“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно


Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан “New Star” студи 20 жилийн ойн “Бүх оддын тоглолт”-ын товоо зарлалаа.

 Энэ сарын 18-нд “UG Arena” спорт цогцолборт болох уг тоглолтод 20 хамтлаг, дуучин оролцох юм. Тус студи нь орчин цагийн хөгжмийг өнөөгийн мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхандаа тодорхойлогддог бөгөөд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон зуун дуунуудын аялгуу, хөгжмийн найруулгыг хийсээр ирсэн юм. 

Тиймдээ ч 20 жилийн ойдоо зориулан тус студиэс төрөн гарсан “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь”, “Буруу эргэлт” киноны дуу, “Илчилж амжаагүй хайр”, “Хагацал үзээгүй хайр” зэрэг 40 гаруй хит дууг сонгожээ. Түүнчлэн дуучин Э.Энх-Эрдэнэ “My love” дууг кантри стилээр, дуучин Д.Оюу “My Vision”-ыг Жэйсон, А.Хишигдалай нар “Нууц амраг чинь болъё” жүжгийн дуу “Илчилж амжаагүй хайр”-ыг, Д.Зоригт “Өвлийн дуу”-г, И.Мишээл “Sweet girl”-ыг шинэчилсэн найруулгаар дуулж, сонсогчдын хүртээл болгоно.
“Пентатоник” академийн дээд шагналт, шилдэг хөгжмийн найруулга, кино жүжгийн дууны шагналт “New Star” хөгжмийн студи нь продюсеринг, ая зохиох, лэйбел, хоолой бичлэг, аранжировк, миксинг мастеринг, томоохон шоу тоглолтын зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн студи юм. Дашрамд сонирхуулахад, тус студийг “Айзам 2” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, оранжировшик С.Гантөр гэргий Л.Энхмандахын хамт үүсгэн байгуулсныг уншигчид мэдэх биз. 

“New Star” студи байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй томоохон тоглолт зохион байгуулжээ.
Тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой бөгөөд энэ сарын 13-ныг тасалбар 70 мянган төгрөг болж хямдарсан байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 17 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 19 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 19 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 20 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 20 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 20 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 20 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 20 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 20 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 20 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 20 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 21 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 21 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 21 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 21 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 21 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30