Английн “Фүлхэм” клубийн сургалтад 11 монгол хүүхдийг хамруулна


Монголын хөлбөмбөгийн холбоо хамтын ажиллагааны хүрээнд залуу хөлбөмбөгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний өсөж дэвших, тууштай хичээллэх боломжийг бүрдүүлэхэд туслах зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулсан. Хүүхэд залуучуудын заримыг олон улсын сургалтад хамруулсан нь өдгөө хилийн чанадад эх орныхоо нэрийг гаргасан тамирчин болох замын гүүр нь болжээ. Унгарын “Пушкаш” академид 2016 оноос хойш 10 гаруй залуу хөлбөмбөгчин амжилттай суралцаад байна. Монгол хөлбөмбөгчид хилийн дээс алхаж хөлбөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улсуудад мөрөө үлдээх үйлсийг дэмжсэн нь эхнээсээ үр дүнгээ харуулсан. Хөлбөмбөгийн холбоо, “Пушкаш” академийн хамтын ажиллагааны хүрээнд анх Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчний нэг Г.Ганбаяр клубийнхээ хамт Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртээд зогсохгүй Европ тивийн хөлбөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээ хийсэн анхны тоглогч болсон юм.  
Багийн спортын амжилтыг  нэмэгдүүлэх энэхүү ажлын үргэлжлэл болж “Фүлхэм” клубийн бэлтгэлд монгол хүүхдүүд хамрагдах гэж байна. 2025 онд хэрэгжих энэхүү ажилд Монголоос 11 хүүхдийг хамруулах бөгөөд үүнтэй холбоотой сургалтууд өнгөрсөн өдрүүдэд боллоо. “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн сургалтаа эхэлжээ. Энэхүү сургалтаас 9-6, 10-12, 13, 14-16 гэсэн үндсэн дөрвөн насны ангиллаар өсвөрийн нийт 11 тоглогчоос сонгон Английн “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамруулах юм. Сургалтад хамрагдсан оролцогч болгонд “Фүлхэм” клубийн сертификат гардуулж өгөх бөгөөд ирээдүйн өсвөрийн хөлбөмбөгчдийн суурийг бэлдэх том зорилгын эхлэл болж буйгаараа онцлогтой. Энэ удаагийн сургалтыг “Фүлхэм” клубийн өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явууллаа. Сургалтад хамрагдах хүсэлтэй олон хүүхэд байсан. Тэгвэл сургалт зохион байгуулагчид үүнийг анзаарч эцэг эхчүүдийн асуултад хариулжээ. Тодруулбал, “Фүлхэм” клубтэй өмнө нь байгуулсан тохиролцооны хүрээнд энэхүү сургалтыг олон давтамжтай зохион байгуулах учраас энэ удаад бүртгэлд оролцож амжаагүй хүүхдүүд дараагийн сургалтад оролцох боломжтой ажээ. 



 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30