Азид анх удаа болсон боксын Дэлхийн цомд олон орны төлөөлөл оролцлоо


Боксын Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын “UG Arena” спорт цогцолборт боллоо. Ази тивд анх удаа болж буй тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэльс, Австрали, Перу, БНСУ, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг орны 170 боксчин тулалдлаа. 

Дэлхийн боксын холбооноос зохион явуулдаг энэхүү тэмцээнээр анх удаа чансааны оноо өгөхөөрөө онцлогтой. Тэмцээний үеэр АНУ-ын боксын холбооны ерөнхийлөгч Тайсон Ли сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Дэлхийн боксын холбооны үйл ажиллагааг илүү хөгжүүлж боксын спортыг цаашид олимпын хөтөлбөрт авч үлдэхийн тулд нэг баг, нэг гэр бүл болж хамтран ажиллах болно” гэсэн юм. Азид анх удаа хүлээн авч буй Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулсан Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворст манай улсад ирлээ. Түүнийг Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзан, боксын спортын хөгжлийн тухай санал солилцжээ. 

Олон улсын олимпын хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Токио 2020", "Парис 2024" наадмын боксын спортын тэмцээн уралдааныг хариуцан зохион байгуулсан бөгөөд цаашид "Лос Анжелес 2028" олимпын наадмаас эхлэн боксын тэмцээнийг ОУОХ-ноос хариуцан зохион байгуулах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүнээс хойш олимпын хөтөлбөрт боксын спортыг авч үлдэх эсэх асуудал тамирчид төдийгүй боксын спорт сонирхогчдын анхаарлын төвд байгаа билээ.  

Дэлхийн боксын холбоо аль болох богино хугацаанд ОУОХ-ны гишүүнчлэлийн шалгуур үзүүлэлтийг хангах, дүрмийн нийцэл, боксын спортыг олимпын төрлийн спорт хэвээр үлдээж тамирчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай. Улс орнуудын Үндэсний олимпын хороо, үндэсний боксын холбоотой гишүүнчлэлийн талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага тулгараад байгаа талаар Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис дурдав.

Азийн орнуудаас Монгол Улс хамгийн анх Дэлхийн боксын холбооны гишүүн орон болсонд талархал илэрхийлээд, үйл ажиллагааг нь дэмжиж маш ойр ажилладаг нь анхны боксын Дэлхийн цомыг Улаанбаатар хотноо хийхэд нөлөөлснийг мэдэгдсэн юм. Мөн цаашид боксын спортыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах болон олон талт бусад чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Одоогийн байдлаар 40 гаруй орон Дэлхийн боксын холбооны бүрэн гишүүнчлэлтэй болсон бөгөөд 20 гаруй орны хүсэлтийг судалж байгаа ажээ. 


Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 14 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 15 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 16 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30