Загварын тайзнаа монгол барбийг амилууллаа


Тайзнаа гялалзсан, содон гоёлын даашинзтай охид нүүрэндээ мишээл, гэрэл цацруулан алхана. Хувцасны донж, хийц охидын туялзсан, түргэн алхаа төгс зохицжээ.  Охидын хамгийн хайртай тоглоом бол барби хүүхэлдэй. Харин энд охид өөрсдөө бяцхан монгол барби болон алхаж, мөрөөдлөө бүтээж байна. Тэд үндэсний үйлдвэрлэгч ах, эгч нарынхаа урласан, монгол загвар шингэсэн гоёлын даашинзаар гангарч, загварын тайзнаа монгол барбийг амилуулж байна. Тухайлбал, ээж охин хоёр   “Tuvza” брэндийн цуваар гангарч, тайзнаа алхсан нь анхны, содон үзүүлбэр байлаа.  Энэ бол Улсын их дэлгүүрийн долдугаар давхарт энэ сарын 19-нд зохион байгуулсан  “Mongolian barbieland-2024” хүүхдийн загварын шоу. Нийтдээ 67 хүүхэд  үндэсний 20 брэндийн хувцсыг тайзнаа амилууллаа.   Энэ удаагийн хүүхдийн загварын шоунд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 13, Дархан-Уул аймгаас хоёр хүүхэд иржээ. Мөн  анх удаа 67 хүүхэд оролцсон байна.

“Охидын мисс төв” олон улсын хүүхдийн байгууллагын зохион байгуулсан загварын шоунд Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ганган”  агентлаг охидтойгоо дурсамж дүүрэн амжилттай оролцож, жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэн цомоор шагнуулсан байна.

 

Э.Оюунтунгалаг: Үндэсний үйлдвэрлэгчдийн хувцсаар барби төрхийг бүтээхийг зорьсон

 Энэхүү хүүхдийн загварын шоуг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн хүүхдийн загварын шоуг “Mongoloo_kids” хүүхдийн хувцасны үндэсний брэнд, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран зохион байгуулжээ. “Mongolian barbieland-2024”  хүүхдийн загварын шоуны ерөнхий зохион байгуулагч “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалаг “Охидын мөрөөдлийн ертөнц болсон барбины загварыг монгол хувилбараар бүтээхийг хүссэн. Энэ удаагийн хүүхдийн загварын шоунд үндэсний үйлдвэрлэгчдийн урласан хувцсаар барби төрхийг бүтээхийг зорилоо.  Улсын их дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд загварын шоугаа зохион байгуулсан” гэлээ.

Тус байгууллагаас анх удаа “Mongolian barbieland-2024” хүүхдийн загварын шоуны онлайн тэмцээн зохион байгуулсан байна. Нийт “Barbie best photo” уралдаанд нийт 67 оролцогч оролцсоноос 13 мянга гаруй оноогоор МУБИС-ийн лицей сургуулийн сурагч Ц.Индра  тэргүүлжээ. Тус  шагналыг “Mongolian Barbieland-2023” тэмцээний нүүр царай С. Намулун гардуулж өглөө.

“Mongolian barbieland-2024”  хүүхдийн загварын шоуны ерөнхий зохион байгуулагч “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага “Бяцхан мисс” улсын уралдааныг 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа туршлагатай хамт олон.

Ингээд “Mongolian barbieland-2024” хүүхдийн загварын шоуг хамтран зохион байгуулсан оролцогчдын сэтгэгдлийг хүргэе.

 

А.Анужин: Хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байна

 /Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын  Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/

-Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааныхаа хүрээнд манай байгууллага хамтарч оролцсон. Хүүхдийн загварын шоу нь хүүхдэд  нүүр будалт, алхаа гишгээ зэрэг гоо сайхны мэдрэмж өгч, хувь хүний хөгжлийг дэмждэг.  Манай байгууллага оролцогч хүүхдүүдийг дараа дараагийн арга хэмжээнд оролцож, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн наймдугаар сард тус байгууллагатай хамтраад БНСУ-д зохион байгуулсан Хүүхдийн загварын шоунд амжилттай оролцсон. Одоо арванхоёрдугаар сард мөн хүүхдийн загварын шоуг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулна.

