​ Мастеруудын давхар цохилт



Холын зайн гүйлтийн тамирчид ойрын өдрүүдэд амжилт арвинтай байна. Тэд хилийн чанадад зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцсоноор хувийн болон улсын чансаагаа ахиулсаар байна. Тийм нэгэн амжилтын эзэн нь олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа юм. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулсан олон улсын уралдаанд 33.31 (Pace 3:18) амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч, эмэгтэйн төрөлдөө Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр Парисын зуны олимпоос хойш оролцсон уралдаан бүрдээ эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа юм. 

Хөнгөн атлетикийн тамирчдаас онцлох өөр нэгэн нь Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга. Тэрбээр БНХАУ-ын Чэндү хотод болсон хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн байна. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсанаас Д.Гантулга 1:05.07 цагийн амжилтаар замаа дуусгаж, мөнгөн медалийн эзэн болжээ. 


 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/      


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 14 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 15 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 16 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30