Жүдо бөхийн чансаа тогтоох барилдаан боллоо


Монголын жүдо бөхийн холбооноос Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Sensei cup-2024” тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгууллаа. Дэлхийн жүдо бөхийн өдрийн хүрээнд зохион байгуулсан энэ жилийн тэмцээнд 46 багийн нийт 220 тамирчин өрсөлдлөө. Жин тус бүрд шалгарсан зургаан тамирчин ирэх сард болох “Топ-6” тэмцээнд оролцох эрх авч буйгаараа онцлогтой. Энэ жилийн тэмцээний 48 кг-ын жинд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Т.Отгонжаргал нарын шилдэг тамирчид дэвжээнд гарлаа. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө цэргийн дэлхийн аварга болж тэнд Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар энд барилдсан нь барилдааныг илүү сонирхолтой болгов. Тэмцээний 48 кг-ын жинд барилдсан Г.Отгонцэцэгийн хувьд “Токио-2020” олимпын наадмаас хойш гурван жилийн дараа дэвжээнд гарч байгаа нь энэ юм. Тэрбээр зодог тайлснаас хойш клуб байгуулан ирээдүйн жүдочдыг бэлдэж байна. “Sensei cup” тэмцээнийг 2020 онд анх зохион байгуулсан бөгөөд “Парис-2024” олимпын наадмын дараах томоохон сорил болохыг зохион байгуулагчид онцоллоо. Тэмцээн эхнээсээ олныг огшоосон олон барилдаантай байв. Заримаас нь дурдахад, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөөх барилдаан Г.Отгонцэцэг, Г.Наранцэцэг нарын хооронд болсон бөгөөд нэмэлт цагт ялагч тодорлоо. Энэ жингийн аваргаар олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг тодорч мөнгөн медалийн тавцанд Г.Отгонцэцэг гарлаа. Харин гуравдугаар байрт Ж.Анударь, Т.Отгонжаргал нар оров. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаанд Гавьяат тамирчин Ё.Басхүү аваргалж, Ө.Бямбасүрэн мөнгөн медалийн эзэн болсон юм. Удаах байрыг Л.Сумъяа, Т.Төрболд нар эзэллээ.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/       


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30