“Монголын Үнэн”-ий сэдэв
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монголын үнэн”-ий сэдэвт улс төр, бизнесийн салбарын түүчээ болсон бүсгүйчүүдийг онцолж байна. Жил бүрийн гуравдугаар сар бол албан ёсоор бүсгүйчүүдийн сар. Дэлхий нийтээрээ хүйсийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж, салбар бүрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалах болсон. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдөрт зориулж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, “Super Rubin”компанийн захирал Э.Халиун, Баян-Өлгий аймгийн “Паккале” компанийн захирал А.Айнагүль нартай ярилцсан юм.
Энэ тухай XIV-XVII нүүрээс уншина уу.
Ж.Золзаяа: 2030 онд 135 сая ам.долларын технологийн экспорт хийх зорилго тавьж байна (unenmedee.mn)
Э.Халиун: Бизнес эрхлэгчид төрийн дэмжлэг хүлээлгүй сорилтуудаа даван туулж ирсэн (unenmedee.mn)
А.Айнагүль: Хөдөлмөрлөсөн хүнийг хувь заяа нь шагнадаг (unenmedee.mn)
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна