Томилолт өвөртөлсөн гишүүд, тоо бодсон улстөрчидтэй 7 хоног


 

“Эцэг” хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудал олны анхаарлыг татаж, нэг хэсэг нь тоо бодож, нөгөө хэсэг нь тогтолцоо ярьж, улс төрийн хүрээнийхэн дунд төдийгүй улс олон монголчуудын дунд мэтгэлцээн өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжлээ. Үүний дагуу УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах үүрэг хүлээв. УИХ-ын гишүүд иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх аж. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж өвөртөлсөн гишүүд тойрогтоо ажиллахаар мордоцгоолоо. Мөн УИХ-аас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг цахим шуудан,  аппликейшн, утсаар авч эхэллээ. Ийнхүү гишүүд тойрогтоо ажиллахаар болсон тул Засгийн газар ээлжит хуралдаанаа нэг хоногоор урагшлуулан зарлахад хүрэв.  

Сонгуулийн сургаар улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт иргэн  Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг  бүртгүүлэх эрхээ улсын Дээд шүүхээс авснаар Монгол Улс улс төрийн 36 намтай болж байна. Тэгвэл Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулав. Гэвч УИХ-ын гишүүн байхдаа хууль хэлэлцэж байх үеэр гишүүдийн кнопыг бөөн бөөнөөр нь дарж, шуугиан дэгдээж явсан Ц.Оюунгэрэл хатагтайг дэмжих хүн цөөн байна. Гишүүдийн тоог нэмснээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тал бүрийн төлөөллийг УИХ-д оруулж ирэх тухай асуудал ярьж байхад  иргэдийн оролцоо ярьдаг намын дарга нь эсэргүүцээд байгааг олон нийт ойлгохгүй байгаа бололтой.  

Олны анхаарлыг татсан, өндөр албан тушаалтнуудын хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусжээ. Бидний авсан мэдээллээр түүнд холбогдох хэргийг энэ сарын 5 буюу өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батдөлийг 10-аад аж ахуйн нэгжийн удирдлагаас зургаан тэрбум гаруй төгрөг хахууль болгож авсан нь тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Мөн “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ. АТГ-ынхан “Нүүрсний” гэх хэргийг шалгах явцдаа  АНУ руу 5.3 сая ам.доллар, БНСУ руу зургаан сая орчим ам.доллар шилжүүлснийг тогтоосон байна. Үүнээс хоёр сая гаруй ам.долларыг улсдаа оруулжээ.Түүнчлэн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтнууд Казахстанд их хэмжээний хөрөнгө нуусныг АТГ илрүүлсэн болохыг албаны эх сурвалж мэдээлэв. 

Мөн нүүрсний хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд байгаа “Ажнай”-н гэх тодотголтой Д.Бат-Эрдэнийн эсрэг өмнөговьчууд тун ч таагүй мэдэгдэл хийлээ.Өмнөговь аймаг дахь “Таван толгой” ХК-ийн хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдийн хувьцаа “Ажнай инвенс” брокер диллерийн ХХК-д байршиж байсан юм байна. Гэтэл өмчлөгчдөөс ямар нэгэн итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийж, хуурамч бичиг баримтыг хувьцаа эзэмшигчийн өмнөөс бүрдүүлэн, иргэдийн хувьцааг 4-5 дамжуулан арилжаалж ашигласан байна.

Иргэдийн хувьцаа зарсан мөнгө “Ажнай инвест” ХХК-ний эзэн болох одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон иргэн К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарын дансанд орсон нь тогтоогджээ. Энэ хэргээс болж олон хүн хохирсон, нэг хувьцаа эзэмшигч гэхэд 3.5 тэрбум төгрөг авах ёстой гэж үзэж байгаа бөгөөд тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан гомдол гаргаад байна.

Б.Нүүдэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 17 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 20 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 20 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 20 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 20 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 20 цагийн өмнө
SDY Calling you... 20 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 20 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 21 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 21 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 21 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22