаратад орно. Ингэж байж хэрэглэгчдэд эрүүл, найдвартай бүтээгдэхүүн хүргэх нөхцөл бүрдэнэ. Зөвхөн ажилчид ариун цэврээ сахих нь хангалтгүй. Бүтээгдэхүүнээ хийхдээ ч эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангах ёстой. Сошиал орчинд сүүлийн хэдэн жил хиам үйлдвэрлэлийн талаар шүүмжлэл гараад удаж буй. “Бохир орчинд, хамгийн муу махаар хиам хийдэг” гэсэн ойлголт иргэдийн дунд маш богино хугацаанд тархсан. Тэгвэл үйлдвэрийн орчинтой танилцсан хүний хувьд үүнд няцаалт өгөхийг хүсэв. Улсын хэмжээнд хиам, махан бүтээгдэхүүний 130 орчим үйлдвэр бий. Энэ олон үйлдвэрт дунд цөөн тооны эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэл эрхэлдэг газар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ улсдаа томоохонд тооцогддог “Очирдагинас” үүний эсрэг зогсдог бөгөөд харин ч эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, аюулгүй орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг биеэр явж танилцсан хүний хувьд батална. “Хүн болгон адилгүй хүлэг бүхэн жороогүй” гэдэгтэй яг агаар нэг. 


Харин ч алхам тутамдаа техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, нэгдүгээр зэргийн махаар сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн хамгийн тод жишээ нь “Очирдагинас” болж байна. Тус компани 2020 онд ISO 22000:2018 олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлсэн анхны үйлдвэр болсноороо онцлогтой. Түүхий эд байхаас нь хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүх үе шат дамжлагыг ISO 22000:2018 стандартын дагуу явуулж, эрүүл аюулгүй, цэвэр байдлыг хангасан орчинд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан баталгаатай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Айбек онцоллоо.

 Тэрбээр ярихдаа “2009 онд технологийн шинэчлэл хийхдээ герман технологийг нэвтрүүлэхийн сацуу амтлагч, жор ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Ингэснээр олон улсад танигдсан герман чанар, технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очиж байна. Бид аль болох Европт хэрэглэж буй технологийг ашиглахыг илүүд үздэг” гэв. 

 

Бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн нь

 “Очирдагинас”-ынхан экспортоор бүтээгдэхүүнээ гаргах ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр дахь үйлдвэр нь ганцхан сарын дараа ашиглалтад орох гэнэ. Тодруулбал, хиамны үйлдвэр, махны үйлдвэр, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад оруулснаар олон улсын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох боломжтой болж байгаа аж. Монгол мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох зорилго өвөртөлсөн тэд одоогийн байдлаар БНСУ-руу үхэр, хонь, ямааны таван цулаар хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн байна. Ингэхдээ өөрийн үйлдвэрийн дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторид махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйг шинжилсний дараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. 


Солонгос руу жилд таван тонн бүтээгдэхүүн экспортолдог гэнэ. Түүнчлэн ОХУ руу лаазалсан мах, Хятад руу хиаман бүтээгдэхүүн, хатаасан мах нийлүүлдэг юм байна. Ганцхан сарын дараа ашиглалтад орох үйлдвэр нээлтээ хийснээр экспортоор гаргах бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх ач холбогдолтой. 

Австри улсын “Zaltech” компанийн ерөнхий технологич Erich Schenk “Очирдагинас” ХХК-ийн “Экспортын үйлдвэрлэл” дээр ажиллаж олон улсын зах зээлд өрсөлдөхүйц амт чанартай дөрвөн төрлийн экспорт брэндийн бүтээгдэхүүн шинээр гаргасны нэг нь Weisswurst - цагаан зайдас юм.


“Очирдагинас”-ын бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр...

