СДМЭХ-ны бүсийн чуулган зохион байгуулна


СДМЭХ-ны зүгээс аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоодын бүсийн чуулганаа товлон хийж эхэллээ.  
Энэ хүрээнд нийслэлийн болон улсын хэмжээний гурван бүсийн чуулганыг зохион байгуулах бөгөөд эхнийх нь буюу Говийн болон Зүүн бүсийн чуулганыг Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулж байна.  
Мөн  Хангайн болон  Төвийн бүсийн чуулганыг энэ сарын 16, 17-нд  Орхон аймагт,  Баруун бүсийн чуулганыг  энэ сарын 23, 24-нд  Ховд аймагт  зохион байгуулах юм. 
 Гурван бүсийн чуулганы онцлог, ач холбогдлын талаар салбар холбоодын дарга нарын байр суурийг хүргэе. 

Б.Болорцэцэг: Баруун бүсийн чуулганд 200 орчим эмэгтэй оролцоно

/СДМЭХ-ны Ховд аймаг дахь салбар холбооны дарга/

-СДМЭХ нь бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилснээс хойш, мөн цар тахалтай холбоотойгоор удаан хугацаанд чуулаагүй.  Цар тахлын дараачаас ийнхүү  анхны чуулганаа зохион байгуулж байна. Чуулганы үр дүнд эмэгтэйчүүдийн идэвх оролцоо сэргэх нь гарцаагүй.  Тэдний урам зориг нь сэргэсэн, эмэгтэй хүн төрийн бодлого тодорхойлоход оролцох нь ээлтэй, шударга ёс зүйтэй нийгмийг цогцлоох боломжтой гэдгийг мэдэрсэн, итгэл үнэмшил нь сэргэсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна. Олуулаа ярилцаж, хэлэлцэж байхдаа шийдвэрлэх гарц, зам, шийдэл боломжийг нь  олж хараад, хүсэл зорилготой эмэгтэйчүүд өөр өөрийн салбартаа манлайлахаас гадна, улс төрд орж нийгмийн сайн сайхны төлөө дуу  хоолой болъё гэсэн хүсэл зорилго нь нэмэгддэг. Баруун аймгууд өөр, өөрийн гэсэн онцлогтой. Энэ  таван аймгаас 200 орчим хүн оролцож байгаа бөгөөд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Чуулганаар эрэгтэй, эмэгтэй хүйсийг хооронд нь харьцуулж харахаас илүүтэйгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог байдал, давуу талуудыг нийгэмд хүлээн зөвшөөрдөг үр дүн гараасай гэж хүсэж байна.


Б.Оюунбаяр: Орхон аймагт хоёр дахь удаагаа бүсийн чуулганыг зохион байгуулна

/СДМЭХ-ны Орхон аймаг дахь  салбар холбооны дарга/
-Хангайн бүс болон Төвийн бүсийн есөн аймгийн чуулганыг Орхон аймагт зохион байгуулахаар болсон нь онцлогтой. Энэ удаагийн чуулганыг сонгуулийн өмнө хийж буйгаараа давуу талтай гэж харж байна. Намын дэвшилтэт үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн ойлголтыг эмэгтэйчүүдэд ойлгуулах, эмэгтэйчүүдийн оролцоо болон манлайлал яагаад чухал байгааг бодит жишээн дээр үлгэрлэн харуулахаар зорьж байгаа нь сайшаалтай юм. Хуулиудын шинэчлэлтийг өнөөгийн түвшинд хүргэхэд эмэгтэйчүүд олон талаар дуу хоолойгоо хүргэсний үр дүнд өнөөдөр бид квотыг 30 хувьд хүргэж чадсан. Шат шатны сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд улс төрийн манлайллын чадварууд, сонгуулийн кампанит ажлын стратеги, олон нийт, мэдээлэл харилцааг оновчлох, нөөц боломжоо үр дүнтэй удирдах талаар мэдлэг, чадвар олгох, эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг идэвхжүүлэх, тэдний нөхцөл байдалд нийцсэн арга зүйгээр хангах зорилготой байна. Тухайн орон нутагт шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд, шат шатны сонгуульд нэр дэвшихээр сонирхож байгаа, өөрийгөө бэлтгэсэн эмэгтэйчүүд нэгдэж чуулж, гарц шийдлээ хэлэлцэж, туршлага, улс төрийн өөрийн түүхээ хуваалцаж байгаа нь онцлог юм. Ингэснээрээ эмэгтэйчүүд, нэг нэгнээ дэмждэг, бие биеэсээ суралцдаг, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлдэг, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг бий болгож байгаа нь чухал ач холбогдолтой.
Орхон аймгийн СДМЭХ нь 2018 онд Хангайн бүсийн чуулганыг “Эмэгтэйчүүд хамтдаа” уриан дор зохион байгуулж байсан туршлагатай. Энэ удаагийн чуулганд хоёр бүсийн есөн аймгийн 270 гаруй эмэгтэйчүүд үзэл бодол нэгдэн чуулахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлыг Орхон аймгийн СДМЭХ-ны 21 тэргүүлэгч, Баян-Өндөр сумын СДМЭХ-ны 17 тэргүүлэгч, 28 салбар зөвлөлийн 140 дарга, тэргүүлэгчид хамтран оролцохоор хичээн ажиллаж байна.

