УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.01/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах, Япон, Солонгос, Канад, Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг томилох тухай асуудлыг хэлэлцжээ.
УИХ-аас 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан 3454 дугаартай тогтоол гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүний дагуу Засгийн газар урт хугацааны судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
Н.Нягт
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна