Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна


Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.

“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:

-Ойрын өдрүүдэд үргэлжлэн шуурч, цас хялмаалан орсон. Шөнөдөө -42  хэм хүрч, өдөртөө -26 хэмээс буухгүй байгаа учраас зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гарсан. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлалт бага байдаг. Иймд өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй. Түгжрэл ихтэй үед цэвэрлэгээний машин ирэхгүй, ажил удааширдаг. Дугаарын хязгаарлалт тогтоосноор замын ачаалал багасан, давс, бодис цацдаг машин техникүүд богино хугацаанд рейс хийх боломжтой болж байгаа юм. Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа.

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн хоёр хоногийн өмнөөс гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлсэн. Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарь гэж байдаг. Үүний дагуу дүүргүүд болон байгууллагууд цэвэрлэгээгээ хийгээд явбал иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэх боломжтой.

Хот тохижилтын газар болон УБЗАА-тай гэрээтэй 15 хувийн байгууллага бий. Үүнээс гадна 23 байгууллага зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажиллаж байна. Зуны улиралд цэвэрлэгээний ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг бол өвлийн улиралд 06:00 цагаас эхэлдэг. Харин ойрын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа хэмээн ярилаа.

Иргэдийн бүлгийн цэвэрлэгээний хяналтын ажилтан Ц.Маамуу:

-Хөлдөж, дагтаршсан цасыг цэвэрлэхэд багагүй хугацаа зарцуулдаг. Энэ үед тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй нь замын ачааллыг бууруулж, цэвэрлэгээнд хувь нэмэртэй байгаа. Одоогийн байдлаар 20 орчим хүн Төв номын сан, Сүхбаатарын талбайн уулзвар орчмын цас, мөсийг цэвэрлэж байна. 09:00-14:00 цагийн хооронд таван цаг ажиллаж байгаа хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22