Д.Сансардулам: Говийн бүсийн чуулганд долоон аймгийн төлөөлөгч оролцоно

/СДМЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны дарга/
-“Монголын үнэн” сониныхоо нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтийг айдаст автуулсан ковид цар тахал, мөн хойд хөрш орнуудын геополитикийн асуудал зэргээс шалтгаалсан амаргүй цаг үеийг даван туулж, олон нийтийг хамарсан арга хэмжээ  зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал өнгөрсөн. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага нь СДМЭХ хэмээх шинэ нэр, шинэ бүцэт бүрэлдэхүүнээрээ 21 аймгийн салбар холбоодоо бүсчилсэн хэлбэрээр, чуулганаа зохион байгуулж байгаа төв холбооны хамт олон болон СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа сайддаа талархал илэрхийлье. Манай Дорноговь аймгийг сонгож Зүүн болон Говийн бүсийн  долоон аймгийн чуулганаа зохион байгуулж байна. Эмэгтэйчүүд чуулж байгаа учраас чуулганы үр дүнг ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ бүтээхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар чухал болох, цаашлаад шийдвэр гаргах түвшинд ахиж дэвших урам зориг, итгэл үнэмшил, үнэ цэнийг нь илэрхийлсэн чуулган болж чадна гэдэгт эргэлзэхгүй итгэж байна. Улс орон ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, тэгш боломж, шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл, авлигаас ангид байх нь энэ нөхцөлүүдийг дээшлүүлэхийн тулд Монгол Улсын хүн амын 51 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх тоог нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэх зайлшгүй нийгмийн шаардлага болоод байгаа тул 2024 оны сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвшихэд бэлэн байна уу, орон нутагт сонгуулийн ялалтыг хэрхэн бататгах, зарим алдаатай сонголтын сургамж сорилуудыг хэрхэн даван туулах арга зам, шийдлүүдийг ярилцсан өндөр үр дүнтэй чуулган байх болно.   
Энэ чуулганы гол зорилго нь Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ЭМЭГТЭЙЧҮҮД БИДНИЙ ОРОЛЦОО тогтвортой хөгжил, эмэгтэйчүүд, хүүхэд хөгжил хамгааллын хүрээнд санал бодлоо солилцох, энэ чиглэлийн мэдээллээр бүсгүйчүүдээ цэнэглэх, тэднийхээ санаа бодлыг бүх түвшинд сонсох боломж.   

Монгол Улсын иргэдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ээжүүд, эмэгтэйчүүд хуран цугласан учир ирээдүйд хэрэгтэй ур чадвар, хувь хүний хөгжил, нийгмийн сэтгэл зүй, хууль, эрх зүйн орчин гэх мэт олон талын шийдэл ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА гаргаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Зүүн болон  Говийн бүсийн чуулганыг Дорноговь аймагт зохион байгуулж байгаа нь өөрөө ихээхэн онцлог ач холбогдолтой. Сүүлийн гурван жил манай аймаг “Улсын тэргүүний шилдэг аймаг”-аар дараалан тодорсон нь эрчимтэй хөгжил, эв нэгдэл, бүтээн байгуулалт тасралтгүй өрнөсөн ХӨГЖЛИЙН ЗАНГИЛАА бүхий ЗАЛУУСЫН ХОТ болох эхлэлээ тавьсан “НЭЭЛТЭЙ ДОРНОГОВЬ АЙМАГ” болоод байгаа юм. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчид, төрийн оролцоо, хяналт зохион байгуулалт бүгд нэгдэж иргэн бүрийн ая тухтай амьдрах, өрх бүрийн эдийн засаг дээшлэх нөхцөл бололцоог хангаж байгаа аймаг. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хил гааль, орон сууц, үйлдвэрлэлийн бүс, цахим аймаг хөтөлбөр зэрэг нь ажлын байр нэмэгдүүлэх, хүн ам өсөх, иргэн бүр ирж амьдрах сайхан боломж байна.  Чуулганд долоон аймгийн зочид, төлөөлөгчид нийлсэн 700 гаруй эмэгтэйг салбар бүрийн төлөөллөөс оролцуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад бүхий л талаар дэмжин оролцож байгаа УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, орон нутгийн удирдлагууд, байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.



0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 20 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22