Товчхон


Шатар 

Монтенегро улсын Петровац хотод шатрын спортын 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Олон улсын шатрын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 58 орны 255 шатарчин нээлттэй болон охидын ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний нээлттэй ангилалд Монголоос ОУМ Г.Амартүвшин, М.Амилал, ФМ С.Чингүүн охидын ангилалд эФМ Э.Хүслэн, эФДМ Б.Мөнгөнзул нар оролцлоо. Улмаар нээлттэй ангилалд С.Чингүүн 7.5 оноотой, охидын ангилалд ФДМ Б.Мөнгөнзул 7.5 оноотойгоор ангилалдаа 10 дугаарт эрэмбэлэгдэв.  

Мас рестлинг

ОХУ-ын Москва хотод мас рестлинг буюу модон барилдааны олон улсын оюутан залуусын аварга шалгаруулах тэмцээн боллоо. 18-35 насны тамирчид хүч чадлаа сорьсон энэхүү тэмцээнд 18 орны 150 орчим тамирчин найман жинд аваргуудаа тодруулжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын 65 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон  Э.Монголжин, 75 кг-д өрсөлдсөн  Сэлэнгэ аймгийн “Хүдэр хүчтэн” холбооны тамирчин Д.Баасансүрэн нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн ангиллын 105 кг-ын жинд авхаалж самбаагаа сорьсон  Орхон аймгийн “Хангарьд” холбооны тамирчин Ц.Цогт-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ.  

Үндэсний бөх

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, "Аврагч" спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай үзүүрлэв. Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, улсын начин Э.Батмагнай нар шалгарлаа. 

Хөлбөмбөг

Монголын  хөлбөмбөгийн эмэг­тэй­чүүдийн лигийн 13 хүртэлх насны ангиллын тэмцээн хаалтаа хийлээ. Энэ удаа нийт долоон баг оролцсоноос Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Шонхор” багийн охид тэргүүн байрт шалгарав. Ч.Түвшинбат дасгалжуулагчтай “Монцоолой” баг дэд байр эзэлж, Л.Хатанбаатар дасгалжуулагчтай “Говь-Алтай” багийнхан гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор “Хараацай” клубийн тамирчид болох М.Анирлан, М.Амирлан нар шалгарав. “Шилдэг тоглогч”-оор “Шонхор” клубийн тамирчин О.Амин-Эрдэнэ тодорч лигийн тоглолтод нэрээ бичүүлсэн юм.  

Ой тогтоолт

Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг ой тогтоолт, түргэн бодолтын хөтөлбөрт хамрагдаж амжилт гаргасан чансаа өндөр тамирчид болон тус спортыг сонирхон хичээллэдэг суралцагчдын дунд "Spring cup" улирлын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн маргааш буюу гуравдугаар сарын 22-нд түргэн бодолтын төрлөөр эхэлнэ. Ой тогтоолтын тэмцээн энэ сарын 23-нд болох хуваарьтай байна. Нээлттэй байдлаар зохион байгуулж буй энэхүү тэмцээнд оролцохыг хүссэн хүүхэд залуус харьяалагдаж буй клубээрээ дамжуулан бүртгүүлэх юм. Түүнээс өмнө тэмцээнүүдийн удирдамжтай анхааралтай танилцахыг “Spring cup”-ыг зохион байгуулагчид анхааруулжээ.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 10 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 13 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 13 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 13 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 13 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 13 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 14 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 14 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 14 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 14 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30