Арц суурийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноор тээврийн зардлыг 2-3 дахин хэмнэнэ



Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж улсын нөөцөөс 495 тонн хивэг, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгосны зэрэгцээ 25 тонн дизель түлш, эрүүл мэндийн салбарт болон аймгийн онцгой комиссын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэж өглөө. Энэ үеэр тус аймгийн Асгат, Баянтэс, Тэс сумын нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт хийж, Асгат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин, Тэс суманд улсын нөөцөөс таван тонн түлш, 40 тонн хивэг, тэжээл нэмэлтээр олгохоор боллоо.  Мөн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй зэрэг сумын хэрэгцээний хивэг тэжээл, түлш, шатахуун, гурил будааг Арц суурийн боомтоор оруулах боломжийг бүрдүүлж өгөх тухай орон нутгийн хүсэлтийг Шадар сайд ойрын хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Арц суурийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноор шатахуун, гурил, хивэг тэжээлийг хурдан шуурхай татан авах боломж бүрдэхээс гадна тээврийн зардлыг 2-3 дахин хэмнэх боломж бүрдэх аж. Баянтэс, Тэс сумын нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Энэ сарын 10-наас эрс хүйтэрч, шөнөдөө 40-47 хэм хүрч хүйтрэн мал бэлчээрт гарах боломжгүй болсноос гадна зам даваа хаагдаж малчид сумын төвөөсөө өвсөө татах чадахгүй хэмжээнд хүрчээ. Баянтэс сумын дунд сургуулийн барилга шатсантай холбогдуулан хохирлыг даруй арилгах талд анхаарч ажиллахаа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан илэрхийлэв.

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 19 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 20 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 21 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 21 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 21 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 21 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 21 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 21 цагийн өмнө
Алганд ассан авлига 21 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 21 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 22 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 22 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 22 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 22 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 22 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 22 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 22 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 23 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 23 цагийн өмнө