Хятад, Монголын уран зохиолын солилцооны шинэ хуудсыг нээж байна


Монголын Зохиолчдын эвлэлийн дэд дарга, яруу найрагч П.Нямлхагва “Бүс ба Зам” төслийн хүрээнд Монгол Улсад айлчлал хийсэн Хятадын зохиолчдын төлөөлөл зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг хүлээн авч уулзав. Монголын Үндэсний номын санд болсон уг уулзалтаар утга зохиол, соёлын солилцооны талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтад “Болор цом”-ын эзэн, яруу найрагч С.Начин, Б.Жамбалдорж нар оролцсон юм.

Монголын Зохиолчдын эвлэлийн дэд дарга П.Нямлхагва уулзалтыг нээн үг хэлж, Монголын зохиолчдын уран бүтээлийн ололт амжилт, өнөөгийн төлөв байдлын талаар танилцуулав. Тэрбээр Монгол, Хятадын уран зохиолын орчуулгын ололт амжилт, залуу зохиолчдын боловсрол, бүтээлч солилцоог бэхжүүлэх талаар илүү их ажил хийх ёстойг онцолсон юм. Ингэснээр хоёр орны утга зохиол, соёлын солилцоо улам гүнзгийрнэ гэж үзэж байна гэдгээ илэрхийлэв.

Хятадын зохиолчдын төлөөлөгчдийн ахлагч Жао Янь Бяо “Бидний Монгол Улсад хүрэлцэн ирсэн зорилго бол нэгдүгээрт, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэнгээ Монголын соёл, зохиолчдын уран бүтээлийг сонирхож мэдэн, Монголын зохиолч, орчуулагч, ард түмэнд Хятад болон Хятадын уран зохиолын хөгжил, өнөөгийн бодит байдлыг таниулах юм. Хоёрдугаарт, Монголд Хятадын эртний болон түрүү зууны нэрт зохиолчдын бүтээл орчуулан хэвлэгддэг. Энэ ажлыг шинэ зуунд үргэлжлүүлэн өрнүүлэхэд анхаарч байна.

Гуравдугаарт, Монгол Улсын хөгжил бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулж буй Хятадын ААН-үүдийн хөдөлмөр зүтгэлийг сурвалжлан бичнэ” хэмээн онцлов.

Зохиолчид хоёр орны соёлын солилцооны хүрээнд орчуулгын ажлын талаар олон бүтээлч санал дэвшүүлж, хэрэгжих боломжтой төлөвлөгөө гаргаж, гэрээ байгуулан хамтран ажиллахаа илэрхийлэв.Уулзалтын төгсгөлд хоёр орны яруу найрагчид харилцан бүтээлээ сонордуулж, Хятадын зохиолчдын төлөөлөл Монголын Зохиолчдын эвлэлд бүтээлээ дурсгасан юм.

Жао Янь Бяо Хятадын зохиолчдын нэрийн өмнөөс Монголын зохиолчдын эвлэлийн дэд дарга П.Нямлхагвад юньнан цай бэлэглэхдээ “Цай бол Хятадын соёлыг өвлүүлэх чухал зүйл, соёл иргэншлийн чухал бэлэг тэмдэг. Эртний Торгоны зам, Цайны морины зам, арван мянган бээрийн цайны замаас эхлээд өнөөгийн “Бүс ба Зам” санаачилга хүртэл Хятадын цайны соёл дэлхий даяар өргөн тархсан. Монголчууд ч мөн эрт дээр үеэсээ цайнд дуртай, “Бүс ба Зам”-ын дагуух улс. “Ковид-19” цар тахлын үеэр монголчууд Хятадад 30 мянган хонь хандивласан нь Хятад, Монгол хоёр орны найрамдлын түүхэнд нэгэн гэгээлэг хуудсыг бичиглэсэн гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 18 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 21 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 21 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 21 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 21 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 21 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 21 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 21 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 21 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 22 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 22 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 22 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 22 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 22 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 23 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 23 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30