Б.Цоожчулуунцэцэг: “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн хүүхэд, залууст үндэсний ухамсрыг сэргээхэд хувь нэмэр оруулна



“Монголын үнэн” сониныг 1920 онд санаачлан хэвлүүлж, 1921 онд Ардын хувьсгалыг удирдан, МАН-ыг  үүсгэн байгуулагчдын нэг  Д.Сүхбаатарын мэндэлсний 132  жилийн ой энэ  сарын 2-нд тохиолоо.  Тэгвэл өнөөдөр 105 жилийнхээ ойтой золгож буй “Монголын үнэн” сонин  1967 оноос эхлэн “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй.  Тус тэмцээнийг их жанжны мэндэлсэн өдрөөр уламжлал болгон зохион байгуулсаар 58 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ удаагийн “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг  “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг   нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс 58 жилийн өмнө “Монголын үнэн” сонин, тухайн үеийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгтэй хамтран буудлага спортын тамирчдын дунд “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Түүх, эх сурвалжуудад  Д.Сүхбаатар жанжин ардын журамт цэргүүдийн дунд спорт, морьт буудлагын тэмцээнийг Хужирбуланд зохион байгуулж, урамшуулдаг байсан тухай дурдсан байдаг. Ардын журамт цэргүүд бичиж үлдээсэн намтар, дурсамжид ч өгүүлсэн  байдаг. Өнөөгийн хүүхэд, залуучуудад  Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг таниулж мэдүүлэх нь бидний үүрэг. “Монголын үнэн” сонин үндэсний хувьсгалыг удирдагчийг  танин мэдүүлж, цаашид хүүхэд залууст үндэсний ухамсрыг нь сэргээхэд  хувь нэмэр оруулна  гэж үзэж, Монголын буудлагын спортын холбоотой хамтран  жил бүр энэ тэмцээнийг зохион байгуулж ирлээ. Оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Нээлтэд МБСХ-ны дэд тэргүүн Р.Ганзориг,  ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, Буриад улсын дасгалжуулагч Татъяна нар оролцсон юм.  Энэ үеэр өмнөх тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад  цол, үнэмлэх, тэмдгийг гардуулсан юм.  Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер цолоор О.Мөнхзул, спортын дэд мастер цолоор О.Хишигбаяр, Б.Бат-Орших, М.Дөлгөөн нарыг тус тус шагналаа.


С.Адилбиш: Тамирчдын өрсөлдөөн сайжирсан

Үндэсний шигшээ багийн буудлага спортын төвд зохион байгуулагдаж байгаа “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн  150 гаруй тамирчнаас гадна ОХУ-ын Буриад улсын тамирчид цэц мэргэнээ сорьж байна. Тус тэмцээнд оролцогч тамирчид

•10м Хийн урт буу  

/эр, эм, холимог баг/    

•10м Хийн гар буу  

/эр, эм, холимог баг/   

•25м спорт гар буу

/эр, эм/                          

•50м 3х20  /эр, эм/                                      

•50м хэвтээ 60   гэсэн 11   дасгалаар зохион байгуулж,  39 багц  медалийн төлөө  өрсөлдөж байна. Тэмцээнийг   олон улсын буудлага спортын холбооны дүрмийн дагуу шүүж явуулах юм.

“Энэ удаагийн тэмцээнд буудлагын спортын туршлагатай тамирчдаас эхлээд үндэсний шигшээ багын тамирчид, шинэ залуус  ч оролцож байгаа юм. Орон нутгаас бэлтгэлээ сайн хийсэн хүүхдүүд ч ирж оролцож байгаа юм. Энэ онд Дэлхийн аваргын, Азийн спортын наадмын, Азийн аваргын  гээд буудлагын тамирчдыг олон тэмцээн хүлээж байгаа. Тиймээс “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн маань их сорилтын гараа болж байна. Тэмцээний явцаас харахад тамирчдын онооны нягтрал, өрсөлдөөн сайжирсан байна” хэмээн  буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч  С.Адилбиш ярьж байв.


Э.Даваахүү: “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнээс анх буудлагын спортын мастер цол хүртсэн

Тус тэмцээнд оролцож байгаа Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд хэзээнээс оролцож байна вэ?

-Би анх 2008 онд буудлагын спортоор хичээллэж эхэлсэн.  2009 оноос “Монголын үнэн”  сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд жил бүр тасралтгүй  оролцож байгаа. Энэ бол миний хувьд  буудлагын спортоор хичээллэж эхэлснээс хойш оролцсон хоёр дахь тэмцээн байлаа. Хамгийн анхныхаа  буудлагын спортын мастер цолыг Д.Сүхбаатар жанжныхаа нэрэмжит энэ тэмцээнээс  авч байлаа.

-Залуус буудлагын тэмцээнийг хэр сонирхож байна вэ?

-Хүүхэд, залуус спортод их идэвхтэй оролцдог болжээ. Буудлагын спортоор залуус хичээллэдэг болсон нь энэ тэмцээнд оролцож байгаа тамирчдаас харагдаж байна. Зөвхөн буудлага гэлтгүй бүх төрлийн спортоор хичээллэдэг болжээ. 

-Буудлагын спорт хүнд юуг төлөвшүүлдэг вэ?

-Буудлагын спорт бол оюуны спорт. Хувь хүн өөрийгөө удирдах,  оюун ухаанаа залж чиглүүлэх, сэтгэлзүйгээ хянах чадварыг суулгаж өгдөг.

- “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн буудлагын спортын хөгжилд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Энэ жилийн тэмцээн маш олон оролцогчтой байна. Хөдөө орон нутаг болон Буриад улсаас тамирчид ирж өрсөлдөж байна. Энэ нь Буудлагын спортын  улсын аварга шалгаруулах тэмцээнээс ч өргөн бүрэлдэхүүн, оролцогчидтой том тэмцээн болж  байна. “Д.Сүхбаатарын мэргэн бууч” нь  буудлагын спортын оны эхний тэмцээн болдгоороо онцлогтой. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тийм болохоор өнгөрсөн жилийн бэлтгэл сургуулилалт хэр хийсэн байна, тухайн жилд  ямар тамирчид  үргэлжлүүлэн олон улсын тэмцээнд оролцох нь вэ гэдгийг харах  сонгон шалгаруулалт болж, өнгийг нь тодорхойлдог. 


Энэ тэмцээнийг жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын үнэн” сонины хамт олондоо болон оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье.

Ийнхүү буудлагын спортын тамирчид цэц мэргэнээ сорьж байна. “Жанжны мэргэн бууч” тэмцээн  хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилж дүнгээ гаргах юм.


Н.Энхлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үн… 20 минутын өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 47 минутын өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 50 минутын өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 54 минутын өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 59 минутын өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 1 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 18 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ 23 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно 23 цагийн өмнө
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав 23 цагийн өмнө
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ Өчигдөр
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө Өчигдөр
"NIGHT OF CHAMPIONS, ULAANBAATAR-2025" болно Өчигдөр
Брюссель хийн таазыг цуцлахаас татгалзав Өчигдөр
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв Өчигдөр
“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээ… Өчигдөр