Хөрстөд оршихуй


Шавар, шороо, модны мөчрөөр туурвисан урлагийн бүтээлийг  өнгөц харахад байгалийн мэт зүй тогтолтой. Уудам их цаг хугацааны чѳлѳѳт урсгалын орон зайд амар тайван аж тѳрдѳг нүүдэлчин соёл ахуйг  өдгөө цагт мартагдах шахсан өв уламжлал, ёс заншлыг  уран бүтээлээрээ дамжуулан инсталляц, уран зураг, орчин үеийн урсгал чиглэлүүдэд илэрхийлдэг уран бүтээлч бол Н.Амарсайхан.  Шинэчлэгдэж буй энэ эринд  хүрээлэн буй орчныг даяаршлаас хамгаалах, аврах, хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ зохицон орших арга замыг эрэлхийлсэн бүтээлч санаануудаа тунхагладаг.  Монголын Урчуудын эвлэлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан Н.Амарсайханыг “Монгол бахархал” буландаа онцолж байна. 


Нүүдэлчдийн оюун санааны мөр

Аливаа улс үндэстнүүдийн үзэл, бодол санааг танин мэдэх урлагийн бүтээлүүд нь зөвхөн байгаль орчныг хамгаалахад чиглээд зогсохгүй өөрсдийн онцлог , өвөг дээдсийн уламжлалыг шингээсэн байдаг. Энэ жишгээр Н.Амарсайханаар овоглосон бүтээлүүд нийгмийнхээ тулгамдсан асуудлыг хөнджээ. Инсталляцыг  үгчилбэл өрөг урлаг. Контемпорари урлагийн нэг төрөл. Манайд дуу, дүрс, өрөг, лэнд арт зэрэг контемпорари урлагийн төрлүүд түлхүү хөгжиж буй.  Орчин цагийн лэнд-арт урлагт уран бүтээлч  гэлтгүй ерөөсөө хүн байгалийн харилцаанд цоо шинэ эргэлт авчирсан олон гайхамшигтай бүтээлч санаа бий. Ерөөсөө нийт хүн төрөлхтний хувьд байгальд илүү ээлтэйгээр, ухаалгаар орших олон янзын арга замыг цуцалтгүй эрсээр л байна. Харин энэ асуултад тохирох олон хариулт магадгүй сугалсан гадасныхаа нүхэнд хүртэл сүү дусаан эх нутгаа аргаддаг цөөхөн нүүдэлчдийн цагийн цагт биднээс алсран байгаа тэр л сэтгэлгээ юм болов уу. Ийм уужуу байсан хүмүүсийг бүхэл бүтэн голын хөндий, уул толгодыг ч алт хайн түйрэн болгоод орхиж дараачийнхаа ухаж чаддаг тийрэнгүүд болсон өнөөгийн гунигт цаг үеийг ч гайхна. Цаг цагаараа байдаггүй болохоор энэ бүх замбараагүйдэл эхэлсэн шигээ дуусна. Нүүдлийн соёл иргэншил нь олон мянган жилийн турш байгальтайгаа зохицон, байгальд ээлтэй, хэмнэлтэйгээр өдийг хүрсэн органик соёл гэдгийг Н.Амарсайхан бүтээлээрээ гэрчилж, олон улсад  таниулан сурталчилж байна.  Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Л.Энхбат багшийн удирдлагад  2000-2005 онд суралцаж төгсжээ. Түүний бүтээлүүд монголчуудын дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил  өнөөгийн хурдацтай хөгжил дэвшил, суурин соёлд хавчигдан буйг уран бүтээлчийн сэтгэл зовнин басхүү үзэгчдэд өв соёл уламжлалаа авч үлдэх нь ямар чухлыг сануулна. Н.Амарсайханы том хэмжээний инсталляцаас гадна  уран зургийн бүтээлүүдээрээ алдартай.  Уламжлалт хээ угалз, монгол эмэгтэйчүүдийн өвөрмөц дүр төрх, нүүдэлчин Монгол орны өдөр тутмын амьдралыг орчин үеийн сэдэвтэй уялдуулж өгснөөрөө онцлог юм.


