"Авдар"



Орчуулсан: Э.Солонго
Чүндж паблишинг 

Авдарт ороод тагийг нь хаасны дараа нарийн хүзүүтийн амьсгал давчдаж эхэллээ. Би нарийхан хүзүүтэй учраас авдар дотор давчдаж байна гэж нарийн хүзүүт амьсгаадан ярина. Авдрын таг хаалттай учир агаар орохгүй. Амьсгаа минь давчдаж байвч авдрын тагийг нээхгүй ээ. Би аажим аажмаар үхнэ. Амьдрал, үхлийн тэмцлийг би харж байна. Тэмцэл ижил боломжтой гэдэг нь худал. Үхэл дийлж амьдрал мөхөх жамтай ч хоосон найдвараа гээлгүй дайсантайгаа эцсийн мөчөө хүртэл тулалдсаар байдаг. Одоо болж буй энэ тэмцэлд амьдрал ялах арга замаа мэднэ ээ: үүний тулд миний гараар авдрын тагийг нээлгэхээр намайг албадах хэрэгтэй. Хэн нь хэн бэ гэдгийг харцгаая. Нафталин (өвөрмөц үнэртэй хатуу талст бодис) ой гутмаар үнэртэж байна. Хэрэвзээ амьдрал дийлэх аваас энэ авдарт байгаа эд зүйл рүү мохоор тамхи цацна аа... Эхэлж байна гээч: би цаашид амьсгалж чадашгүй нь... Үхэх нь тодорхой! Ямар ч аврал алга! Миний толгойд ямар ч агуу санаа алга. Амьсгаа давчдаж байна!...
Өө! Юу гээч нь вэ? Сая нэг зүйл болоод өнгөрсөн ч яг юу гэдгийг нь ойлгож чадсангүй. Би нэг юм харсан үгүй бол сонссон...
Хүүе! Ахин нэг зүйл тохиов уу? Бурхан минь! Амьсгалж чадахгүй байна. Би үхэж байх шиг байна...
Энэ бас юу гээч вэ? Би яагаад дуулаад байгаа юм бол? Хүзүү өвдөөд ч байх шиг... Гэхдээ авдар хааччихав? Яагаад өрөөн дэх бүх зүйл харагдаад байгаа юм бол? Би шалан дээр хэвтэж байна! Авдар хааччихав аа?
Нарийн хүзүүт шалан дээрээс босоод эргэн тойрноо ажиглав. Авдар хаана ч байсангүй. Сандал болон орон дээр авдарнаас гаргасан эд зүйлс хэвтэх ч авдар л алга.
Нарийн хүзүүт хэлж байна:
- Тэгэхээр, амьдрал надад мэдэгдэлгүйгээр үхлийг ялсан гэсэн үг.
Зохиолч 
Даниил Хармс

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 17 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 19 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 20 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 20 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 20 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 20 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 20 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 20 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 20 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 21 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 21 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 21 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 21 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 21 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 21 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 22 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30