Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлд гишүүнтэй боллоо


Албани улсын Тирана хотод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит конгресс амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүд болох С.Энхболд, П.Буяндэлгэр нар оролцжээ. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлд нийт 16 нэр дэвшигчдээс шинээр сонгогдсон долоон гишүүний нэгээр шалгарав. Монгол Улс анх удаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлд гишүүнтэй болсон нь цаашид манай улсын чөлөөт бөхийн ирээдүйн хөгжилд нэгэн шинэ хаалга нээгдэж байгаа явдал юм. Энэхүү хуралд 124 орны төлөөлөгч оролцож Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны тайлан, дүгнэлт болон дүрмийн шинэчилсэн найруулгыг болон бусад асуудлын талаар хэлэлцэн баталсан байна. Ташрамд, Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурал болж холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар улиран сонгогдсон юм. Тэрбээр хурлын үеэр өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгчдөд тайлагнаж мөн төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонсжээ.   

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 10 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 13 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 13 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30