В.Ундраа: Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж цэнхэр дэлхийг бүтээдэг


Эерэг энерги, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал түгээдэг зураач бүсгүйтэй ярилцлаа. Зураач В.Ундраагийн зурсан гэр бүл, эвтэй дөрвөн амьтны өгүүлэмж бүхий зурагнуудаас аз жаргал, хайр цацарна. Түүнд нийгмийн хар барааныг дэлгэсэн бүтээл үгүй. Зөрөн өнгөрөх олны гунигтай харц, айдсыг дотоод сэтгэлийнхээ тод өнгөөр гэрэлтүүлж хардаг учраас тэр биз. Нэг ч гэсэн хүн урлагт хайртай болоосой гэсэн сэтгэлээр  эко тор, “Мандала” буддаг ном, хөргөгчний наалт, аяга зэрэг бүтээлч бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан нь зорилтот худалдан авагчдын таашаалд нийцжээ.

 

-Зураачид амьдарч буй нийгмээ хурцаар илэрхийлдэг. Таны бүтээлүүд хурц өнгөтэй, зөөлөн, дулаан уур амьсгалтай байдаг.

-Зураачдын ертөнц өөр өөр, өнгө өнгийн байдаг. Үгээр биш харах мэдрэмжээр санаагаа уншуулдаг. Би дотоод сэтгэлээсээ гарах эерэг энерги, баяр баясал, бэлгэ дэмбэрэл, мөрөөдөл, эрмэлзэл бүхнийг хүмүүст түгээхийг эрмэлздэг. Тухайн цаг үеийн соёл, өв уламжлал, нийгмийн байдлыг тусган харуулж, тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж байна. Гэр бүлийн сэдэвт зургаар дагнаад 12 жил өнгөрчээ. Олон өнгийг багтаан хурц тодоор зурах дуртай. Улам бүр тод асаамаар байдаг.

-Яагаад аз жаргалтай гэр бүлийг илэрхийлдэг юм бэ?

-Гэр бүлийнхээ зургийг зурсан чинь найз нөхөд, хамаатан саданд таалагдсан. Санаагаа баяжуулаад гэр бүл бүхэн элэг бүтэн, эрүүл энх байгаасай гэж хүсэл мөрөөдлийг нь шингээн зурж эхэлсэн. Урлангаасаа гараад л амьдралын хар барааныг мэдэрдэг.  Байнгын айдастай нүдтэй хүмүүс.  Бодит нийгмийн хэцүү, сүүдрийг харахыг хүсдэггүй. Хүмүүсийг айсан, зовсон шаналснаар биш  гэрэлтэй өнгөөр харах дуртай. Худал хуурмаг, салалтын өр өвтгөм золиос нь хүүхдүүд. Харин шалтгаан нь омог, их зан, нэгнийгээ үл хүндэтгэж өөрийгөө л хайрлах өвчин.

-Жаргалтай айл зурдаг зураачийн хувьд гэр бүлийн утга учрыг ямар өнцгөөс хардаг вэ?

-Хоёр өөр ертөнц нэгдэн нийлж гэр бүл үүсгэдэг. Тэд дахиад ертөнц үүсгэнэ, төгсгөлгүй үргэлжилнэ. Бие биеэ ойлголцож, хүндлээд дэмжихэд тэр ертөнц илүү гэрэлтэй, гэгээтэй болно. Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж нэг бүхэл цэнхэр дэлхийг бүтээдэг. Хайр бол олддог, алддаг зүйл биш хамтдаа бүтээдгийг хань минь ойлгуулсан юм. Би одоо таван өөр өөр ертөнцөөс суралцаж байна.

-Эвтэй дөрвөн амьтан таны уран бүтээлийн нэг хэсэг юм аа?

-Аав минь зураач, сийлбэрч, мужаан, оёдол ч хийдэг авьяас билэгтэй хүн. Сайхан аавынхаа эвтэй дөрвөн амьтан зурахыг харж өссөн минь  сэтгэлээс уяатай явдаг. Эвт дөрвийг монголчууд нэгэн хэвийн төрхөөр  төсөөлдөг. Амарч, жаргаж, зугаалж, тоглож, мөрөөдөж байгаа гээд олон санаагаар зурж  үзэхээр шийдсэн. Зургаар илэрхийлж болох бүх хэлбэрээр зурна.

-Сүүлийн үед цэцэг, бүсгүйчүүдээр байгалийг илэрхийлж зурж байна. Энэ санаагаа илэрхийлэх болсон шалтгааныг мэдэж болох уу?

-Эмэгтэй хүн бүр байгаль эх дэлхийн бүхнийг илэрхийлэх ялдам гоо үзэсгэлэнтэй. Уран бүтээлчид тэрхүү гоо сайхнаа бүтээлүүддээ тусгадаг, илүү дүрсэлдэг байх. Бүсгүйчүүдийг цэцэгстэй хамт дүрслэн ааш ааль, мэдрэмж, байгалийн  өнгө үзэмж, цаг агаар, үзэсгэлэнтэй сайхныг 2019 онд гаргасан үзэсгэлэндээ түлхүү илэрхийлсэн.

-Эко торыг дэлгэрүүлэгчийн нэг нь та.  Бас бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан. Гадна, дотнын захиалга ихтэй байна уу?

-Хойч үедээ илүү эрүүл орчин, цэвэр агаар, ус үлдээхийг эрхэмлэдэг, болдог юм байна. Хэвлэмэл бус гараар зурсан, дахин давтагдахгүй зурагтай, энгийн хэрнээ гоё цэцэгсийн зурагтай цүнх үүрээд явбал нэг ч гэсэн хүн урлагт хайртай болно доо гэж бодсон.

-Хувийн гэр галерейтай болжээ. Бүтээлч ажлууд зохион байгуулах уу. Ер нь хүмүүсийн урлагийн мэдрэмж ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Ханийн минь барьсан бэлэг. Мэргэжил ондоо ч зураачийн амьдралыг ойлгож, дэмжиж тусалдаг. Гэр галерейгаа зусландаа төвхнүүлсэн. Удахгүй үзэсгэлэн гаргаж идэвхжүүлнэ. Энэ нийгэмд хүмүүсийн урлагийг хүлээж авах сэрэл мэдрэмж, мэлмий  сайжирч байна гэж боддог. Гоё сайхан барилгууд  барьж, тохижилтдоо  анхаардагтай холбоотой байх.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/


В.Ундраа: Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж цэнхэр дэлхийг бүтээдэг
В.Ундраа: Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж цэнхэр дэлхийг бүтээдэг
В.Ундраа: Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж цэнхэр дэлхийг бүтээдэг
В.Ундраа: Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж цэнхэр дэлхийг бүтээдэг
В.Ундраа: Жаргалтай гэр бүлийн олон өнгө нийлж цэнхэр дэлхийг бүтээдэг

0
angry
9
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22