Б.Мөнхзаяагийн амжилт алтан медалиар үргэлжилж байна


Монголын хөнгөн атлетик, холын зайн гүйлтэд цахиур хагалан гарч ирж, олимпын наадамд эх орноо төлөөлөн хэдэнтээ оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн амжилтыг энэ дугаартаа онцолж байна. 

Сөүл хотод зохион байгуулсан марафонд гаргасан амжилтаараа Парисын зуны олимпын наадамд оролцох эрхтэй болсон тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын марафонд амжилттай уралдаад иржээ. Манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ийн зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртсэн байна. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт шалгарч Бостон марафонд уралдах эрхээ авлаа. 

“Улаанбаатар марафон”-ы зургаан удаагийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээний 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг юм. Түүний гэр бүлийн хүн ч холын зайн гүйлтэд данстай тамирчин. Олон улсын хэмжээний мастер Б.Доржпалам хөнгөн атлетикийн спортоор 2009-2016 оны хооронд хичээллэж байгаад дасгалжуулагч болжээ. Хэт холын марафон гүйлт буюу 100км-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг. 

Тэд 2011 онд гэр бүл болсон бөгөөд дасгалжуулагчаар ажиллах шийдвэрийг өөрөө гаргажээ. Одоо тэд хамтдаа амжилтын төлөө зүтгэж байна. Б.Мөнхзаяагийн Парисын зуны олимпын наадмын бэлтгэлийг түүний нөхөр, дасгалжуулагч Б.Доржпалам хариуцан ажиллаж өдгөө олон улсын тэмцээн уралдаанд оролцож явна.   

 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 14 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 15 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 16 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30