​Төр зарим эрхээ, түрүүлсэн бөх чимэг цолоо хураалгахаар болов



Хаа сайгүй Ахмадын баярын уур амьсгал орж Монгол даяар бэлэг, хадаг бэлтгэн уулзалт, ярилцлага өрнөсөн долоо хоног шувтарлаа. Эцэг эх, эмээ, өвөөгөө баярлуулахаас эхлээд ахмад ажилтан, өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлэх ажил энэ жил бүр ч өргөн дэлгэр болж байна.   

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол орныг хөндлөн гулд туучиж, Улсын төсөв хэлэлцэхээс өмнө 21 аймгийн иргэдтэй уулзах уулзалтаа дуусгахаар завгүй ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл аймагт ажиллаж, томоохон бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа зам барих ажилд төсвөөс мөнгө гаргахаа мэдэгдлээ. Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумыг холбосон авто зам барина гэж сүүлийн 20 жил ярьцгаасан.

 “Налайх-Чойр”, “Чойр-Замын-Үүд” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх мөрөөдлөө  улс төрийн намууд 10 гаруй жил мөрийн хөтөлбөртөө оруулсан. Тэгвэл энэ удаа ямар ч эргэлт буцалтгүйгээр хөрөнгө мөнгөний асуудлыг нь Улсын төсөвт суулгахаа Ерөнхий сайд амлаж, Засгийн газрын хуралдааны үеэр танилцууллаа.  Одоогоос олон жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр “Мянганы зам” төсөл хэрэгжүүлнэ хэмээн анх мэдэгдэж Баабар тэргүүтэй сөрөг хүчнийхээ нийтлэлч нарт тархиа эргэтэл элдэвлүүлж байсан түүхтэй. Тухайн үед АН-ын голдуу улстөрчид “Монголд Мянганы зам хэрэггүй. Хуучирсан, хоцрогдсон зүйл ярилаа.  

Дэлхий даяараа 20 жилийн дараа авто замаар биш агаарын замаар давхидаг болно” гэж загнан “Мянганы зам нь мянгуужингийн зам болно” гэж муу амлаж байсан удаатай. Харин энэ удаа Ерөнхий сайдын зам тавих хөрөнгө оруулалтыг бүгд л алгаа ташин дэмжиж байна. Монгол Улс нүүрсээ биржээр арилжиж, нүүрснээс олох ашиг ч овоо нэмэгдсэн. Гэвч биржээс авсан нүүрсийг нь хил гаалиар хурдан шуурхай гаргах асуудал үүсэж, Засгийн газрын хуралдааны үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгажээ. Бирж дээр нүүрс зарна гээд хүний мөнгийг тоолоод авчихсан улс бараагаа авахад нь тоомжиргүй хандах ёсгүй. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө гэж гадаадын хөрөнгө оруулалттай олон компани ёстой л амьсгал даран хүлээж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийг хүлээж авч уулзсан. Энэ уулзалтын үеэр “Төр зарим эрхээсээ татгалзаж, спорт цогцолбор, соёлын төв” зэрэг барилгын ажлыг хувийнханд өгнө” гэдгээ Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг томоохон байгууллагын төлөөлөгч нарт мэдэгдлээ. Төр зарим эрхээ сайн дураараа хураалгах энэ мэдэгдэл гараад удаагүй байхад  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, олон хүний сэтгэл гонсойлгосон шийдвэр танилцууллаа. 

Өнгөрсөн зуны наадмаар барилдаж шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авч, шинжилгээний хариу эцсийн байдлаар гарчээ. Харамсалтай нь Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул бүх давааг нь хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ. Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. М.Бадарчийн цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулан шинэ цол олгох шийдвэр гарсан нь сошиал орчинд багагүй дуулиан тарьж байна. 

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээг Ерөнхийлөгчийн тамгын газраас дуулгав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлиг  гаргасан. Тэгвэл Монгол Улсад анх удаагаа согтууруулах ундааны хэрэглээ  багасаж, нэг жилийн дотор архины борлуулалт хоёр сая литрээр, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил 15.8 хувиар буурчээ. Үүнээс гадна шударга ёсыг хүсэмжилж байгаа иргэдэд сайн, нүүрсний хулгайтай нэр холбогдсон хүмүүст халгаатай нэг мэдээллийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар дуулгав. Тэрбээр “Нүүрсний асуудал мандсаны дараа хил гаалиар орсон нүүрс, машин тэрэгний тоог өгөхөөс татгалзаад байсан Хятадын тал хэрэгт холбоотой бүхий л мэдээллийг удахгүй гаргаж өгөхөөр болсон” хэмээн мэдэгдсэн юм. 

Өнгөрөгч долоо хоногт сошиал орчин харьцангуй тайван,  АН-ын эмэгтэйчүүд даргаа сонгох хуралд гол анхаарлаа хандуулсан гэхэд болно. Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, “Фортуна” хэмээх Н.Батбаярын охин Б.Жаргалан нарын дунд өрнөж, Б.Жаргалангийн ялалтаар төгслөө. Гэхдээ Хөгжлийн банкны хэрэгт гол буруутнаар шалгагдаж байгаа Н.Батбаярын охин АН-ын эмэгтэйчүүдийг тэргүүлэх болсонд зарим хүн дурамжхан байгаа сурагтай.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22