Томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлнэ


Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар болсон байна. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм. Энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй байхаар тогтсон байна. Түүнчлэн зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдаж байхаар болсныг мэдэгдлээ. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:

Улирлын нээлтийн барилдаан
Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Сар шинийн баярт зориулсан барилдаан
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
Богдхан хайрхны хишиг барилдаан
Сонгинохайрханы хишиг барилдаан
Чингэлтэй хайрхны хишиг барилдаан
Баянзүрх хайрхны хишиг барилдаан багтах юм. Харин чансаа тооцох журмын тухайд найм давсан бөх 1500, долоо давсан бөх 1000, зургаа давсан бол 600, таван даваатай бөх 400 оноо зэрэг даваа бүр тогтсон оноотой байхаар тогтжээ. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 13 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30