Дэлхийн инновацын их дэлгүүр буюу CANTON FAIR 133


Жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг алдарт “Кантоны үзэсгэлэн яармаг” бүх Хятадын импорт, экспортын үзэсгэлэн яармаг Гуанжоу хотноо болно. Энэ бол БНХАУ-ын Худалдааны яам, Гуандун мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхийд нэр хүнд бүхий, 1 номерийн үзэсгэлэн, арга хэмжээ юм.

“Кантоны үзэсгэлэн” гайхалтай урт түүхтэй, өргөн цар хүрээтэй, олон улсын худалдааны арга хэмжээний оргил цэг болж чадсан юм. Олон сая төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлдэг, дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчдыг соронзон мэт татдаг Хятадад асар их бизнесийн хэлцлийг бий болгосон гэдгээрээ алдартай.

“Кантоны үзэсгэлэн яармаг” 1957 оноос хойш тасралтгүй, жил бүр хоёр удаа зохиогдож байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 25000 гаруй нийлүүлэгч, оролцогчид тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулдаг.

Тус үзэсгэлэн яармагт оролцох бол онлайнаар бүртгүүлэхийн тулд https://www.cantonfair.org.cn/... хаягаар орж “Overseas Buyer” дээр дарна уу.

Урилга болон худалдан авагчийн тэмдгийг https://invitation.cantonfair.... хаягаар авах боломжтой  бөгөөд үнэн зөв, бүрэн мэдээлэл авахыг хүсвэл Canton Fair-ийн албан ёсны вэб сайт руу зочилно уу https://www.cantonfair.org.cn


 Кантоны үзэсгэлэнгийн үе шатуудад оролцогчид ба танилцуулагдах бүтээгдэхүүнүүдийн мэдээлэл

1-р үе шат:

 Монголчуудад хамгийн сонирхолтой болоод хэрэгтэй үе бөгөөд мянга мянган бага, дунд оврын жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесуудыг танилцуулдаг, ажиллуулж үзүүлдэг.

 Огноо: 4-р сарын 15-19

Цаг: 9:30-18:00 

•    Цахилгаан бараа,

     гэр ахуйн           

     цахилгаан хэрэгсэл

•    Гэрэлтүүлгийн

     тоног төхөөрөмж

•    Тээврийн хэрэгсэл ба

     сэлбэг хэрэгсэл

•     Машин механизм

•    Техник хангамж ба  хэрэгсэл

•    Барилгын материал

•    Химийн бүтээгдэхүүн

•    Эрчим хүчний нөөц

 2-р үе шат:

 Гэр ахуйн болоод бэлэн бараа бүтээгдэхүүний худалдаа наймаа хийх сонирхолтой иргэдэд маш тохиромжтой үе 

Огноо: 4-р сарын 23-27

Цаг: 9:30-18:00 

•    Өргөн хэрэглээний бараа

•    Бэлэг дурсгал

•    Гэрийн чимэглэл

•    Гар урлал

•    Шил шаазан эдлэл

 3-р үе шат: 

Эмэгтэйчүүдийн хамгийн дуртай  үе шат.

 Огноо: 5-р сарын 1-4

Цаг: 9:30-18:00 

•    Нэхмэл эдлэл  ба

     бэлэн хувцас

•    Бүх төрлийн гутал

•    Оффисын хэрэгсэл,   хайрцаг, цүнх, амралт

     зугаалгын бүтээгдэхүүн

•    Эм, эмнэлгийн

     хэрэгсэл, эрүүл   мэндийн бүтээгдэхүүн

•    Хоол хүнс,

•    Хүнсний орц найрлага

•    Сав баглаа боодол

 

Хэрхэн олон улсын павильоны оролцогч болох вэ?

Би лангуу захиалмаар байна

Эхлээд тавигдах шаардлагыг хангасан байх ба тухайн бүсийг хариуцсан хүнтэй холбоо барина уу.

 

Холбоо барих мэдээллийг дараах хаягаас авна уу:

http://cief.cantonfair.org.cn/... .

 Кантоны үзэсгэлэнд лангуу захиалахын тулд анкет бөглөж, зохион байгуулагчдад өгөх болон өөрийн компани болон үзэсгэлэнд танилцуулахыг хүсэж буй бүтээгдэхүүнийхээ талаар нарийн мэдээлэл өгөх шаардлагатай. Таны өргөдлийг хүлээн авсны дараа та захиалгыг баталгаажуулж, төлбөрөө төлж, оролцох боломжтой болно.

Холбоосууд: https://www.cantonfair.net/can...

 Кантоны үзэсгэлэн хаана

зохион байгуулагддаг вэ?


 Кантоны үзэсгэлэнгийн хаяг:

№380, Yuejiang Zhong Road, Гуанжоу, Хятад

Хятад хэл дээрх хаяг:

中国广州市海珠区阅江中路380号

 Хятадын Импорт Экспортын үзэсгэлэнгийн ПАЖОУ цогцолборыг (Кантоны яармагийн цогцолбор),  Гуанжоугийн олон улсын хурал зөвлөгөөн, үзэсгэлэнгийн төв  эсвэл  Пажоу олон улсын үзэсгэлэнгийн төв гэж нэрлэдэг Уг цогцолбор нь Хятадын Гуанжоугийн Пажоу аралд байрладаг.

 Азийн хамгийн том орчин үеийн үзэсгэлэнгийн төв юм. Нийт 1,260,000 ам метр талбайтай,  гадаах үзэсгэлэнгийн талбай нь 13,600 ам метр талбайтай. С талбай нь 80,000 ам метр талбай бүхий үзэсгэлэнгийн доторх талбайтай асар том байгууламж юм.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас хэрхэн оролцож, бүртгүүлэх вэ?

 Хэрэв та энэхүү үзэсгэлэн яармагт Монголоос оролцох, шууд нислэгтэй бизнес аяллын багт хамрагдах болон илүү мэдэээлэл авах шаардлагатай бол Монголын үйлдвэржилт инновацын төвийн 7711-6123 дугаарт хандана уу.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 22 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18