​ Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар цэргийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ



Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэллээ. 42 дахь удаагийн тэмцээнд 30 гаруй орны 400 орчим жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй зургаан тамирчин зодоглож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медалиар энгэрээ мялааж, Ташкентад төрийн дууллаа эгшиглүүлэв. Л.Сосорбарам хэдхэн хоногийн өмнө Абу Дабийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа жин өгсөж барилдаад дэлхийн аварга болж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо нар мөнгөн медаль хүртээд байна. Тэмцээн холимог багийн барилдаанаар үргэлжилнэ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30