Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ


Жилийн өдийд Монголын спор­тын ертөнцийн оны онцлох, шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадам болдог. Олимп, тив, дэлхийн наадам давхарласан энэ жилийн "Бөртэ чоно"-ыг УДЭТ-т зохион байгуулах болсноо зарлалаа. “Бөртэ чоно”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан хэдхэн хоногийн өмнө болж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр хийх болсноо энэ үеэр танилцуулсан юм. Хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга удирдан явуулж зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцжээ. Энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулна. Тэр дундаа “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллахаар болжээ. Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг анхлан санаачилсан нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин бол анхны цомыг Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн түүхтэй. Сонирхуулахад, энэ цомыг хамгийн олон хүртсэн нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ажээ. Тэрбээр  2004, 2006, 2009 онд цом гардсан байна. 

"Бөртэ чоно" цомын эзэд:
2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)

2003 он: О.Гүндэгмаа  (буудлага спортын оюутны ДАШТ-ий алтан медаль)


2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпын наадмын хүрэл медаль)
2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)
2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)
2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)


2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.
2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.


2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)


2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)

2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпын наадмын мөнгөн медаль)
2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Болдбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпын наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрд нь шилдгийг шалгаруулдаг болсон.


2017 он: Д.Сумъяа (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2018 он: М.Нандинцэцэг (боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл)
2019 он: Э.Цэндбаатар (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2020 он “Бөртэ чоно” наадам өнжив.
2021 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2022 он: Ц.Цогтбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2023 он: Б.Отгонболд (“Ханжоу-2023” Азийн наадмын алтан медаль)


 Б.Сийлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 14 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 16 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30