G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх Хотын дарга нарын форум болж байна


Япон Улсын Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум нээлтээ хийлээ. Форумд 30 гаруй хотын удирдлага оролцож, Токио хотын Захирагч Юрико Коикэ нээлтийн үг хэлснээр эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй албаныхан оролцож байна.

Япон Улсын Токио хотын Захирагч Юрико Коикэгийн санаачилгаар байгуулсан олон улсын “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь дэлхийн хотуудад нийтлэг тулгамддаг асуудлуудын шийдлийг олж, тогтвортой нийгмийг байгуулахын төлөө холбогдох асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Тус сүлжээ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэлхийн хотууд хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэнд хүртээмжтэй, шударга нийгэм, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

“Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь өнгөрсөн 2022 оны есдүгээр сард мэргэжилтнүүдийн түвшний цахим хурал болон арваннэгдүгээр сард удирдлагуудын түвшний форумыг Токио хотноо зохион байгуулсан. Харин хоёрдугаар сарын 27-наас гуравдугаар сарын  1-нд Хотын дарга нарын форумыг “Ковид-19” цар тахлын дараах шударга, тогтвортой нийгмийг бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Цар тахлын дараагаар хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт болон “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг Хүмүүс хоорондын холбоо, Аюулгүй байдал болон хамгаалалт, Хотуудын хүрээлэн буй орчин гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.

Түүнчлэн тус форумаар хүртээмжтэй, шударга нийгмийг бүтээх, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван чиглэлийн хүрээнд шинэ санаачилга гаргах зорилт тавьж буй. Форумын төгсгөлд тус арга хэмжээний үеэр хэлэлцсэн асуудлууд болон шийдлүүд, санаачилгын талаар “Токио тунхаглал 2023”-ыг гаргах юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө