Товчхон


Бокс
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын Дэлхийн боксын холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаан ирэх сарын 15-нд “Аса Arena”-д болно. Түүний энэ удаагийн тулаан монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах болсноороо онцлогтой. Энэ өдөр мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт рингэнд гарах хуваарьтай байна. Мөн Монголын энэ цагийн жин тус бүрийн шилдэг таван ширэн бээлийтэн олон улсын чансаагаараа эхний байрт эрэмбэтэй мэргэжлийн боксчидтой халз тулалдаж, ур чадвараа олон улсад таниулан сурталчлах юм.

Мөсөнд авиралт
Швейцар улсад зохион байгуулсан мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө. Тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ алтан медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртэж багийн амжилтаа ахиулав. Сонирхуулахад, Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аваргаар тодорсон анхны монгол эмэгтэй уулчин болж байна. Ч.Мандахбаярын хувьд өмнө нь Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж байсан юм.

Жүдо
Жүдо бөхийн жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин зодоглох “Топ-6” тэмцээн ирэх сарын 5-нд болно. “UG Arena” спорт цогцолборт болох энэхүү тэмцээнийг цувралаар зохион байгуулснаар дотоодын өрсөлдөөн нэмэгдэж, жүдо бөхийг хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид үзэж байна. Шилдэг зургаан тамирчин тойргоор өрсөлдөх бөгөөд тэмцээний үр дүнгээр тамирчдад дотоодын чансаа олгох юм. Энэ өдөр мөн Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг жүдогоор хичээллэдэг хүүхэд багачуудад зориулсан семинар хичээлийг удирдан явуулах ажээ.  

Азийн өвлийн наадам
БНХАУ-ын Харбин хотод хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх Азийн өвлийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 19 гишүүн сурвалжлан ажиллахаар болсон. Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөл тэднийг хүлээн авч уулзсан бөгөөд Азийн өвлийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилалт жигд сайн байгааг дуулган, тэмцээн уралдааны хуваарийг танилцуулжээ. Азийн өвлийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын ахлагчаар Монгол Улсын сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ажиллах бол орлогч ахлагчаар МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар ажиллахаар болсон юм.

Хөлбөмбөг
Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний 13 хүртэлх насны цомын эзэд тодорлоо. Алтан медаль, аваргын цомын төлөө Ө.Ганбаяр дасгалжуулагчтай “Хангарьд”, С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон” клубийн хөвгүүд учраа таарав. Улмаар тоглолт “Хангарьд” клубийн тамирчдын ялалтаар өндөрлөж энэ жилийн цомын эзэн тодорсон юм.  В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн хөвгүүд хүрэл медалийн төлөө “ДМЮ” клубийн хөлбөмбөгчидтэй талбайд гарч тоглолт тэдний талд өндөрлөлөө. Тэмцээний “Шилдэг хаалгач”-аар “Хангарьд” клубийн хаалгач Д.Тэмүүлэн тодорсон байна. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 10 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 12 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 12 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 12 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 12 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 13 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 13 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 13 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 13 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 13 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 13 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 13 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 14 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 14 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30