Тайландад цахиур хагалсан Б.Дүүрэнбилэг


Өнгөрсөн долдугаар сарын 14-нөөс эхлэн долоо хоног Тайланд улсад зохион байгуулагдсан “Teen star international-2024” тэмцээнээс монгол охин Гранпри шагнал хүртсэн явдал бахархууштай. “Teen star international -2024” наадмын гол зорилго нь үндэстний брэндээ таниулах боломжийг олгодог. Энэхүү хүндэт шагналын эзэн 23-р сургуулийн зургадугаар ангийн сурагч Бадрахсүрэнгийн Дүүрэнбилэг юм. Олон орны охид загварын алхаа, оюун ухаан, урлагийн авьяасаар өрсөлддөг тус наадмаас Б.Дүүрэнбилэг уйгагүй бэлтгэл, хичээл зүтгэлийн хүчинд охидын бахархал болсон Гранпри шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Тэмцээнд оролцогч бүх охин үндэсний хувцсаа сурталчлан, авьяас үзүүлбэрт олон улсын шүүгч Б.Энхрийлэнгийн бэлдсэн чөлөөт бүжгээр үзэгчдийг байлдан дагуулсан юм. Наадмын үйл явцыг таван цагийн турш шууд лайваар дамжуулж, дэлхийн 16 орноос оролцогч 52 өсвөрийн моделийнг танилцуулсан үйл явдал нэн шинэлэг байв. Тэрбээр 2022 оноос Э.Оюунтунгалаг захиралтай “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын дэргэдэх “Охидын мисс” төвд хичээллэжээ. Тус төв нь зөв алхах, хувцаслах, хооллох, харилцах, нийтэч байж өөрийгөө илэрхийлэх, бүжиглэх, дуулах зэрэг цогц сургалтаар ирээдүйн зөв иргэдийг бэлтгэдэг. Олон улсын наадам бүрээс монгол охид шагнал хүртдэг нь 25 жилийн түүхтэй “Бяцхан мисс” төвийн сургалтуудын чансааг илтгэнэ. Б.Дүүрэнбилэгийн өмссөн “Rana” брэндийн коллекц шүүгчдээс өндөр огноо хүртэв. Олон ургальч соёл, иргэншлийн илэрхийлэл, аялал жуулчлалын нэн сонирхолтой бүс Тайландаас шагнал шүүрнэ гэдэг нэр төрийн хэрэг билээ. Түүнчлэн Б.Дүүрэнбилэг охин хувцас оёх дуртай гэдгээ ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ. Онцгой авьяастай, оролдлого сайтай Б.Дүүрэнбилэгт амжилт хүсье. 



0
angry
6
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 17 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 20 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 20 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 20 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 20 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 20 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 20 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 20 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 21 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 21 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 21 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 21 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 21 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 21 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 22 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 22 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30