Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 79 медаль хүртжээ


Монголын спортын салбарынхан улиран одох гэж буй 2024 оноо алдаа оноотой үдэж байна. Оны эхнээс улсын аваргуудаа тодруулан олон улсын тэмцээн уралдаануудад Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох тамирчдын нэрс тодордог. Тив, дэлхийн наадамд данстай тамирчид чансааны оноогоо нэмж олимпын эрхээ биелүүлэн олимпын оргил өөд тэмүүлдэг.

Парисын зуны олимптой энэ жилийн хувьд Үндэсний шигшээ багийнхан олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тамирчид өвөл, зуны спортын 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов. Бүр тодруулбал, 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллажээ. Зуны олимпын наадамд оролцсон тамирчдаас Гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт юм. Тэр дундаа Б.Баасанхүүгийн хувьд энэ онд олимпын наадмаас мөнгө, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал болов. Үндэсний шигшээ багийнхнаас онцлууштай тамирчид бол  дугуйн спортын олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар юм. Монгол дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадамд цагаан хуудсаар оролцож байсан бол Парисын олимпод монгол дугуйчид анх удаа эрхээ авч уралдлаа.

Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас таван медаль хүртжээ. Түүнчлэн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл, өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алтан медаль хүртсэнийг албаныхан онцоллоо. Ийнхүү Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртсэний 21 нь алт, 26 нь мөнгө, 33 нь хүрэл медаль байна.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв хоёр дахь салбар төвийнхөө нээлтийг энэ жил хийлээ. Энэ төвийнхөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний томоохон хүрээлэнг байгуулах зорилготой. Үүний нэг сектор нь Спортын анагаах ухааны төв байх бөгөөд эхлэл, суурийг нь шинэ салбараа байгуулан тавьж байгаа юм. Шинэ салбар төвтэй болсноор тав тухтай, орчин үеийн шаардлагад нийцсэн тоноглол үйлчилгээтэйгээр тамирчдаа хүлээн авах боломж бүрдсэн.

Хариуцлагагүй албан тушаалтны балгаар олимпын эрхийн тэмцээнээс хоцорч, тамирчны хувийн зохион байгуулалтаас шалтгаалан медалиас атгаад алдсан тохиолдол 2024 онд цөөнгүй гарсан. Ганцаарчилсан спортод илүү амжилт гаргадаг манай тамирчдын хувьд сүүлийн жилүүдэд багийн төрөлд ахиц дэвшил гарах болсон нь энэ онд илүү тод харагдлаа. Спортын залуу үе жам ёсоор тодорч эхнээсээ дэлхийд данстай болж байна. Спорт холбоод, Үндэсний шигшээ багаас лигеонерууд тодорч, шинэ бүрэлдэхүүнтэйгээ дасан зохицож хувийн амжилтаа зарлуулаад эхэллээ. Залуусын авьяас, ур чадвараа гайхуулан буй цахим спортод монгол залуус тодрон гарч ирсэн гээд  улиран одож буй 2024 он онцлох үйл явдал өрнүүн жил болон өнгөрч байна.

Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30