Монгол контемпорари

Улаанбаатар хотод идэр есийн хүйтэн эхэлжээ. Жавартай хотод арав алхаад л тааралдах тамхины жижигхэн цэг. Хогийн саван дээр овоорох тамхины иш, үнс, асаад дууссан шүдэнзний мод гээд олон өнгийн дүр зураг сүлэлдэнэ. Энэ бол бидний бүтээсэн нийгэм хийгээд нийгмийн бүтээсэн контемпорари. Тэгвэл өвөг дээдэс минь  эргэх дөрвөн улиралдаа газар, тэнгэр, уул, ус, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн зөв харьцаж ирснийг нүүдэллэх соёл, ёс заншил гэрчилнэ.  Тэрбээр Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоонд 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ, уран бүтээлчдийн солилцооны томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Нүүдэлчдийн соёл болоод контемпорари урлаг хэдийнээ мартагдсан эртний ангид ертөнцийг, материаллаг баялаг, хөгжлийн хойноос хошуурч  яваа хүн төрөлхтөнд жамын сануулга болдог. Монголын эрин цагийн дүрслэх урлагийн зарим нэг төрөл болох перформанс, орон зайн өрөг, дижитал урлагт бөөгийн зан үйл, домог, үндэстний уламжлалт соёл гүн нөлөөлсөн. Монголчууд хол нүүх, мөн уснаасаа хол байсан ч усны хэрэглээгээ зөв зохистой зохицуулах, модон торх саваар усаа зөөх хадгалах зэргээр  хэрэглээгээ хангадаг байсан. Мөн булаг шандны эх бохирдуулах, ухаж төнхөх, сүү, улаан идээний сав суулгаар гол мөрнөөс ус авахыг хатуу цээрэлж усыг чандман мэт хайрлан дээдэлж ирсэн ухамсарт ард түмэн билээ. Тиймээс Амарсайханы үзэл баримтлал устаж үгүй болж буй соёл, ардын  мэргэн ухаанаа өвлүүлэн үлдээхэд чиглэжээ. Н.Амарсайханы том хэмжээний инсталляцаас гадна  уран зургийн бүтээлүүдээрээ алдартай.   Тэрбээр Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоонд 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ, уран бүтээлчдийн солилцооны томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. “Нүүдэлчдийн урлаг” төслийг 2009 онд санаачлан, байгальд хэрэгжүүлэн  ажиллаж эхэлсэн. Нүүдэлчдийн соёл болоод контемпорари урлаг хэдийнээ мартагдсан эртний ангид ертөнцийг, материаллаг баялаг, хөгжлийн хойноос хошуурч  яваа хүн төрөлхтөнд жамын сануулга болдог. Монголын эрин цагийн дүрслэх урлагийн зарим нэг төрөл болох перформанс, орон зайн өрөг, дижитал урлагт бөөгийн зан үйл, домог, үндэстний уламжлалт соёл гүн нөлөөлсөн.  Энгийн хүний нүдэнд хаягдал мэт харагдах материалыг урлагийн бүтээл болгон хувиргах ур чадварыг эзэмшжээ. Угаас энэ бол эх дэлхийдээ зохицон аж төрж ирсэн монголчуудын амьдралын хэв маяг юм. Тэрбээр  2021 онд “Global Nature Art Project” төсөлд нэгджээ. Мөн олон улсын биеннальд урилгаар оролцон содон шийдэлтэй, гүн утгатай бүтээлүүдээрээ олны анхаарлыг татдаг. Өмнөд Солонгосын “Geumgang Nature Art”  биенналь, Японы “Эчиго Цумари арт” триенниал, Бээжингийн биенналь, Пусаны биенналь, Хорватад болсон “Art Trail” олон улсын урлагийн симпозиум, Финланд, Франц, Итали, Унгар, БНХАУ, Энэтхэг,  АНУ, Япон, Монгол Улсад зохион байгуулсан хөтөлбөрт амжилттай оролцжээ.  Тухайлбал,  “Эчиго Цүмари арт” урлагийн талбар бол  гурван жил тутам бүс нутагт зохион байгуулагддаг нэр хүндтэй наадам.


Энэхүү урлагийн наадмын үеэр 100-200 орчим бүтээлүүдийг дэлгэн харуулдаг бөгөөд долоо хоногийн турш үргэлжилдэг. Тус наадам нь анх 2000 онд байгалийн гамшигт нэрвэгдэн хүн ам нь цөөрсөн бүс нутагт зочдыг татах, сэргээн босгох төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Уг наадамд 2020 онд Монгол Улсаа төлөөлөн Н.Амарсайхан оролцсон юм.


Х.Эрдэнэзаяа  

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 18 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 20 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 20 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 21 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 21 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 21 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 21 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 21 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 21 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 21 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 22 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 22 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 22 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 22 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 22 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 22 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30