 

Х.Отгонзул: Хүүхдүүдэд үндэсний өв соёлыг таниуллаа

 /”Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга/

-Манай байгууллага “Охидын мисс” олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа гурав дахь арга хэмжээнд  хамтран ажиллаж байна. Манай байгууллага 10 гаруй оёдолчин, дизайнертай. Энэ байгууллагатай хамтарч ажилласнаар ажлын байр  бий болж байна. Үндэсний өв соёлыг шингээсэн хувцсыг хүүхдүүд маань өмсөж, тайзнаа алхлаа. Энэ нь хүүхдүүдэд үндэсний өв соёлын талаар мэдлэг өгөх, өөртөө итгэлтэй болох олон талын ач холбогдолтой арга хэмжээ юм.

 

А.Түвшинзаяа: Корсетон оруулгатай цув эмэгтэй хүний гоо сайхныг улам тодотгож өгсөн

 

/“Tuvza” брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер/

-Бид “Mongolian barbieland-2024”  хүүхдийн загварын шоунд анх удаа оролцлоо. Нэрийн бүтээгдэхүүн болох цувны загварыг ээж, охин хоёрт  хосоор нь өмсүүлсэн. Энэ цув нь тайзны, гялгар матеиалтай, корсетон оруулга хийж өгснөөрөө онцлогтой. Энэ нь эмэгтэй хүний гоо сайхныг улам тодотгож өгсөн. Хүүхдийн загварын шоунд ээж, охин хоёр хос цуваар гангарч, тайзнаа барбийг амилуулсан нь  амьдралынхаа хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээлээ. 

 

А.Мөнгөндолгио: Манай загварын хувцасны өнгөний уусгалт, хормойн чимэглэлийг үзэгчид таашаасан

 /”Сорхонсондор” хувцас загварын агентлагийн үүсгэн байгуулагч, дизайнер/

-Манайх 9-12 насны хүүхдийн загварын хувцсыг урласан. Барби гэхээр дан ягаан өнгөөр төсөөлдөг. Гэхдээ бид зургаан өнгийн хувцас урлаж, хормойг нь чимэглэсэн. Хүүхдүүд хувцсаа өмсөөд тайзнаа алхахдаа баяртай байсан. Уусгалттай өнгө, хормойн чимэг загвар донж сайтай, гоё болжээ гэж үзэгчдээс талархал хүртсэндээ баяртай байна. Цаашдаа хүүхдийн загварын хувцас урлах бодолтой байна. Хүүхдүүд хувцсаа өмсөөд  алхахад эмоц нь мэдрэгдээд гоё байсан.

 

А.Анхзаяа: Хүүхдийн загварын шоу  гоо зүйн мэдрэмжийг таниуллаа

 /”Ганган” агентлагийн захирал, багш/

-Манай агентлаг үүсэн байгуулагдаад нэг жил болж байна. Бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүүхдүүдэд биеэ авч явах соёл, зөв хүн болж төлөвшихөд зориулсан сургалт явуулдаг. Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Mongolian barbieland-2024”  хүүхдийн загварын шоунд 6-15 насны 13 хүүхдийг  оролцууллаа. Хүүхдүүдийн сэтгэл өндөр байна.  Өмнө нь загварын тайзан дээр алхаж байсан болон анх удаа алхаж байгаа хүүхдүүд оролцсон. Хүүхдийн загварын шоу хүүхдүүдэд гоо зүйн мэдрэмжийг таниуллаа. Манай агентлаг удахгүй Тайланд улсад болох арга хэмжээндээ бэлтгэж байна.

Ийнхүү “Mongolian barbieland-2024” хүүхдийн загварын шоунд оролцогч хүүхдүүд үндэсний үйлдвэрлэгчдийн урласан өнгө, хийц чамин дэгжин хувцсаар гангарч, тайзнаа  монгол барбийг амжилттай амилууллаа. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалагийн хэлснээр “Загвар бол мэргэжил”. Үйлдвэрлэгчийн хувцсыг тайзнаа амилуулж, ажлын байрыг бий болгож байгаа билээ. Өнөөдөр охидын ертөнцийн барбийг  гадаадын үйлдвэрлэгчээс хайх бус монголын дизайнеруудын урласан загвараар гоёх цаг иржээ.


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр