Дэлхийд данстай монгол биллиардчин


Тив, дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээнийг “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс хүлээн авч байна. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид Улаанбаатарт ирж бөмбөрцгийн аваргуудаа тодруулсан бол нийтийн гимнастикийн соёлын наадамд оролцохоор олон орноос зочин төлөөлөгч ирлээ. Үүнээс гадна чансаа өндөр тамирчид Монголыг зорин ирж хамтарсан бэлтгэлд хамрагдах байдал түгээмэл болж байна. Спортын хөгжил олимпын төрлөөр хязгаарлагдахаа больж дэлхийд түгэн дэлгэрч байгаа төрлүүдийг залуус сонирхон хичээллэх боллоо.

 Тамирчнаас мэдрэмж, сэтгэлзүйн өндөр ачаалал шаарддаг биллиард дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж, өдгөө олон төрөлтэй болжээ. Манай улсад залуучуудын дунд дэлгэрч олон улсын спортын мастерууд, дэлхийн медальтнуудтай болоод байна. Үүний илрэл болсон олон улсын тэмцээн саяхан болж өнгөрлөө. Улаанбаатар хотод снукер биллиардын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа хүрэл медалийн эзэн болсон мэдээтэй угтаж байна. 

Анхдугаар тэмцээнд дэлхийн 20 орны 76 тамирчин өрсөлдсөнийг зохион байгуулагчид мэдээлсэн юм. Дэлхийн цом, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын нийт сан 60 мянган ам.доллар. Манай улсаас энэ тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлджээ. Сониныхоо энэ дугаарт онцолж буй Б.Нарантуяагийн хувьд тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүчтэй өрсөлдөгчидтэй таарлаа. Тэдгээрийн дунд Хонконгийн И Тэн Чун байсан нь их сонирхолтой тоглолтыг харуулав. Түүний өрсөлдөгч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д шалгарсан туршлагатай. Гэхдээ хоёр тамирчин өнгөрсөн гуравдугаар сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өрсөлдөхөд 3:2-оор Б.Нарантуяагийн ялалтаар өндөрлөж байжээ. Энэ туршлагаараа тэмцээн манай тамирчны ялалтаар өндөрлөв. 

Үүний дараа тэрбээр снукер биллиардын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй өрсөлдөж ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний дараа Б.Нарантуяа "World snooker cup-2024" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Ирж дэмжсэн болон биллиардын спортыг сонирхдог, хичээллэдэг, дэмждэг бүх хүнд талархлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Дэлхийн хүрэл медалиас гадна снукер биллиардын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан манай шилдэг тамирчин юм. Түүнийг ийн биллиардаар хичээллэх болоход аавынх нь нөлөө их. Найзуудтайгаа биллиард тоглохдоо охиноо дагуулан явсан нь Б.Нарантуяагийн биллиард тоглох эхлэл болж. Ааваараа заалган 12 наснаасаа биллиард тоглож эхэлжээ. Улмаар 2006 оноос эхлэн тасралтгүй пүүл болон снукер биллиардын спортоор хичээллэх болсон байна.  

Б.Нарантуяа “Биллиард тооцооллын спорт. Шатартай л адилхан. Толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Нэг л алдвал хожих боломж буурна. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Биллиард тоглох үедээ өөрийн мэдэлгүй нааш, цаашаа хөдлөхдөө таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм биллиард тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү” хэмээн ярьсан удаатай. Тэрбээр 2017 онд оюутны наадмаас мөнгө, хүрэл медаль авснаар олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ. “Эфес” клубийн тамирчин Б.Нарантуяа улсын аварга шалгаруулах тэмцээнд олонтаа түрүүлсэн. Одоо түүнийг есдүгээр сарын 21-25-нд болох  зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. 


 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30