 

Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болно. Монгол орны өнцөг булан бүрд монголчууд сар шинэдээ бэлтгэж буй. Тэгвэл томоохон баяруудын ширээний гол чимэг болсон бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй хиам. Угаас хиам, махан бүтээгдэхүүнийг монголчууд өргөн дэлгэр хэрэглэдэг болсон өнөө цагт “Очирдагинас”-ынхан нийслэлийн таван томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж. Эдгээр үзэсгэлэн дээр тус үйлдвэрийн нэрийн гол бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн ямар ч нэмэгдэлгүй анхдагч үнээрээ худалдаанд гарчээ. Тухайлбал, “Мишээл” экспод гарч буй үзэсгэлэнд тус үйлдвэрийн анхны дөрвөн бүтээгдэхүүний нэг “Амин нутаг”-аас эхлээд 10 гаруй төрлийн хиамыг борлуулж байгааг удирдлагууд нь дуулгалаа.


Түүнчлэн “Очирдагинас” Монгол Улсын 21 аймагт үйлдвэрийн үнээрээ түгээлт хийсэн байна. Анх Багануур, Төв аймагт л бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол 2015 он гэхэд 18 аймагт хиам, махан бүтээгдэхүүнээ хүргэж чаджээ. Харин өнгөрсөн жил Ховд, Увс, Баян-Өлгийд “Очирдагинас”-ын бүтээгдэхүүн хүрснээр 21 аймагт сүлжээтэй болсон байна. 

Ингэхдээ бүтээгдэхүүнээ нэмэлтгүй үйлдвэрийн үнээр аймгуудад түгээлт хийж буйгаараа онцлогтой. Энэ бол тэдний 2011 оноос эхлүүлсэн “Хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр” аяны нэг хэсэг юм. 

 

“Очирдагинас”-ынхан бусдад өгч чаддаг хамт олон

 Бусдад өгч чаддаг байна гэдэг бахархам зан чанар. Тэр утгаараа томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн олон ажил зохион байгуулдаг билээ. Тэгвэл “Очирдагинас”-ынхан ч үүнийг тойроогүй. Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн асрамжийн газар, зорилтот бүлгийн ахмадуудыг томоохон баяр ёслолоор баярлуулахаас гадна спортын салбарт багагүй хөрөнгө оруулжээ.

 Мөн 2018 онд шинээр ашиглалтад оруулсан. Налайх дахь үйлдвэрийн байрныхаа эргэн тойронд ногоон орчин бий болгохын тулд жил бүр мод тарьж, түүнийгээ арчилж, ургуулах ажлыг эрчимтэй хийж байна. Үүнээс гадна хүмүүнлэгийн ажилд өөрийн бүтээгдэхүүнээр тусламжийн гараа сунгасаар байгаа юм.


Баян-Өлгий аймгийн үер, өнгөрсөн хоёр жилийн ковидоос эхлээд хэдхэн хоногийн өмнө Туркт болсон газар хөдлөлтөд өөрийн компанийн үйлдвэрлэдэг нөөшилсөн махнаас тусламж болгон илгээсэн аж. Тэдний хийж буй хамгийн том ажил бол сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрийнхээ тог цахилгааныг шийдсэн байна. Ингэснээр байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж чаджээ.


 Б.Мөнхзул 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/


0
angry
3
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 11 цагийн өмнө
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 15 цагийн өмнө
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 16 цагийн өмнө
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 16 цагийн өмнө
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 17 цагийн өмнө
Монголын эмэгтэй дугуйчид ДАШТ-ий холимог багийн төрөлд анх удаа уралд… 18 цагийн өмнө
АНУ-ын түүхэн дэх хамгийн хүлээлттэй мэтгэлцээн боллоо 18 цагийн өмнө
Европын холбоо төсвөө нэмжээ 18 цагийн өмнө
iPhone 16-г танилцууллаа 18 цагийн өмнө
​ “Яги” хар салхи Вьетнамыг дайрав 18 цагийн өмнө
Усны хаан 18 цагийн өмнө
Үс засуулбал жаргал ирнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 18 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 2024/09/13
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 2024/09/13
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 2024/09/13
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 2024/09/13
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадвартай,… 2024/09/13
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 2024/09/13
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 2024/09/13