Чөлөөт бөхийн шинээр бүрдсэн шигшээ багийнхны эхний сорил нь ААШТ



Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-30-нд  Йорданы Амман хотод болно. Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн бүрэлдэхүүн бүрдээд удаагүй байгаа бөгөөд тэд тивийн аварга шалгаруулах тэмцээндээ хамгийн түрүүнд оролцох нь. Амманыг зорих эрэгтэй шигшээ багийн нийт бүрэлдэхүүн Хятадын ӨМӨЗО-ы Хөх хотод нэгдсэн бэлтгэлд гараад байна. Эмэгтэйчүүд Улаанбаатарт бэлтгэлээ базааж буй юм. Монголын чөлөөт бөхийн холбоо “Лос-Анжелес 2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагч нараа бүрдүүлээд удаагүй байна. Олимпын циклд шигшээ баг долоон дасгалжуулагч, 33 тамирчинтай бэлтгэл сургуулилалтаа хийнэ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Д.Гомбодоржийг томилсон бол туслахаар Ж.Чулуунбат, Г.Амархүү нарыг сонгожээ. Эрэгтэй багт нийт 14 тамирчин багтсан бөгөөд 10 нь улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Харин олимпын төрлийн жинд дасгалжуулагч нарын саналаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчдыг багтаасан байна. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатарыг томилж, Гавьяат тамирчин Б.Одончимэг, олон улсын хэмжээний мастер Ө.Ууганбаяр нар туслахаар ажиллана. Түүнчлэн сонгомол бөхийн дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер С.Мөнхсүхийг томилж, зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулжээ. Дасгалжуулагчаар ажиллахаар болсон Б.Одончимэг 2006-2016 онд шигшээ багт харьяалагдан бэлтгэл сургуулилалтаа хийж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж байсан. Чөлөөт бөхөөр 20-оод жил хичээллэсэн бөгөөд “Алдар” спорт хорооноос дасгалжуулагчийн гараагаа эхэлжээ. 

Хэдхэн хоногийн дараа эхлэх Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох бөхчүүдийн нэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сайтад танилцуулжээ. 
Манай улсаас эрэгтэйчүүдийн жинд: 
57 кг-Б.Мөнх-Эрдэнэ
61 кг-Т.Түвшинтулга
65 кг-Ц.Цогбадрах
70 кг-Т.Тулга
74 кг-Б.Батбаяр
79 кг-О.Сүлдхүү
86 кг-Н.Батбилгүүн
92 кг-Б.Бат-Эрдэнэ
97 кг-Г.Ганхуяг
125 кг-М.Лхагвагэрэл нар барилдана. 
Мөн эмэгтэйчүүдийн жинд: 
50 кг-Б.Мөнхнар
53 кг-Ч.Отгонтуяа
55 кг-Б.Отгонтуяа
57 кг-Х.Болортуяа
59 кг-Т.Алтжин
62 кг-Я.Баасанжаргал
65 кг-Т.Энхжин
68 кг-Э.Дэлгэрмаа
72 кг-З.Болортунгалаг
76 кг-Э.Даваанасан нар зодоглохоор болсныг зарлаад байна. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 13 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30