Паралимпын наадамд Монголын 12 тамирчин оролцоно


Зуны Паралимпын XVI наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэхүү наадамд спортын 22 төрлөөр 4400 гаруй тамирчин 549 медалийн төлөө өрсөлдөнө. Манай улс зургаан төрөлд 12 тамирчнаа илгээж байна. Монголоос тус наадамд жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм. 1988 оноос эхлэлтэй тус наадамд Монгол Улс 2000 оноос оролцож эхэлсэн бөгөөд хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Пара наадмын хамгийн анхны медалийн салхийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав 2008 онд алтан медалиар хагалсан билээ. Түүнээс хойш Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Гавьяат тамирчин Б.Ууганхүү нар пара наадмаас медаль хүртсэн гавьяатай. XVI наадамд оролцох тамирчдыг танилцуулъя. Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Э.Содномпилжээ оролцохоор бэлтгэлээ хангажээ. Түүний хувьд наадмын нээлтэд Монгол Улсын тугчаар ажиллах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэх бөгөөд гурав дахь удаагаа паралимпад оролцож байгаа нь энэ.  Түүний хувьд эрэгтэйчүүдийн 107 кг-ын жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна. Тэгвэл Пара хөнгөн атлетикийн төрлийн Т-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд олон улсын хэмжээний мастер  П.Энхманлай өрсөлдөнө. Түүний хувьд анх “Токио-2020” паралимпын наадмын замд уралдаж байсан юм. Харин пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга оролцохоор эрхээ авчээ. Анх удаа паралимпын наадамд оролцох тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Манай улсаас усанд сэлэлтийн төрлөөр паралимпын наадамд оролцож буй анхны тамирчин нь Х.Номуун болж байна. Тэрбээр чөлөөт сэлэлтийн 50, 400 метрийн зайд уралдах юм. Тэрбээр  “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин ажээ. Үүнээс гадна пара байт харвааны төрөлд ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь. Мөн таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар тулалдана. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийн хувьд ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпын наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэгвэл пара жүдогийн J-1 ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат нар зодоглоно. Монголын тамирчдын түрүүч энэ сарын 18-нд Парисыг зорьсон юм. Наадмын салхийг байт харвааны тамирчид энэ сарын 29-нд хагална. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30