Залуучуудын дэлхийн чансааг тэргүүлсэн МОНГОЛ ТОГЛОГЧ



Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тоглолт үргэлжилж байна. Шинэ улирлын нээлтэд “Улаанбаатар Амазонс” баг аваргаа хамгаалж “Хүлэгүүд”-ийг 71:65-аар хожиж эхлүүллээ. 
2023-2024 оны улирлын статистик мэдээлэлд тулгуурлан гаргасан шилдэг тоглогчоор тус багийн Б.Ариунцэцэгийг нэрлэсэн. Тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн олон улсын 23 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Түүний тухай онцлох мэдээллийг хүргэе.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, өссөн. Ах нартайгаа гадна талбайд тоглох болсноор сагсан бөмбөгтэй холбогджээ. 
  • Б.Ариунцэцэг оюутан болсноор “Отгонтэнгэр” их сургуулийн багт Ижилболд дасгалжуулагчийн удирдлагад тоглох болжээ.
  •  
  • Тэрбээр “Эрүүл монгол хүүхэд сагсан бөмбөгөөр дэлхийд” гэсэн уриатай мөрөөдлийн баг бүрдүүлэх тэмцээнд анх оролцоод мөнгөн медаль авч байв. 
  • ‪Б.Ариунцэцэг 2019 онд Монголын сагсан бөмбөгийн “Өсөх ирээдүйтэй шилдэг тоглогч"-оор тодорч байв. Мөн 2021-2022 оны улирлын амжилтаараа Оюутны лигийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм.‬
  • Тэрбээр 23 хүртэлх насны 3х3-ын үндэсний шигшээ багт дуудагдан дасгалжуулагч нарын заавар­чилгаагаар бэлтгэл сур­гуулилалтаа хийж, өөрийгөө хөгжүүлсээр өдий зэрэгт хүрсэн.
  • Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдөж байв. Тухайн үед Монгол Улсын эмэгтэй багт Б.Ариунцэцэг харьяалагдан тэмцээндээ амжилттай оролцсон юм.
  • Б.Ариунцэцэг "Ханжоу 2022" Азийн наадмын нээлтэд оролцохдоо Монголын багийн тугчаар сонгогдож байв. 
  • “Улаанбаатар Амазонс” багийн хамтаар Үндэсний дээд лигт түрүүлж, Монголын лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон шилдэг тамирчин юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30