“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно


Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан найрагчийн нэрэмжит “Дорно” сангаас санаачлан “Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны аравдугаар сарын 18-ны баасан гарагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулах гэж байна.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням, Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор До.Цэнджав, яруу найрагч, судлаач, доктор Д.Нямдорж, судлаач Х.Чойдогжамц, Г.Лхагвадорж нар Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн уран бүтээлийн онцлог, гүн, далд чанар, шүлгийг нь дорно дахины зохист аялгууны онолын үүднээс тайлбарлах нь, найрагчийн хэвлэгдээгүй шүлгүүдийн тухай зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Нямдорж судлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд “Дорно” сангаас утга зохиолын салбарын залуу судлаач, оюутнуудыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөжээ. Нямдорж найрагчийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд түүний бүтээлийг яруу найраг, шүүмж, судлал, дурсамж, тэмдэглэл гэсэн гурван ботиор хэвлэхээр бэлтгэж байгаа аж.

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл гэдэг газар мэндэлжээ. 1957-1962 онд тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн. “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн редактор, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо суманд багш, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг ажлыг хашиж явсан байна.

Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 14 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм. Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Эзэндээ алдар хүнд, хавчигдал, хэлмэгдлийн аль алиныг авчирч, яруу найрагт цоо шинэ үзэгдэл болсон “Үүлэн бор”, “Онон хатан ижий” номууд хожим төрийн шагналынх нь зарлигт дурдагдсан байдаг. Н.Нямдорж бол 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм.

Төрөлх нутаг Хэнтий аймгийн Батширээт сумынх нь дунд сургуулийг Н.Нямдорж найрагчийн нэрэмжит болгон, хүндэтгэлийн хөшөөнд “Онон хатан ээжий” шүлгийг нь сийлэн мөнхжүүлсэн билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 17 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 20 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 20 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 20 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 20 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 20 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 20 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 20 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 20 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 21 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 21 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 21 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 21 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 21 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 22 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 22 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30