Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн эхэллээ


“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт,  “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхиин  Монгол Улсын 3 удаагиин аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул   Бавуудоржийн Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн  суманд эхэллээ.  

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан Хөвсгөл нутгийн унаган охин, Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн  анхдугаар тэмцээнд нийт  400 гаруй  өсвөрийн жүдочид оролцож байгаа юм байна.

Нээлтийн ажиллагаанд Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Улаанбаатар хот дахь  Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлийн удирдлагууд, урлаг, спортын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30