Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ



АНЭУ-ын Дубай хотод дөрвөн жил тутамд зохион байгуулдаг оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Memoriad 2024” буюу оюуны олимп болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Америк, Герман, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг  35 орны 180 тамирчин  ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр өрсөлдсөн. Манай улсын тамирчид 38 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр алтан цомын эзэн болжээ. Тодруулбал, 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон амжилтаар эх орондоо ирж байна. Энэ бол Монголын оюун ухааны академийн баг тамирчдын оролцсон олон улсын 70 дахь тэмцээн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай тамирчид олон улсаас 140 цом, 1500 гаруй медаль хүртэж Гиннес, дэлхийн  дээд амжилтуудыг эзэмшдэг. “Memoriad 2024” буюу оюуны олимпод Монголын баг тамирчдын үзүүлсэн амжилтаас товч дурдая. 

Монголчууд дээд амжилтуудыг шинэчилж, шилдгээ батлав

Тэмцээний найм дахь төрөл цээж бодолтын “Mental Calendar Dates” буюу 60 секундэд дэлгэцэн дээр гарч ирэх он, сар, өдөр долоо хоногийн ямар гараг болохыг алдаагүй тооцоолох зорилготой “Хүн хуанли” төрөлд Э.Мөнхбаатар 60 секундэд 53 өдөр тооцоолж бодсоноор шилдэг таван тамирчны нэгээр шалгарчээ.  Ой тогтоолтын их мастер Э.Үүрийнцолмон “Хоёртын тоолол” төрөлд таван минутад 1599 цифр цээжилж, алдаагүй санаснаар оюуны олимпын рекордыг шинэчлэн тогтоож энэ үзүүлэлтээрээ Гиннесийн дээд амжилтыг шинэчлэв. Э.Үүрийнцолмон 2022 онд бага насны улсын аварга, дэлхийн Аварга, 2023 онд өсвөрийн дэлхийн аварга, 2024 онд улсын аварга,  дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшиж байна. “Хоёртын тоолол” төрөл нь монголчуудын нэрийн хуудас болсон төрөл бөгөөд бүх насны ангилалд тэргүүллээ. Харин  сонсголын ой тогтоолтыг шалгасан “Дуут цифр” төрлийн бага болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн манай тамирчид тус тус алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. “Memoriad 2024” тэмцээний долоо дахь төрөл болох цээж бодолтын “Mental Addition” буюу 10 оронтой 10 тооны нийлбэрийг олох арван бодлогыг маш богино хугацаанд алдаагүй хариу гаргахад  Монгол Улсын багийн “тооны машинууд” болох Э.Есүхэй, С.Чингим, Э.Мөнхбаатар, Х.Анирлан нар амжилттай оролцлоо. Х.Анирлан 10 бодлогыг гурван минутад алдаагүй бодож тусгай байрт шалгарлаа. Цээж бодолтын “Mental Multiplications” буюу найман оронтой хоёр тооны үржвэрийг олох төрөлд нийт 10 бодлогыг зургаан минутад алдаагүй бодсоноор Х.Анирлан оюуны олимпын мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл цээж бодолтын "Flash Anzan" төрлийн 2-6 оронтой 10-30 тооны нийлбэрийг 1-0.2 секундын давтамжтай дэлгэцэнд гарч ирэхэд алдаагүй бодох даалгаварыг Гиннесийн дээд амжилт эзэмшигч С.Чингим амжилттай гүйцэтгэж наймдугаар байрт орлоо. Ой тогтоолтын төрөл болох "Тоо дүрс тохируулах" төрөлд бага (13 хүртэл нас) болон насанд хүрэгчдийн (13-аас дээш нас) ангилалд өрсөлдсөн Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл эзэд болцгоолоо. Сонирхуулахад, Спорт өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд Малайз улсад эхэлнэ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 6-60 насны 38 тамирчин өрсөлдөх юм.
Шигшээ багийн бүрэлдэхүүн
Монголын оюун ухааны академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасан­дорж, Ө.Сэнгэ­самдан, Д.Баяраа нарын хамт оролцлоо.

ОЙ ТОГТООЛТ
 1. Н.Мөнхшүр WMC
2. Н.Энхшүр IGM
3. Э.Лхагвадулам IGM
4. Ц.Оюун-Эрдэнэ GMM
5. Ц.Номин-Эрдэнэ GMM
6. Э.Үүрийнцолмон GMM
7. О.Наранзул GMM
8. Г.Мянганбаяр IMM
9. Л.Уянга IMM
10. М.Гэгээн-Оюун (бага нас)
11. Т.Тунгалагжаргал ( бага нас)
12. О.Ирмүүн (бага нас)

 ЦЭЭЖ БОДОЛТ
 13. С.Чингим
14. Э.Мөнхбаатар
15. Х.Анирлан
16. Э.Есүхэй


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30