Тусгай олимпын өвлийн наадамд манай улсаас 25 тамирчин оролцоно


Италийн Турин хотод гуравдугаар сарын 8-нд Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам эхэлнэ. Тус өвлийн наадамд манай улсаас гүйлтийн цана, уулын цана, спортын бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг спортын зургаан төрөлд есөн эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцох юм. Монголын тусгай олимпын хорооны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлон, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол Улсаас 25 тамирчин оролцуулахаар удахгүй эх орноосоо мордох гэж буй талаар Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзах үеэр танилцуулж, мэдээлэл өглөө. ОУОХ-ноос албан ёсоор хүлээн зөвшөөрсөн энэхүү байгууллагатай МҮОХ-ноос хамтран ажиллаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаа МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг илэрхийлж өвлийн наадамд оролцох Монголын багийг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангах, мөн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо дуулгав.


Тусгай олимпын өвлийн наадмын бамбарыг Итали улсын бүх хотоор аялуулж эхэллээ. Олимпын нээлт хүртэлх хугацаанд зохион байгуулагч улсын бүх хотоор буухиалан аялах энэхүү бамбарыг дэлхийн олон орноос сонгогдсон хүчний байгууллагын төлөөлөл гүйцэтгэдэг. Турины олимпын энэ хүндтэй үүргийг Зүүн Азийн бүсээс Монгол Улс шалгаран хүлээн авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн туслах мэргэжилтэн, арга зүйч ахлах ахлагч Г.Наранхүү Итали улсыг зорьжээ. ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ахлах ахлагч Г.Наранхүүд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч амжилт хүссэн байна. Энэхүү төрийн далбаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа зохион байгуулсан “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан, “Авто ралли” зэрэг олон уралдаан тэмцээнд мандаж байсан далбаа юм байна.

Олимпын бамбарыг буухиалах энэхүү хүндтэй үүргийг хүлээгээд буй ахлах ахлагч Г.Наранхүү боксын спортын мастер, цэрэгжлийн спортын мастер, цэрэгжлийн спортын улсын шүүгч, цэргийн гардан тулааны олон улсын шүүгч, цэргийн мэргэжлийн II зэрэгтэй шилдэг тамирчин ахлагч бөгөөд Афганистан болон Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай энхийг сахиулагч аж.

Тусгай олимпын өвөл, зуны наадам дөрвөн жилд нэг болдог спортын болон хүмүүнлэгийн томоохон хөдөлгөөн. 1968 онд анх АНУ-д үүсэж, өдгөө дэлхийн 190 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн. Монголын тусгай олимпын хороо 2013 онд байгуулагдаж оюуны ялгаатай 8000 гаруй иргэнийг спортоор дамжуулан нийгэмшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж 2017 оноос Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд, 2015 оноос зуны наадамд амжилттай оролцож нийт 75 медаль хүртээд байна.  

 Б.СИЙЛЭН

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24635/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 16 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30